Төрийн нууцыг зөвхөн хуулиар тогтоох зорилгоор Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 40 секунд
Төрийн нууцыг зөвхөн хуулиар тогтоох зорилгоор Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Нийтлэсэн огноо:

Төрийн нууцыг зөвхөн хуулиар тогтоох зорилгоор Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2026.03.18) Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу төрийн нууцлах мэдээллийг зөвхөн хуулиар тогтоох зорилгоор 1995 онд Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль (2004 онд шинэчлэн найруулсан)-ийг тус тус баталснаар төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон харилцааг анх удаа хуулиар зохицуулж, төрийн нууцыг хамгаалах тогтолцооны эрх зүйн үндсийг тавьжээ. Үүнээс хойш Төрийн болон албаны нууцын тухай хууль 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр батлагдаж, 1995 оны Төрийн нууцын тухай хуульд байгаагүй “албаны нууц” хэмээх шинэ нэр томьёо тодорхойлогдон, практикт одоо хэрэглэгдэж байгаа аж. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2023 онд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээнд “…Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 5.1.2-т ““албаны нууц” гэж задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг ойлгоно” гэж тодорхойлсон боловч “байгууллагын ашиг сонирхол” болон “салбарын ашиг сонирхол” зэрэг нэр томьёо, ойлголтын тодорхойгүй байдлаас үүдэн төрийн байгууллагын удирдлагаас байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хэт өргөнөөр албаны нууцад хамааруулах явдал нийтлэг байна. Учир нь “албаны нууц”-ыг тодорхойлох шалгуурыг хуульчлаагүйгээс төрийн байгууллага, агентлагийн дарга нар албаны нууц хэмээх ангилалд хэт өргөн хүрээний мэдээллийг хамруулж, иргэний мэдэх эрхийг зөрчих явдал их байна. Өнөөгийн байдлаар “албаны нууц” гэх ойлголтын хүрээнд төрийн байгууллага бүр өөрийн зоргоор мэдээлэл нууцлах тохиолдол цөөнгүй байна” гэж дурджээ.[1]Тодруулбал, хуульд “салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах” мэдээллийг албаны нууцад хамааруулахаар томьёолсон нь төрийн байгууллагаас нууцлах мэдээллийн төрөл, хэмжээ, агуулгыг хэт өргөжүүлж, мэдээллийг явцуу ашиг сонирхлоор албаны нууцад авах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тиймээс төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, иргэдийн мэдэх эрхийн баталгааг хангах, авилга, хүнд суртлыг бууруулах, төрийн байгууллагын албаны нууцын хадгалалт, хамгаалалт, хяналтын үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэлбэр, мөн хуулийн 28-30 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулжээ.

Хуулийн төсөл нь 39 зүйлтэй бөгөөд төсөлд дараах зарчмын өөрчлөлтүүдийг тусгасан гэлээ. Тухайлбал, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нэрийг “Төрийн нууцын тухай хууль” болгон өөрчилж, тус хуулиар зөвхөн төрийн нууцтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Энэ хүрээнд төрийн байгууллагын албаны нууцтай холбоотой зохицуулалтыг бүхэлд нь хуулиас хассан байна. Мөн төрийн нууцад хамаарахаас бусад төрийн байгууллагын бүх мэдээлэл ил тод, нээлттэй байх нөхцөлийг бүрдүүлсэн гэв. Түүнчлэн төрийн нууцын жагсаалтыг хуулиар тогтоох эрх зүйн үндсийг бүрдүүлж, парламентын хяналтыг бүрэн тогтоосон хэмээлээ. Хууль батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрх хангагдах суурь нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Мөн шийдвэр гаргалт хариуцлагатай, ил тод, нээлттэй байх, төрийн үйлчилгээ түргэн шуурхай, хүнд суртлаас ангид байх зарчмын хэрэгжилт хангагдаж, авилга, албан тушаалын гэмт хэрэг буурахад эерэг нөлөө үзүүлэхээс гадна төрийн байгууллага, албан тушаалтан үндэслэлгүйгээр мэдээллийг нууцад хамааруулах явдлыг таслан зогсоож, үйлдэл гаргахаас сэргийлэх, улмаар төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзжээ. Түүнчлэн Засгийн газрын шийдвэрээр төрийн нууцын жагсаалтыг салбар, байгууллагын хэмжээнд хэт өргөжүүлэн батлах зохицуулалтыг хүчингүй болгосноор төрийн нууцыг зөвхөн хуулиар тогтоох Үндсэн хуулийн үзэл санаа баталгаажна хэмээн тайлбарлалаа.

Хуулийн төслийг дагалдуулан Төрийн болон албаны нууцын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон хуульд заасан нэр томьёог жигдлэх, зохицуулалт хоорондын уялдааг хангах зорилгоор нийт 43 хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

“БАРИЛГЫН ДУЛААЛГЫН МАТЕРИАЛЫН ЧАНАР СТАНДАРТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна
“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад шагнал гардууллаа

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна

Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо

“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа

Хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХИЙГ УРИАЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

APEC-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

APEC-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой

Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг “ухаалаг“ болгожээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд 211 дүгээр цэцэрлэгийн 280 ортой шинэ барилга ашиглалтад орлоо

8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлт буурч байна

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс сэрэмжлүүлж байна

УИХ-ын гишүүн, дэд хорооны дарга М.Ганхүлэг Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

АЖДХ:Аялал жуулчлалын салбарт олгосон хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийн талаарх Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын мэдээллийг сонслоо

ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив

Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын оролцоог бэхжүүлэх хөтөлбөр эхэллээ

АБГББХ: Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлэхэд бэлтгэж байна

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

Нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны нийгмийн ажилтанд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг гардууллаа

Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

АНТАЛЬЯГИЙН САНААЧИЛГЫГ МОНГОЛ УЛС БҮРЭН ДЭМЖИНЭ

ТББХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ

ӨБХ, ХЗБХ: Хамтарсан хуралдаанаар төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хураах, бүх насаар нь хорих тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ

УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Мэнди Айсингийг хүлээн авч уулзлаа

СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна

“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр