Ж.Нэргүй: Эмхэтгэл бэлтгэн хэвлүүлэх нь агуулгаараа төрийн хууль тогтоох үйл ажиллагааны салшгүй хэсэг юм
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
17 минут 43 секунд
Ж.Нэргүй: Эмхэтгэл бэлтгэн хэвлүүлэх нь агуулгаараа төрийн хууль тогтоох үйл ажиллагааны салшгүй хэсэг юм
Нийтлэсэн огноо:

Ж.Нэргүй: Эмхэтгэл бэлтгэн хэвлүүлэх нь агуулгаараа төрийн хууль тогтоох үйл ажиллагааны салшгүй хэсэг юм

Монгол Улсад хууль тогтоомжийн албан ёсны анхны эмхэтгэл хэвлэгдэн гарсны 100 жил, мөн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ой тус тус болж байна. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын ахмад ажилтан, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн эрхлэгчээр ажиллаж байсан Жамьяндоржийн Нэргүйтэй уулзаж ярилцлаа.

-Хууль тогтоомжийн албан ёсны анхны эмхэтгэл гарсан түүхийн талаар ярилцлагаа эхэлье.

-Ардын засаг, төр анх байгуулагдсан цагаас эхлэн хууль шийдвэрээ олон нийтэд хүргэж сурталчлахад ихээхэн анхаарч байжээ. Тухайлбал, 1924 оны 11 дүгээр сарын 28-нд болсон Улсын анхдугаар Их Хурлаас баталсан тогтоолд “хурлаар тогтсон хэрэг ба хэлэлцсэн илтгэл, элдэв саналыг огт орхигдуулахгүйгээр харьяат Улсын Бага Хурал болон эрхлэх газруудаас эрхлэн гүйцэтгэх ба олон төлөөлөгч нар цөм санаа тавин ард олонд ухуулан явуулах буй за хэмээн итгэж байна” гэж заасан байв. Мөн тухайн үеийн Улсын Бага Хурал “…алив хэлэлцэн тогтоосон ба баталсан олон зүйлийн чухал чухал хэргүүдийн учир утгыг олон нийтэд сэнхрүүлэн ухуулж танилцуулах ба басхүү Үндсэн хуулийг тайлбарлан гаргаваас зохих тул ийнхүү ухуулга гаргах ба тайлбарлах явдлыг харьяат хурлын тэргүүлэгчид эрхлүүлэн гүйцэтгэхээр тогтоов” гэх зэргээр энэ асуудлыг чухалчлан үзэж байсан байна.

Улмаар улсын хэмжээнд мөрдөж буй хууль, дүрэм, журмыг нэгтгэж олон нийтэд мэдээлэх шаардлагатай гэж үзэн 1925 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр болсон Засгийн газрын 14 дүгээр хурлын шийдвэрээр “БНМАУ-ын Засгийн газрын албаны сэтгүүл” гэсэн хууль тогтоомжийн албан ёсны анхны эмхэтгэлийг хэвлэн гаргах болсон байна.

Энэ шийдвэрийн 3 дугаар зүйлд”… тус улсын дотор зохион батлуулж журамлан дагаж бүхий аливаа дүрэм зэргийг тусгай сэтгүүл дэвтэр хэвлэн гаргах тухайг хэлэлцээд ийнхүү дүрэм зэргийг хэвлэн гаргах нь олны үзэж мэдэхүй дор дөхөм тустай бөгөөд …аливаа батлан тогтоосон хууль дүрэм, Засгийн газрын тогтоол зэргийг Засгийн газраас сар тутам хоёр удаагаас доошгүй сонин сэтгүүл дор хэвлүүлж, Дотоод яамнаа шилжүүлэн хүргүүлж харьяат олон газраа нийтээр зарлан гүйцэтгүүлэх ба мөн харьяат олон яам газруудад өөр өөрийн эрхлэх хэрэг зүйлийг цөм мөнхүү Засгийн газрын сонин сэтгүүлээс уншиж даруй ёсоор журамлан дагаж нийтээр зарлан гүйцэтгүүлэхээр” тогтоож байжээ.

Сэтгүүлийн анхны дугаарыг 100 жилийн өмнө буюу 1926 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хэвлэн гаргасан байна. Түүний оршил хэсэгт, тухайлбал, “Энэхүү дэвтэрт хэвлэсэн тогтоол, дүрэм зэргийг аливаа яам, албан газрууд албан бичгийн нэгэн адил хүчин төгөлдөр болгон дагаж шийдвээс зохино” гэж тэмдэглэжээ.

Анхны дугаарт, “Засгийн газрын нэгдүгээр хурлын зургаан зүйл бүхий хэрэг”, “Улсын цагдан сэргийлэх газруудын дүрэм”, “Түр цагийн шүүн таслах газрын дүрэм”, “Улс төрийн хэрэгт холбогдох этгээдийг шүүн таслах түр хурлын дагаж явах заавар”, “Хянан байцаах яамны дүрэм” зэрэг шийдвэрийг нийтэлсэн байна.

Энэхүү сэтгүүл нь 1926-1930 оны хооронд хэвлэгдэн гарч байсан бөгөөд эрх зүйн баримт бичгийн албан ёсны эх сурвалж болж, хууль тогтоомж, шийдвэрүүдийг байгууллага, албан тушаалтан болон олон нийтэд хүргэх гол хэрэгсэл болж байсан байна. Энэ хугацаанд тус сэтгүүлийн нийт 57 дэвтэр буюу дугаар хэвлэгдэн гарсан гэсэн бүртгэл байдаг аж.

Үүнээс хойш, 1931-1939 онд “БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид ба Сайд нарын Зөвлөлийн хуулиуд хийгээд тушаалуудыг эмхэтгэн хавсруулсан сэтгүүл”, 1941-1970 онд “БНМАУ-ын хууль, дүрэм, тогтоолын эмхэтгэл”, 1971 оноос “БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмхэтгэл” нэртэйгээр тус тус хэвлэгдэж байв. Харин 1991 оноос эхлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэл хэвлэгдэн гарч эхэлсэн билээ.

-“Төрийн мэдээлэл” эмхэтгэл гаргах хэрэгцээ юунд байв?

-1991 оноос өмнө батлагдсан хууль, зарлиг, тогтоолуудыг зөвхөн албан хэрэгцээнд зориулж хэвлэн гаргадаг байж. Үүнээс болж иргэд тэдгээрийг уншиж судлах бололцоо бага, мөрдөж хэрэгжүүлэхэд ч хүндрэлтэй байсан байна. Тиймээс тухайн үеийн Улсын Бага Хурал төрийн хууль тогтоох бодлого, үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод болгох зорилгоор “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг тогтмол, сар бүр гаргахаар шийдвэрлэжээ.

Сэтгүүлийн анхны дугаарыг туршилтын журмаар 10.000 хувь хэвлэж, Ардын Их Хурлын депутатууд, Бага Хурлын гишүүд, төрийн байгууллагууд, олон нийтийн болон хоршооллын төв байгууллагууд, номын сангуудад жагсаалтаар үнэгүй тараахын зэрэгцээ холбоо болон номын худалдааны байгууллагуудаар дамжуулан худалдахаар шийдвэрлэж байсан байна.

1991 оны гуравдугаар улирлаас эхлэн сэтгүүлийг олон нийт захиалан авах боломжтой болсон.Тэр үед нэг дугаар нь 4 төгрөгийн үнэтэй байв. Хууль болон бусад шийдвэрийг зөвхөн “Төрийн мэдээлэл” сэтгүүлд төдийгүй “Ардын эрх” сонинд нийтлэх боломжийг мөн хуульчилсан байлаа.

Эмхэтгэлийн түүхээс товч дурьдвал, 1993 оны намрын чуулганаар Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн статусыг өөрчилж улмаар 1994 оноос эхлэн “Төрийн мэдээлэл”-ийг сар бүр гардаг эмхэтгэл болгожээ.

Мөн 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдөр баталсан УИХ-ын тогтоолоор Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим арга хэмжээг авч, УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар болон хуулиар эрх олгогдсон байгууллагуудын гаргасан нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг гагцхүү “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор хэвлэн нийтэлж байх журам тогтоосон байна.

Эмхэтгэлийн хавсралт болгон Монгол Улсын хууль, тогтоомжийн тайлбар, зөвлөмж бүхий “Төр, засгийн ажилтанд тусламж” нэртэй сэтгүүлийг 1995 оноос эхлэн улирал бүр гурван дугаар гаргадаг байв. Тус сэтгүүлийн зорилго нь УИХ-аас баталсан хууль, тогтоолын агуулгыг товч тайлбарлаж, иргэдэд ойлгомжтой байдлаар хүргэхийн зэрэгцээ бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг сурталчлах, туршлага солилцох, санал бодлоо хуваалцахад оршиж байсан.

1996 оноос эхлэн УИХ-ын Тамгын газраас “Парламентын мэдээлэл” нэртэй сонины туршилтын анхны дугаарыг гаргаж, дотоод мэдээллийн зориулалтаар долоо хоног бүр 400 хувь хэвлэж, уншигчдад үнэгүй тарааж эхэлсэн билээ.

Мөн Улсын Их Хурлын Тамгын газар Монгол Улсын нэгдэн орсон болон соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенцийг нийтэд хүргэхэд анхааран ажиллаж, улмаар 2004 оноос эхлэн холбогдох яам, байгууллагуудтай хамтран эмхэтгэлийн цуврал тусгай дугаарыг хэвлэн гаргаж байв.

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд түүх, уламжлалаа сэргээж, монгол хэл бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг хос бичгээр хэвлэн гаргаж байна.

-Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн үйл ажиллагааг ямар хууль, дүрмээр зохицуулсан байдаг вэ?

-Төрийн бүх хууль бусад шийдвэр нь гагцхүү “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээр /хуульд өөрөөр заагаагүй бол/ хүчин төгөлдөр болж мөрдөгддөг хуультай.

“Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй”. “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлсэнээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно”. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн заалтууд. “Төрийн мэдээлэл” эмхэтгэл нь Үндсэн хууль холбогдох бусад хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдсан монголын цорын ганц хэвлэл мөн болохыг нотолж эдгээр заалтыг эш татлаа.

-Юуг үндэслэж “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг албан ёсны эх сурвалж гэж үздэг вэ?

-“Төрийн мэдээлэл” эмхэтгэл нь Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн долоо хоног тутам гаргадаг албан ёсны хэвлэл. “Төрийн мэдээлэл” гэсэн нэр нь тухайн эмхэтгэлд нийтлэгдсэн мэдээлэл нь төрийн албан ёсны, баталгаатай эх сурвалж болохыг илэрхийлдэг.

Эмхэтгэлийн гол зарчим бол хууль, шийдвэрийг алдаагүй, цаг хугацаанд нь нийтлэх явдал юм. Учир нь шүүх бусад байгууллагууд хууль хэрэглэх, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ эмхэтгэлд нийтлэгдсэн хуулийг албан ёсны эх сурвалж болгон ашигладаг.

Өнгөрсөн хугацаанд энэхүү эмхэтгэл нь төрөөс олон нийтэд хүргэх мэдээллийн албан ёсны, найдвартай төдийгүй нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, олон нийтэд итгэл төрүүлсэн чухал эх сурвалж болон төлөвшиж чадсан гэж хэлж болно.

Улсын Их Хурлын Тамгын газар “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг хуульд заасан цаг хугацаанд нь алдаа мадаггүй, чанартай, өнгө үзэмжтэй хэвлэн нийтлэх, шуурхай түгээхийн зэрэгцээ түүний хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж ирсэн билээ.

-Яагаад хууль тогтоомжийг эмхэтгэж нийтлэхийг хууль тогтоох үйл ажиллагааны нэг хэсэг гэж үздэг вэ?

-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч, Ардын багш Бяраагийн Чимид гуай агсан “Хууль тогтоомжийг системчлэхэд Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэлийн онол, практикийн ач холбогдол” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж байсан билээ. Ийнхүү илтгэлээ тэрээр 2010 онд олны хүртээл болгож байв. Илтгэлдээ, “хууль тогтоомжийг эрэмбэлж цэгцлэх, нийтлэх ажлын нэгэн хэлбэр болох алив нэгэн албан ёсны эмхэтгэл бэлтгэн хэвлүүлэх нь агуулгаараа төрийн хууль тогтоох үйл ажиллагааны салшгүй хэсэг юм.” гэж эмхэтгэлийн ач холбогдлыг үнэлж байжээ.

Хууль нэгэнт баталсан бол түүнийг нэн даруй бүрэн эхээр нь албан ёсоор нийтлэх журамтай. Ийнхүү нийтлэх нь хууль гаргах ажиллагааны эцсийн үе шат гэж онол, арга зүйн хувьд үздэг. Тиймээс эмхэтгэлийг хэвлэн гаргах нь зөвхөн хэвлэх техникийн ажиллагаа мэт явцуу ойлгож болохгүй. Хууль ил тод, хүртээмжтэй байх, түүнийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зэргээр түүний ач холбогдол нь үнэлэгддэг. Шүүх, хууль сахиулах байгууллагуудын эрх зүйн хэрэглээний албан ёсны эх сурвалж болдог төдийгүй өдөр тутмын үйл ажиллагааных нь гарын авлага болдогт түүний үнэ цэнэ бас оршино.

Нөгөө талаар, судлаачдын үзэж буйгаар, хууль тогтоомжийн эмхэтгэлийн түүх бол эрх зүйн мэдээлэл цуглуулах, задлан шинжлэх, ангилан судлахаас гадна үе үеийн хууль хэрэглэж, хэрэгжүүлж ирсэн туршлага, арга зүйг ойлгоход ч танин мэдэхүйн суурь болдог ажээ.

-Хүчин төгөлдөр болсон хууль тогтоомжийг цаг алдалгүй эмхэтгэн нийтлэхээс гадна тодорхой салбарт хамаарагдах хэм хэмжээнүүдийг сэдэв, зориулалтаар нь төрөлжүүлэн тэдгээрийг бүлэглэх, нэгтгэн эмхэтгэл болгон гаргах тохиолдол цөөнгүй байдаг.

-Тийм ээ. Хууль, зарлиг болон эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад актыг тэдгээрийн батлагдсан он, сар, өдөр, дэс дугаарыг баримтлан эмхэтгэн нийтлэхээс гадна урьд батлагдсан хэм хэмжээнүүдийг эмхлэн цэгцлэж, нийгмийн харилцааны болон эрх зүйн зохих салбар, дэд салбараар ангилж эрэмбэлсэн олон зүйл эмхтгэл гарган хэрэглэж ирсэн түүхтэй. Тухайлбал, “БНМАУ-ын Их, Бага Хурлын тогтоол. Үндсэн хууль, тунхагууд”, “БНМАУ-ын Үндсэн хууль түүнд холбогдох эрхийн актын эмхэтгэл”, “БНМАУ-ын хүчин төгөлдөр хууль тогтоомжийн системчилсэн бүрэн эмхэтгэл”, “Монгол Улсын хууль” гэх зэрэг бүтээл гаргаж байжээ.

Тодруулж зарим жишээ дурдья. Улсын болон намын түүх судлаачдад зориулан ““Ардын засгаас 1921-1924 онд авсан хувьсгалт арга хэмжээ” эмхэтгэлийг 1954 онд нийтэлж байсан байна. Гурван бүлэг бүхий энэ эмхэтгэлд, “Нам, засгаас ойрын цагт гүйцэтгэх бодлогууд”, “Улсын түр цагийн Хурлыг байгуулах бичиг ба дүрэм”, “Захирах, захирагдах ёсны тухай тогтоол”,”Төрийн ордонг Улсын Их Хурлын газар болгох тухай”, “Үндсэн хуулийг зохиох ба Улсын Их Хурлын бэлтгэл ажлын тухай”, “Хууль цаазыг зохиох тухай”, “Бодоо нарыг шийтгэх тухай”, “Дамбийжанцанг цаазаар аваачсан тухай”, “Цахилгаан гэрлийг дэлгэрүүлэх тухай” зэрэг нийт 150 орчим шийдвэрүүд болон БНМАУ-ын анхны Үндсэн хуулийг эмхэтгэн нийтэлж байжээ.

1963 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Хуулийн хорооноос Засаг захиргааны эрхийн талаар гаргасан хуульчилсан актуудыг системчилсэн эмхэтгэл гаргаж түүнд, тухайлбал, “БНМАУ-ын Ардын Их Хурлыг сонгох сонгуулийн дүрэм”, “БНМАУ-ын АИХ-ын депутатуудыг огцруулах журмын тухай хууль”, “Аймаг, хот, сум, хороодын ардын депутатуудын хурлуудын сонгуулийн тухай дүрэм”, “Чойбалсан аймгийн нэрийг өөрчлөх тухай” зарлиг, “Дарханыг хот болгох зарлиг”, “Соёлын тэргүүний ажилтан” гэдэг энгэрийн тэмдгийн тухай тогтоол зэргийг бүрэн эхээр нь нийтэлсэн байна.

-Эмхэтгэл нь Монгол Улсын хууль тогтоох үйл ажиллагааны түүхийг хадгалж үлдэхэд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Хууль тогтоомжийн эмхэтгэлийн түүх нь төрийн хууль тогтоох үйл ажиллагаатай салшгүй холбоотой, нэгэн бүхэл түүх юм. Сүүлийн 35 жилийн хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн нийт 1400 гаруй дугаар гарчээ. Энэ нь зүгээр нэг тоон үзүүлэлт биш бөгөөд Монгол Улсын хөгжлийн чиг хандлагыг илэрхийлсэн төрийн бодлого, хууль тогтоох байгууллагын гаргасан шийдвэр, баримт бичгүүдийг хадгалсан үнэт сан хөмрөг юм. Мөн Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын үе үеийн гишүүдийн оюун ухаан, хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн энэ эмхэтгэлд тусгалаа олж, төрийн хууль тогтоох үйл ажиллагааны бодит түүх болон үлддэг билээ.

Хууль тогтоомжийн анхны эмхэтгэл хэвлэгдэн гарснаас хойш зуун жилийн хугацаанд хууль, эрх зүйн баримт бичгүүдийг нэгтгэн эмхэтгэж, олон нийтэд хүргэх ажил бараг тасралтгүй хөгжсөөр иржээ. Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн мэдээлэл түгээх үүргээр хязгаарлагдахгүй харин улам бүр боловсронгуй болж өргөжин тэлсэн байна.

Ийнхүү цаг хугацааны явцад хууль тогтоомжийн албан ёсны мэдээллийн тогтолцоо бүрэлдэн төлөвшиж, Монгол Улсад хууль тогтоох үйл ажилагааны түүх, эрх зүйн соёл, уламжлалыг хадгалсан чухал өв бий болсон юм.

Ч.Бямбаа

Татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар ажлын хэсэг хуралдлаа
Татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар ажлын хэсэг хуралдлаа
 
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

Энэ сарын 24-28-ны өдрүүдэд “Хятадын кино долоо хоног” болно

Энэ сарын 24-28-ны өдрүүдэд “Хятадын кино долоо хоног” болно

“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ АХМАДУУД ХЭЛЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ АХМАДУУД ХЭЛЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Ерөнхий хяналтын сонсголын зар

Ерөнхий хяналтын сонсголын зар

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо