“Нээлттэй парламент” цогц үйл ажиллагааны оюутан дадлагажуулах хөтөлбөрийн нээлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 29 секунд
“Нээлттэй парламент” цогц үйл ажиллагааны оюутан дадлагажуулах хөтөлбөрийн нээлт боллоо
Нийтлэсэн огноо:

“Нээлттэй парламент” цогц үйл ажиллагааны оюутан дадлагажуулах хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газрын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентын боловсролыг түгээж, төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилтын хүрээнд “Нээлттэй парламент” цогц арга хэмжээний 2026 оны хөтөлбөрийг өчигдрөөс албан ёсоор эхлүүлээд байна. Энэхүү цогц арга хэмжээний хүрээнд сургагч багшийн, мэтгэлцэх урлагийн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаагийн нэг нь магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн бакалаврын хоёр, гурав, дөрөвдүгээр ангийнхныг хамруулдаг “Нээлттэй парламент” оюутны дадлагажих хөтөлбөр юм. Хоёр дахь жилдээ үргэлжилж буй тус хөтөлбөрийн энэ оны үйл ажиллагааны нээлт өнөөдөр /2026.03.11/ боллоо.

Улсын Их Хурлын гишүүнийг дагалдан ажиллаж, байнгын хороо, ажлын хэсгүүдийн үйл ажиллагаатай танилцан, “Загвар парламент” үйл ажиллагаанд оролцож, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах үйл ажиллагааг бодитоор мэдрэх боломжийг оюутнуудад олгодгоороо ач холбогдолтойг “Нээлттэй парламент-2026” оюутан дадлагажуулах хөтөлбөрийг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга Н.Учрал онцолсон юм. Өнгөрсөн жилийн хөтөлбөрт Улсын Их Хурлын 10 гаруй гишүүн оролцсон бол энэ жил 27 гишүүн оролцож, оюутан залууст зөвлөж ажиллахаар саналаа илэрхийлснийг тэрбээр мэдээллээ.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал хэлсэн үгэндээ иргэд, бизнес эрхлэгчдийн боломжийг хязгаарлаж буй төрийн хүнд суртал, илүүдэл зохицуулалтыг багасгах “Чөлөөлье” санаачилгаа танилцуулж, төр дарамт биш, боломж олгодог байх ёстойг онцоллоо. Оюутан залуус та бүхэн өөрсдөдөө болон эргэн тойрондоо, ах эгч, аав ээжийнхээ өдөр тутмын амьдралд тулгарч байгаа аливаа саад бэрхшээлийг хууль, эрх зүйн түвшинд олж харж, түүнийг Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулж, алдаа саадыг залруулах талаар бодитой үр дүн гаргаж ажиллаарай гэж тэрбээр захив.

Хөтөлбөрийн удирдамж, төлөвлөгөө болон хамрагдах хүсэлтээ ирүүлсэн 1037 оюутнаас сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулсан, тэдний хэд нь орон нутгаас, хэд нь нийслэл Улаанбаатар хотоос сонгогдсон зэрэг статистик мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн танилцуулав. Төрийн ордонд дадлага хийснээр оюутнууд мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлж, туршлага олж аваад зогсохгүй иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, улс орныхоо хөгжилд идэвхтэй оролцох сэдэл, эхлэл болно гэдгийг тэрбээр хэллээ. Түүнчлэн залуусын дуу хоолойг парламентад хүргэх, анги, сургууль, найз нөхөд, гэр бүлдээ нөлөөлж, төр, иргэний харилцаа, итгэлцэл ойлголцлын гүүр болж, иргэдийн оролцоо, хяналтыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй гэдгийг сануулав. Мөн оюутан залууст зөвлөж ажиллах гишүүдийг төлөөлөн хөтөлбөрийн нээлтэд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Золжаргал, Б.Мөнхсоёл, А.Ундраа нар оролцож, үг захиасаа хэлж, амжилт хүслээ.

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Нээлттэй парламент” цогц хөтөлбөрийг 2021 оноос удирдан хэрэгжүүлж буй хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Л.Өлзийсайхан дадлагажих хөтөлбөрт шалгарсан оюутнуудад баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлснийг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Онолт уншиж танилцуулав. Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээндээ 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлтийн дагуу Улсын Их Хурал 126 гишүүнтэй болж өргөжсөн нь ардчилсан парламентын засаглалыг бэхжүүлэх, ард түмний засаглах эрхийг баталгаажуулах зорилготойг онцолж, Монголын парламент хууль тогтоох үйл ажиллагаандаа олон талын саналыг тусгаж, үр дүнтэй хэлэлцүүлэхэд чиглэсэн бүтээлч арга хэмжээ авч ажиллаж байгааг дурджээ. Мөн тэрбээр хөтөлбөрт оролцох оюутнууд Улсын Их Хурлын хууль тогтоох, бодлого боловсруулах үйл явцыг ойлгож, судалгаа шинжилгээний арга барил эзэмших боломжтойг тэмдэглэн, Монгол Улсын ирээдүйг тодорхойлох шинэ залуу үеийн төлөөлөл болсон та бүхэн хөтөлбөрийн хугацаанд олж авсан мэдлэг, туршлагаа үеийн нөхөдтэйгөө хуваалцаж, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсье гэжээ.

Хөтөлбөрт 2.8-аас доошгүй голч дүнтэй, сүүлийн хоёр улиралд 24-өөс дээш кредит цуглуулсан 100 оюутан хамрагдаж буй бөгөөд дадлагын хугацаанд тэд цалинтай ажиллах юм. Хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудыг төлөөлөн Дотоод хэргийн их сургуулийн гуравдугаар ангийн оюутан Б.Батхангай, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутан П.Хүслэнгуа нар сэтгэгдлээ хэлж, талархал дэвшүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ