АБГББХ: Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 38 секунд
АБГББХ: Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив
Нийтлэсэн огноо:

АБГББХ: Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.03.18) хуралдаан 10 цаг 58 минутад эхэлж, Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг нэрээр танилцуулав. Байнгын хорооны 29 гишүүний 51.7 хувь буюу Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, Э.Бат-Амгалан, Н.Батсүмбэрэл, Д.Ганбат, Х.Жангабыл, С.Лүндэг, П.Наранбаяр, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр, Л.Энхнасан, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд нар хүрэлцэн ирснээр хуралдаан эхэлсэн юм.

Хуралдаанаар Засгийн газраас 2025 оны арван хоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн "Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир төслийн талаар танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн болохыг дурдав. Монгол Улсын иргэд олноор оршин сууж байгаа улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулж, хоёр улсын иргэдийн нийгмийн хамгааллын харилцаанд харилцан тэгш эрхтэй байх, тухайн улсын иргэний нэгэн адилаар тэтгэвэр, тэтгэмж авах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлдэг байна.

Одоогийн байдлаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс болон Бүгд Найрамдах Чех Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулж, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр тогтоолгон авах нийгмийн хамгааллын тогтолцоонд давхар хамрагдахаас урьдчилан сэргийлэх, зарим богино хугацааны тэтгэмж авах талаар харилцан тохиролцсон хэлэлцээрийг хэрэгжүүлж байгаа аж. Цаашид Бүгд Найрамдах Австри Улстай хэлэлцээр шинээр байгуулах, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улстай байгуулсан хэлэлцээрийг шинэчлэхээр ажиллаж байгааг сайд дурдав.

Бүгд Найрамдах Австри Улстай 2023 оноос Нийгэм хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын хоорондын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлж, хоёр улсын дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангаснаар хэлэлцээрт 2025 оны тавдугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо талууд гарын үсэг зурсан байна. Энэхүү хэлэлцээр нь нийгмийн даатгалын хуулиудад зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулсан тул Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д зааснаар заавал соёрхон батлах олон улсын гэрээ болохыг тодотголоо.

Уг хэлэлцээр хэрэгжсэнээр иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр улсад давхар төлөхөөс чөлөөлөгдөх, хоёр улсад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, давхцаагүй хугацааг нэгтгэн тооцуулж өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсгэх, тухайн улсын хууль тогтоомжийн дагуу даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэх юм байна. Ингэснээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа нь сайжрах ач холбогдолтой гэдгийг Т.Аубакир сайд танилцуулсан.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл, Д.Ганбат, П.Наранбаяр, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авлаа.

Гадаад улсад ажиллаж байгаа монгол иргэдийн тоог тодруулсан гишүүдийн асуултад Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэг хариулахдаа “Гадаад хэргийн яамны 2025 оны эхний хагас жилийн мэдээгээр нийтдээ 51 улсад Монгол Улсын 266.000 иргэн ажил хөдөлмөр эрхэлж амьдарч байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс зургаан улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсан. Эдгээр хэлэлцээрийн хүрээнд жилдээ Монгол Улсын 2000 орчим иргэн нийгмийн хамгааллын үйлчилгээг авч байна” гэлээ. Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулаагүй орнуудад ажил хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэд эх орондоо сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалд даатгуулах боломжтой. Хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа тохиолдолд Нийгмийн даатгалын хуулийн дагуу тэтгэвэр, тэтгэмжээ авах боломжтой гэдгийг тодотгон тайлбарласан.

Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Австри Улсад Монгол Улсын 2696 иргэн ажиллаж, амьдарч байгаагийн 1700 орчим нь орчуулгч, такси үйлчилгээ эрхлэх зэргээр хөдөлмөр эрхэлж байгаа аж. Харин Монгол Улсад тус улсын 30 иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд хоёр улс хоорондын нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр батлагдсан тохиолдолд хамрагдах боломжтой хэмээн тайлбарлаж байв. Гишүүдийн тодруулсны дагуу Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улстай энэ төрлийн хэлэлцээрийг шинэчлэн байгуулах тухай, мөн 25000 орчим монгол хүн ажиллаж, хөдөлмөрлөж буй Япон Улстай манай улс нийгмийн хамгааллын энэ төрлийн хэлэлцээр байгуулах эсэхийг, дотоодын нийгмийн даатгалын нөхцөл, хэтийн төлөвийн талаарх салбарын яамны мэдээллийг, Монгол Улсын ажиллах хүчний тоо, хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбарыг Т.Аубакир сайд болон ажлын хэсгээс өгсөн.

Хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат үг хэлэв. Нийт хүн амын 10 хувь нь гадаад улсад ажиллаж, хөдөлмөрлөж байгаа бол хөдөлмөрийн насны ихэнх нь гадаад улс руу явж хөдөлмөр эрхлэх сонирхолтой байгаа гэх тоо баримтуудад үндэслэн ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр бодит арга хэмжээг, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна гээд “Гадаадад ажиллаж байгаа хүмүүсийн 10 мянган хүүхдийн сурч, боловсрох боломж, бололцоог анхаарах хэрэгтэй. Төрийн албан хаагчдын цалин, хангамжийг ч анхаарах шаардлагатай байна” хэмээлээ. Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, хөдөлмөрийн насны болон боловсролтой, чадвартай иргэдээ эх орондоо ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр бодлогын түвшинд анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийлсэн.

Ийнхүү гишүүд асуулт асууж, төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа "Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 16 гишүүний 10 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Х.Жангабыл, С.Лүндэг, П.Наранбаяр, Х.Тэмүүжин, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Ж.Энхбаяр, Л.Энхнасан, С.Эрдэнэболд нар 62.5 хувийн саналаар дэмжив. Харин Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, Э.Бат-Амгалан, Н.Батсүмбэрэл, Г.Хосбаяр, Б.Энхбаяр, Д.Энхтүвшин нар татгалзсан.


Иймд "Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтож, өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 10 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 10 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
 
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

Энэ сарын 24-28-ны өдрүүдэд “Хятадын кино долоо хоног” болно

Энэ сарын 24-28-ны өдрүүдэд “Хятадын кино долоо хоног” болно

“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ АХМАДУУД ХЭЛЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ АХМАДУУД ХЭЛЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Ерөнхий хяналтын сонсголын зар

Ерөнхий хяналтын сонсголын зар

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо