Иргэдийн итгэлийг бөхөлж, шударга ёсны баталгааг бий болгож ажиллахыг “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт“-д оролцогчдоос хүсэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 41 секунд
Иргэдийн итгэлийг бөхөлж, шударга ёсны баталгааг бий болгож ажиллахыг “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт“-д оролцогчдоос хүсэв
Нийтлэсэн огноо:

Иргэдийн итгэлийг бөхөлж, шударга ёсны баталгааг бий болгож ажиллахыг “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт“-д оролцогчдоос хүсэв

Хариуцлагыг хуулиар чангатгасан хэрнээ тухайн гэмт хэргийн тоо буурахгүй байгаа бол урьдчилан сэргийлж чадаагүй гэсэн үг. Тиймээс асуудал бүрийг хуульчлахаас гэхээс урьтаж нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх хэтийн үр нөлөөг үнэлж, нотолгоонд суурилсан шалгуур үзүүлэлтүүдээр хэмжиж үзэх хэрэгтэй болдог. Манай улсын хувьд 930 гаруй хуулиа эхлээд үнэлэх шаардлагатай. Ялангуяа нэг удаагийн шинжтэй гэмээр хууль тогтоомжид хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх нь шинэ хуулийн төсөл санаачлахаас илүү чухал байгаа хэмээн “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал” сэдэвт хичээлээрээ МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төвийн захирал, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Т.Золбоо заасан юм. Хуулийг процессжуулах нь ус, агаар мэт хэрэгтэй гэж тэрбээр онцлоод, Үндсэн хууль бол төрөөс иргэнийг хамгаалдаг баталгаа гэв.

Харин “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоолол хийх аргачлал” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Б.Баасандорж хичээл заахдаа, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр баталсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлснээр аливаа хуулийн төслийн улсын төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцохоос гадна тухайн хууль тогтоомжийн төслийн үйлчлэх хүрээнд хамаарах иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үүсэх зардлыг тооцдог болсон гэсэн юм. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батбаяр "Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал"-ыг заав. Юуны өмнө логиктой сэтгэж, бодлогын хувилбар боловсруулахаасаа өмнө хамгийн үр ашигтай, хамгийн бага зардалтай, хурдан хэрэгжих боломжтой, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх зохицуулалтын хувилбарыг нөлөөллийн шинжилгээнд үндэслэн сонгоно гэлээ. Хууль, дүрэм, журам, захиргааны зохицуулалт, өөрөө зохицуулах механизмын алиныг нь сонгохоо мэдэхийн тулд зохицуулалтын нөлөөллийн шинжилгээг хийж үзэх нь зүйтэй. Эдийн засгийн, нийгмийн, захиргааны зардлын, хэрэгжих боломжийн үнэлгээ, эрсдэлийн болон оролцогчдын гэсэн зургаан төрлийн шинжилгээ байдаг ажээ. Хууль зүйн техник талаас үндсэн зарчмаа баримталж, нэг утгатай нэр томьёо, давхардалгүй зохицуулалт, эрх, үүргийг салгаж ялгаж, өгүүлбэрийн зөв бүтэцтэй, хэт нарийвчлалгүй, хэт ерөнхийлөхгүй, дотоод нийцэлтэй, бусад хуультай уялдуулахаар, хэрэгжих боломжтой зэргийг харгалзах учиртайг бодит жишээнд тулгуурлан тайлбарлаж байлаа.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Л.Өлзийсайхан “Үндсэн эрхийн хязгаарлалт: Тохирсон байх зарчим” сэдвээр хичээл зааж, мөн дээрх хуулийн тухай өгүүлэн, хүний эрх, эрх чөлөөг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлэх нийтлэг зарчмыг шинээр нэмсэн талаар, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, олон нийтийн оролцоог хангах зэрэг зарчмыг баримтлах талаар сургасан юм. Тэрбээр, хүний үндсэн эрхийг зөвхөн хуулиар хязгаарладаг. Үндсэн эрхийг хязгаарлах үед зөвтгөлийн арга зүй буюу тохирсон байх зарчмыг баримтлах нь их чухал байдаг. Зөвтгөх үйл явцыг дөрвөн шалгуураар шалгаж нягтлаад, хэрвээ аль нэг шалгуурыг хангахгүй байгаа бол ажлаа шууд зогсоох хэрэгтэй гэв.
Зорилго хууль ёсных байх учиртай. Өөрөөр хэлбэл, тухайн хязгаарлалтын зорилго нь Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн, нийтийн ашиг сонирхолд нийцсэн байх гэсэн шалгуурыг давж, уялдаатай байх, зайлшгүй байх, тэнцвэртэй байх шалгууруудыг хангаагүй бол Үндсэн хууль зөрчсөнд тооцогддог тухай профессор Л.Өлзийсайхан заалаа. Мөн тухайн хуулийн төслөөр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн хэв журмыг хамгаалах зайлшгүй шаардлага бүхий, ялгаварлан гадуурхаагүй, хязгаарлалт нь зорилгодоо хүрэхэд тохирсон, боломжит хамгийн бага түвшинд байх шаардлагыг хангасан байх ёстой гэсэн юм. Өмнөх багш нарын нэгэн адил хуулийн төслийг хэт ерөнхий бус, профессжуулан бичихийн ач холбогдлыг онцоллоо. Үр хүүхдээ бодоод үз гэж зөвлөв. Хүн үр хүүхдэдээ хэчнээн хайртай билээ дээ, түүн лугаа хуулийн төслийнхөө заалт бүрийг дахин дахин нягталж, уншиж, байгаарай. Нэг заалтад гурван эрхийг тусгасан тохиолдол бий. Тиймээс практик хичээл орохоо амлаад сургалтаа өндөрлүүлэв.

Ийнхүү “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-ыг Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төсөл, Ханнс Зайделийн сан, Монгол Улсын Их Сургуулийн Герман, Европын эрх зүйн төвөөс хамтран зохион байгуулав. Монголын Хуульчдын Холбоогоор магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн дагуу хууль зүйн салбарын эрдэмтэн, доктор, профессор, судлаачдаар багшлуулсан IV ээлжийн сургалтад Улсын Их Хуралд суудал бүхий нам, эвслийн төлөөлөл, бүлэг, ажлын албаныхан, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслах, хуульч 60 орчим хүн хамрагдсан юм.

Энэ удаагийн сургалтыг Улсын Их Хурал дахь МАН-ын болон АН-ын бүлгүүдийн ажлын алба, Улсын Их Хурлын зөвлөх, туслахуудын холбооноос ирүүлсэн хүсэлтэд үндэслэн зохион байгуулсан талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Л.Өлзийсайхан тодотгов.

Улсын Их Хурлын дарга Н.Учралаас хуулийн төсөл боловсруулагчийн сургалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүлснийг тэрбээр уншиж танилцууллаа. Хууль бүтээх ажиллагааны онол, арга зүйг гүнзгийрүүлэн судалж, гэрчилгээ гардаж авах болзол, шаардлагыг бүрэн биелүүлсэнд баяр хүргэж, Улсын Их Хурлаас хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх тэргүүлэх зорилтын хүрээнд мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах бодлогын чухал алхам нь энэхүү сургалт бөгөөд цаашдаа олон улсын хөтөлбөр болгохыг зорьж, Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга хичээл зүтгэл гаргаж буйг мэндчилгээнд дурджээ.

Чанартай сайн хууль Үндсэн хуулийн зарчим, үнэт зүйл, ард түмний язгуур ашиг сонирхол дээр тогтдог. Бид зөвхөн хууль баталдаг парламент биш, “амьдрах чадвартай” хууль бүтээдэг парламент байх ёстой. Үүнд хүн бүрийн хичээл зүтгэл маш чухал ач холбогдолтой. Хууль бол зөвхөн парламентын шийдвэр биш. Хууль бол иргэдийн итгэл, шударга ёсны баталгаа. Тэр итгэлийг бөхөлж, баталгааг бий болгож ажиллахыг сургалтад оролцогчдоос Н.Учрал дарга хүссэн байв.

Улсын Их Хурлын даргын мэндчилгээний дараа сургалтын талаарх дүгнэлт хэлэлцүүлгийг зохион байгуулагч талууд болон оролцогчдын дунд өрнүүллээ. Хууль бүтээх ажил нь урлагийн түвшинд хүртлээ хөгжиж, ур хийц шаарддаг болсоныг сургалтаас олж мэдэж, гүйцэтгэж байгаа хуулийн төсөл, ажлаа эргэн харах шаардлагатайг ойлгосноо, илүү ихийг тунгааж, судлан шинжлэх аргачлалд суралцсан талаар оролцогчдын төлөөлөл сэтгэгдлээ илэрхийлэв.

Сургалтад бүрэн хамрагдаж, кредит цаг бүрдүүлсэн төгсөгчдөд гэрчилгээ гардууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
 
“COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо
“COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
“COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо

“COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо

Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа

Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн

Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай үргэлжилж байна

Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай үргэлжилж байна

“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөлтэй санал солилцов

“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөлтэй санал солилцов

“Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулах тогтоолын төслийг батлууллаа

“Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулах тогтоолын төслийг батлууллаа

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудад шуурхай, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгож байна

НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудад шуурхай, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгож байна

НӨААТҮГ-ын цэвэр ашгийн 20 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ

НӨААТҮГ-ын цэвэр ашгийн 20 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Э.Энхтөр “ITF Таеквон-догийн Ази тивийн аварга боллоо

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Э.Энхтөр “ITF Таеквон-догийн Ази тивийн аварга боллоо

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулав

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулав

НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжлээ

НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжлээ

“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив

“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив

“Чөлөөлье“ санаачилгын хүрээнд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан бүртгэлийг хүчингүй болгох тогтоолын төслийг баталлаа

“Чөлөөлье“ санаачилгын хүрээнд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан бүртгэлийг хүчингүй болгох тогтоолын төслийг баталлаа

НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг хэлэлцэж байна

НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг хэлэлцэж байна

НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа

НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа

“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа

“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа

Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ

Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ

“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажилчдынхаа нэгдүгээр ангид элсэн орох 36 хүүхдэд дүрэмт хувцас авах эрхийн бичиг гардууллаа

“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажилчдынхаа нэгдүгээр ангид элсэн орох 36 хүүхдэд дүрэмт хувцас авах эрхийн бичиг гардууллаа

Б.Пүрэвдагва: Хөрөнгө оруулагчидтай хамтран хүүхэд залуус, бизнес эрхлэгчдээ дэмжих инкубатор төвүүдийг хотын захын хорооллуудад байгуулна

Б.Пүрэвдагва: Хөрөнгө оруулагчидтай хамтран хүүхэд залуус, бизнес эрхлэгчдээ дэмжих инкубатор төвүүдийг хотын захын хорооллуудад байгуулна

Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ

Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв

Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв

Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ

Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ

ЗАСГИЙН ГАЗРААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ДЭМЖСЭНИЙ ҮР ДҮНД ШАТАХУУН ХАДГАЛАХ САВНУУД ЭХНЭЭСЭЭ АШИГЛАЛТАД ОРЖ БАЙНА

ЗАСГИЙН ГАЗРААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ДЭМЖСЭНИЙ ҮР ДҮНД ШАТАХУУН ХАДГАЛАХ САВНУУД ЭХНЭЭСЭЭ АШИГЛАЛТАД ОРЖ БАЙНА

Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

“Цааснаас чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо

“Цааснаас чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо

“ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов

“ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов

СҮҮЛИЙН ХОЁР САРД МОПЕД, СКҮҮТЕР, СУРРОНООС ҮҮДЭЛТЭЙ ОСОЛ, ГЭМТЛИЙН 1235 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

СҮҮЛИЙН ХОЁР САРД МОПЕД, СКҮҮТЕР, СУРРОНООС ҮҮДЭЛТЭЙ ОСОЛ, ГЭМТЛИЙН 1235 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй улсын төсвийг бүрдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй улсын төсвийг бүрдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

Газрын тосны эрэл, хайгуулын ажилд саад болж буй асуудалд АМГТГ анхаарал хандуулна

Газрын тосны эрэл, хайгуулын ажилд саад болж буй асуудалд АМГТГ анхаарал хандуулна

Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Ж.Энхбаяр: Монголын эрдэмтдийн бүтээлийг олон улсын хэлнээ түгээн дэлгэрүүлэх ажлыг дэмжинэ

Ж.Энхбаяр: Монголын эрдэмтдийн бүтээлийг олон улсын хэлнээ түгээн дэлгэрүүлэх ажлыг дэмжинэ

“Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулах тогтоолын төслийг батлууллаа

“Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулах тогтоолын төслийг батлууллаа

Нэг лайкны үнэ цэнэ хүний үнэлэмжээс давах болсон уу?

Нэг лайкны үнэ цэнэ хүний үнэлэмжээс давах болсон уу?