Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 25 секунд
Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав
Нийтлэсэн огноо:

Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг бататган иргэн, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг хязгаарласан зохицуулалт, төр-иргэний харилцаанд тогтсон үнд суртлыг арилгах, төрийн үйл ажиллагааг цахим, ил тод, хариуцлагатай болгох, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх “Чөлөөлье” санаачилгын хүрээнд тулгамдсан асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий 12 ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулсан.

Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ахалж, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг дэд ахлагчаар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Ч.Анар, Б.Баярбаатар, С.Зулпхар, Л.Мөнхбаатар, Б.Хэрлэн, Д.Цогтбаатар нар ажиллаж байна.

Ажлын хэсэг өнөөдөр (2026.03.09) хуралдаж, Төрийн албаны зөвлөлийн Сургалт судалгааны газрын дарга Д.Баатарсайхан эхлээд төрийн албаны бүтэц, засаглал, эрх зүйн судалгааны талаарх мэдээлэл танилцуулав. Монгол Улсын төрийн байгууллын тогтолцоо, бүтцийн талаарх мэдээллийг танилцуулсан. 2016 онд 188,9 мянган төрийн албан хаагч ажиллаж байсан бол энэ оны хоёрдугаар сарын 09-ний өдрийн байдлаар 215096 төрийн албан хаагч ажиллаж байгаа аж. Бүтцийн өөрчлөлтийн үндсэн шалтгаан нь нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг сургууль, цэцэрлэг, эмнэлэг шинээр байгуулагдах бүр төрийн албан хаагчийн тоо зэрэгцээ нэмэгддэг, мөн шинжлэх ухааны хүрээлэн, соёлын төв болон тусгай чиг үүргийн онцгой байдлын аврах анги, экологийн цагдаа гэх зэрэг бүтэц, нэгж шинээр байгуулагдсантай холбоотой болохыг тайлбарлаж байв. Монгол Улсын төрийн албан хаагчид өнөөдрийн байдлаар ажиллах хүчнийхээ 14.6 хувийг, нийт хүн амынхаа 6 хувийг эзэлж байгаа аж. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн улс төрийн албанд 3700, төрийн захиргааны албанд 20700, төрийн тусгай албанд 49081, төрийн үйлчилгээний албанд 141500 албан хаагч ажиллаж байгаа юм байна.

Төрийн захиргааны төв байгууллагуудын хүний нөөцийн чадавхын зарчмын хэрэгжилт үр дүнгийн талаар Д.Баатарсайхан дарга танилцуулаад, энэ тоон мэдээлэл нь бүтээмжийн асуудлыг давхар илэрхийлдэг болохыг, төрийн захиргааны төв байгууллага дээр бүтцийн өөрчлөлтийг ойр ойрхон хийснээр хүний нөөцийн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, ажил доголдох эрсдэл үүсгэж байгаа гэх дүгнэлтийг танилцуулсан. Үүнийг дагалдан байгууллагын тогтолцоо тогтворгүй болж, ой санамжид эрсдэл үүсэх, эргэх холбоог сулруулах, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа аж. Мөн яам, агентлагийн бүтцийг давтамжтайгаар өөрчилснөөр улсын хөгжлийн дунд, урт хугацааны бодлогын хэрэгжилтэд нөлөөлж байгаа гэлээ. Төрийн захиргааны төв байгууллагын түвшинд чиг үүргийг стандартчилах, нэгдсэн зохион байгуулалтад оруулах шаардлагатай байгааг дурдав.

Үргэлжлүүлэн Засгийн газрын дэргэдэх Үндэсний зөвлөл, хороодын талаар болон төрийн албаны цахимжилтын талаар мэдээлэл, холбогдох дүгнэлтийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Монгол Улсын богино, дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд төрийн албаны шинэтгэлтэй холбоотой тусгагдсан зорилт, арга хэмжээнүүд, тэдгээрийн хэрэгжилтийн талаар мэдээллийг танилцуулсны дараа төрийн албаны сонгон шалгаруулалтыг талаар ажлын хэсгийн хуралдаанд мэдээлэл өгөв. 2016-2026 оны байдлаар жилд дунджаар 15 орчим мянган хүн бүртгүүлж 11-12 мянган хүн шалтгалтад ордог бол 40 гаруй хувь нь тэнцдэг талаарх тоон мэдээллийг танилцуулсан. Дээрх мэдээллийн хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс санал болгож буй шийдлүүдийн талаар мөн Д.Баатарсайхан дарга танилцуулав.

Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газрын түвшний ажлын хэсгийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг сонсож, дараа нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох бэлтгэлийг хангахаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл танилцууллаа.

Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан ажлын хэсгийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, холбогдох байгууллагаас хариулт авсны дараа үүсээд буй асуудлуудыг шийдвэрлэх талаар зарим санал, шийдлийг танилцуулж, байр сууриа илэрхийлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна
“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад шагнал гардууллаа

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна

Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо

“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа

Хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХИЙГ УРИАЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

APEC-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

APEC-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой

Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг “ухаалаг“ болгожээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд 211 дүгээр цэцэрлэгийн 280 ортой шинэ барилга ашиглалтад орлоо

8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлт буурч байна

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс сэрэмжлүүлж байна

УИХ-ын гишүүн, дэд хорооны дарга М.Ганхүлэг Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

АЖДХ:Аялал жуулчлалын салбарт олгосон хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийн талаарх Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын мэдээллийг сонслоо

ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив

Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын оролцоог бэхжүүлэх хөтөлбөр эхэллээ

АБГББХ: Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлэхэд бэлтгэж байна

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

Нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны нийгмийн ажилтанд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг гардууллаа

Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

АНТАЛЬЯГИЙН САНААЧИЛГЫГ МОНГОЛ УЛС БҮРЭН ДЭМЖИНЭ

ТББХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ

ӨБХ, ХЗБХ: Хамтарсан хуралдаанаар төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хураах, бүх насаар нь хорих тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ

УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Мэнди Айсингийг хүлээн авч уулзлаа

СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна

“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр