Төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийг албаны нууцад хамааруулдаг байсныг цэгцлэхээр боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
14 минут 5 секунд
Төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийг албаны нууцад хамааруулдаг байсныг цэгцлэхээр боллоо
Нийтлэсэн огноо:

Төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийг албаны нууцад хамааруулдаг байсныг цэгцлэхээр боллоо

Албаны нууцын жагсаалтад оруулсан 894 мэдээллийг ил болгоно

Төрийн нууцын тухай хуулийн (Төрийн болон албаны нууцын тухай хууль) шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нэрийг “Төрийн нууцын тухай хууль” болгон өөрчилж, тус хуулиар зөвхөн төрийн нууцтай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр тусгажээ.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ “Албаны нууцын жагсаалтад албаны 894 нууц байна. Төрийн нууцын тухай хууль батлагдсанаар энэ бүхэн ил болно” гэлээ.

Төрийн болон албаны нууцын тухай хуульд “Мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцлахад хуульд нийцсэн, үндэслэлтэй байх” гэсэн зарчмыг тусгасан боловч төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс мэдээллийг хууль зөрчиж, үндэслэлгүйгээр албаны нууцад хамааруулах нь төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдалд сөргөөр нөлөөлөх, иргэдийн мэдэх эрх хангагдахгүй байх, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэх суурь нөхцөлийг бүрдүүлдэг. Иймд төрийн нууцад хамаарахаас бусад төрийн байгууллагын мэдээлэл ил тод, нээлттэй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.

Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Төрийн болон албаны нууцын тухай хуульд хуульд “салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах” мэдээллийг албаны нууцад хамааруулахаар томьёолсон нь төрийн байгууллагаас нууцлах мэдээллийн төрөл, хэмжээ, агуулгыг хэт өргөжүүлж, мэдээллийг явцуу ашиг сонирхлоор нууцад авах нөхцөлийг бүрдүүлж байгаа тул албаны нууцтай холбоотой зохицуулалтыг бүхэлд нь уг хуулиас хасахаар төсөлд тусгажээ.

Төрийн нууцын тухай хууль батлагдсанаар:

- Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрх хангагдах суурь нөхцөл бүрдэнэ;

- Шийдвэр гаргалт хариуцлагатай, ил тод, нээлттэй байх, төрийн үйлчилгээ түргэн шуурхай, хүнд суртлаас ангид байх зарчмын хэрэгжилт хангагдаж, авлига, албан тушаалын гэмт хэрэг буурахад эерэг нөлөө үзүүлнэ;

- Төрийн байгууллага, албан тушаалтан үндэслэлгүйгээр мэдээллийг нууцад хамааруулахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, улмаар төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ;

- “Транспаренси Интернэшнл” олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжид дурдсанаар Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо, эрэмбэ сүүлийн жилүүдэд тогтмол буурахад нөлөөлж байгаа гол хүчин зүйлс болох “төрийн анхан шатны мэдээлэл хомс, нээлттэй, ил тод биш, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоо хангалтгүй, иргэдийн мэдэх эрхийг хангах асуудал доголдолтой” зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болно гэж үзэж байна.

Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа

Монгол Улсын Үндсэн хуулийн хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон Монгол Улсын хилийн тухай хуулийг зөрчсөн тул “Газар ашиглах эрх олгох тухай” Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн А/618 дугаар тушаалыг хүчингүй болголоо.

Экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай "Засгийн газрын 2025 оны 197 дугаар тогтоолын 5-д заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны А/03 тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс Засгийн газрын 2022 оны 95, 349 дүгээр тогтоолын хүрээнд автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор "Смарт Эко Транс" ХХК-тай байгуулсан үйл ажиллагааг эхлүүлэх гэрээ болон хилийн Гашуунсухайт боомтод тус компанид олгосон газар ашиглуулах гэрээний хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнг Засгийн газрын 2026 оны хоёрдугаар сарын 11-ний хуралдаанд танилцуулж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн А/618 дугаар тушаалыг хүчингүй болгох санал боловсруулж, хуралдаанаар шийдвэрлүүлэхийг даалгасан юм.

Гашуунсухайт боомтод олгосон 66 га газрыг “Смарт Эко Транс” ХХК 2022-2025 он хүртэлх хугацаанд гэрээ байгуулаагүй, зөвшөөрөлгүйгээр ашигласан бөгөөд Засгийн газрын шийдвэрийг зөрчиж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгч Засгийн газар солигдож байх хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 13-нд шийдвэр гаргаж, газар ашиглах эрх олгосон шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүчингүй болголоо.

“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа

“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.

Хэлэлцээрийг баталснаар дотоодын агаарын тээвэрлэгчид Болгар болон Европын зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх боломжтойгоос гадна олон улсын тээвэр, логистикийн сүлжээнд холбогдож нислэгийн сүлжээг өргөжүүлэх, зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, түүнчлэн Монгол, Болгар хоёр улсын харилцаа, худалдаа-эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хэлэлцээрт агаарын тээвэрлэгчийн томилгоо, тээвэрлэлтийн эрх, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, цуцлах нөхцөл, хууль тогтоомж болон дүрэм журмын хэрэгжилт, шударга өрсөлдөөн, нийгмийн болон байгаль орчны асуудал, үнэмлэх, гэрчилгээ хүлээн зөвшөөрөх, нисэхийн аюулгүй ажиллагаа ба хамгаалалт, ослыг шинжлэн шалгах, газрын үйлчилгээ, ашиглалтын хураамж, гаалийн татвар, багтаамж ба тариф, орлого гуйвуулах, арилжааны болон аяллын дугаар хамтран ашиглах, зэрэг зохицуулалтуудыг тусгажээ.

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт 12 тэрбум хувьцааны

· 8.8 тэрбум буюу 73.5 хувийг төрийн өмчийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК,

· Долоон сая буюу 0.06 хувийг 488 үндэсний аж ахуйн нэгж,

· 3.2 тэрбум буюу 26.4 хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн тус тус эзэмшиж байна.

Хувьцаа өвлөх эрхийн зохицуулалт, буцаан эзэмших боломжийг нэг удаа сэргээн олгох эсэх, 2024 оноос хойш төрсөн 124 мянган иргэний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг танилцуулгадаа дурдлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 онд хуваарилсан ногдол ашиг олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж ажиллах, мөн 2025 оны ногдол ашгийг улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрт, тухайлбал Дулааны цахилгаан станц барих төсөлд хөрөнгө оруулах чиглэлээр иргэдээс санал авах асуудлыг зохион байгуулах эсэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх асуудлаар холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулаыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтод даалгалаа.

Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ

“Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний “Зорилтот 5000 өрхийн гишүүдийн амьжиргааг дэмжих, хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээнд холбон зуучлах” арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гаргах үндэсний санаачилга өрнүүлэх тухай” асуудлыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан бүс, орон нутгийн онцлог, хөгжлийн бодлоготой уялдуулан харьяа нутаг дэвсгэрийн хүн ам, өрхийн ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг бүх шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагад үүрэг болгох чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар гаргахаар тогтлоо.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2026 онд “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд ядуурлын түвшнээс доогуур орлоготой өрх, иргэний амьжиргааны нөхцөл байдал, боломжид тохирсон ажилгүйдлийг бууруулах, амьжиргааг дэмжихэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, 5000 өрхийг хамруулах юм.

Улсын төсвөөр 2026 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох шалгаруулалтыг гуравдугаар сарын 15-наас өмнө зарлана

Төрийн худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг 2026 оны гуравдугаар сарын 15-ны дотор бүрэн зарлаж, дөрөвдүгээр сарын 30-ны дотор зохион байгуулж дуусгахыг Төрийн худалдан авах ажиллагааны газар, аймаг, нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгаж, худалдан авах ажиллагааны явцад тогтмол хяналт тавьж, явцыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Шадар сайд Т.Доржхандад үүрэг болголоо.

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-д 2026 онд шинээр хэрэгжүүлэх 3,534.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 296 төсөл, арга хэмжээ тусгагджээ.

Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ

Засгийн газрын 2026 онд эргэн төлөх нөхцөлтэй Номад бонд, 2028 онд эргэн төлөх нөхцөлтэй Сенчири-2 бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрбээр, Засгийн газраас “Сенчири-5” бондыг 2026 оны 03-р сарын 03-нд олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай гаргалаа. Нийт 500 сая ам.долларын бондыг 6 жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэйгээр амжилттай арилжаалан, 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондоос 321.6 сая ам.долларыг тус тус буцаан худалдан авах өрийн зохицуулалтыг хийлээ.

Ингэсгээр Засгийн газар 2028 онд төлөгдөх өндөр хүүтэй гадаад бондын дүнг бууруулж 14.5 сая ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэж, төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барих, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломжийг нээлээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ болон Израил Улс хамтран Иран улс руу хийсэн дайралттай холбоотойгоор олон улсын санхүүгийн зах зээлд огцом савлагаа үүсээд байсан үед Монгол Улс амжилттай бондоо арилжааллаа. Энэ нь хөрөнгө оруулагчид Монгол Улсын макро эдийн засгийн төлөв болон өрийн удирдлагын бодлого оновчтой хэрэгжиж байгаад өндөр үнэлгээ өгч байгаагийн тод илэрхийлэл боллоо.

Олон улсын санхүүгийн зах зээлд Монгол Улсаас өөр бонд арилжаалсан улс байгаагүй бөгөөд хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондын арилжаанд төвлөрч “Сенчири-5” бондын захиалга 1.6 тэрбум ам.долларт хүрч зарласан хэмжээнээс 3.2 дахин давсан нь хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондыг худалдан авах сонирхол их, эрэлт өндөр байгааг харууллаа гэлээ.

Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо
Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо
 
ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны өргөтгөсөн хурал боллоо
ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны өргөтгөсөн хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны өргөтгөсөн хурал боллоо

ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны өргөтгөсөн хурал боллоо

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн холбогдох байгууллагуудаас төсвийн мэдээллийг иргэдэд нээлттэй өгөхийг хүсэв

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн холбогдох байгууллагуудаас төсвийн мэдээллийг иргэдэд нээлттэй өгөхийг хүсэв

“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо

“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ С.ШААРИЙБУУД ГУРВАН ӨРӨӨ ОРОН СУУЦ ОЛГОВ

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ С.ШААРИЙБУУД ГУРВАН ӨРӨӨ ОРОН СУУЦ ОЛГОВ

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 23 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 23 дугаарын тойм

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Байгалийн давагдашгүй хүчин зүйл үү, эсвэл бэлтгэлгүй байдлын үр дагавар уу?

Байгалийн давагдашгүй хүчин зүйл үү, эсвэл бэлтгэлгүй байдлын үр дагавар уу?

Тээврийн цагдаагийн алба: Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна

Тээврийн цагдаагийн алба: Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Соёл, спорт, хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт, мэдээллийн технологи, зам, тээврийн салбарын хүртээмжтэй байдлын талаар хэлэлцлээ

Соёл, спорт, хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт, мэдээллийн технологи, зам, тээврийн салбарын хүртээмжтэй байдлын талаар хэлэлцлээ

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

Дүүрэг бүрд “Хотхоны бага“, “Төрөлжсөн ахлах“, “Олон улсын хөтөлбөртэй“ сургууль байгуулах ажил эхэллээ

Дүүрэг бүрд “Хотхоны бага“, “Төрөлжсөн ахлах“, “Олон улсын хөтөлбөртэй“ сургууль байгуулах ажил эхэллээ

ЭЗБХ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

ЭЗБХ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

ТБХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

ТБХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр: Бидэнд нууж хаах зүйл байхгүй, бодит мэдээллийг ил тод тавина

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр: Бидэнд нууж хаах зүйл байхгүй, бодит мэдээллийг ил тод тавина

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаан эхэллээ

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаан эхэллээ

Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

МОНГОЛ, КАЗАХСТАН УЛСЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

МОНГОЛ, КАЗАХСТАН УЛСЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭМЭНД ЧАНАРЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭМЭНД ЧАНАРЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

ХХНББХ: Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

ХХНББХ: Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ТБХ:Татварын багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж эхэллээ

ТБХ:Татварын багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж эхэллээ

Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав

Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв