Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэдэх Хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөл “Хүйсийн тэгш эрх төв” ТББ-тай хамтран Канад сангийн дэмжлэгтэйгээр "Дуу хоолой-Шийдэл: Даван туулагчдын оролцоотой бодлогын зөвлөлдөх хэлэлцүүлэг"-ийг өнөөдөр (2026.03.06) зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгээр хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, даван туулагчдад тогтвортой, удаан хугацааны туслалцаа, үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэхэд төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, даван туулагчдын сайн дурын бүлгийг хөгжүүлэх, тэдний дуу хоолой, оролцоог нийгэмд бий болгох талаар хэлэлцэж, зөвлөмж гаргалаа.
Хэлэлцүүлэгт Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Стивен Дауст болон дэд зөвлөл, салбар дундын хамтарсан багийн гишүүд, даван туулагчдын төлөөлөл, үйлчилгээ үзүүлэгч иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!