Хорооны зохион байгуулагчид “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт сургалтад хамрагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 25 секунд
Хорооны зохион байгуулагчид “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт сургалтад хамрагдаж байна
Нийтлэсэн огноо:

Хорооны зохион байгуулагчид “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт сургалтад хамрагдаж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн 204 хорооны Зохион байгуулагчдыг хамруулсан “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт хоёр өдрийн сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Энэхүү сургалтын зорилго нь хорооны түвшинд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр, шуурхай, хүртээмжтэй хүргэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.

Сургалтын нээлтэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд оролцож, хорооны түвшинд иргэн төвтэй хөгжлийн хандлагыг төлөвшүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхийн зэрэгцээ нийслэлийн хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Сургалтын хүрээнд Монгол Улсын хөгжлийн бодлого, хотын хөгжлийн чиг хандлага, төрийн цахим үйлчилгээг иргэдэд ойртуулах арга зам, захиргааны шийдвэр болон хууль тогтоомжийн хэрэглээ, архив, албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандарт, найруулга зүй, төрийн албан хаагчийн ёс зүй, гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан боловсруулах арга зүй, үйлчилгээний стандарт, судалгааны арга зүй, цагийн менежмент, хүний эрх, жендерийн тэгш байдал, мөн хиймэл оюуныг албан хэрэгцээнд ашиглах зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг олгож буй.

Түүнчлэн оролцогчид хорооны түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломжит арга замын талаар харилцан санал солилцохын зэрэгцээ сайн туршлагаа хуваалцан, бие биеэсээ харилцан суралцаж, бодит жишээнд тулгуурласан мэдлэг, практик ур чадвараа нэмэгдүүлж буйгаараа онцлогтой.

Энэхүү сургалтыг салбар бүрийн мэдлэг, туршлагатай сургагч багш нар удирдан явуулж байна. Тухайлбал "Монгол Улсын хөгжлийн бодлого болон хотын хөгжлийн ирээдүйн чиг хандлага" сэдэвт сургалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ТЗУГ-ын дарга Ү.Ганболд, "Төрийн цахим үйлчилгээг иргэдэд ойртуулах нь" сэдэвт сургалтыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Цахим шилжилт, үйлчилгээний газрын дарга Г.Ариунзаяа болон Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат, "Захиргааны шийдвэр, хууль тогтоомжийн хэрэглээ" сэдэвт сургалтыг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга П.Булганмаа нар тус тус удирдан явуулж байгаа бөгөөд Сургагч багш нар нь бодит кейс, арга зүйн туршлагаа хуваалцан, оролцогчдод ажлын байран дээрээ шууд хэрэгжүүлэх боломжтой мэдлэг, ур чадварыг олгож байна.

204 хорооны Зохион байгуулагчдад зориулсан уг сургалт 2026 оны гуравдугаар сарын 18–19, 25–26, дөрөвдүгээр сарын 1–2-ны өдрүүдэд гурван ээлжээр Засаг захиргааны V байранд байрлах Нийслэлийн засаг даргын тамгын газрын сургалтын танхимд явагдах бөгөөд хоёр өдрийн хичээлийг бүрэн дүүрэн дуусгасан, ирцийн шаардлага хангасан оролцогчдод сургалтын төгсгөлд оролцогчдод гэрчилгээ олгох ба "Шилдэг 10 оролцогч" шалгаруулна.

Жич: “ИРГЭН ТӨВТЭЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” сургалтад хамрагдах тухай албан бичиг харьяа дүүргийн ЗДТГ-т хүргүүлсэн бөгөөд хорооны засаг дарга нар болон холбогдох албан хаагчид дараах шаардлагыг биелүүлэн ажиллахыг анхаарна уу.

  • Сургалтад хамрагдах өдрүүдэд харьяа хорооны зохион байгуулагчийг ажлын үүрэг, даалгавраас БҮРЭН ЧӨЛӨӨЛЖ, сургалтад саадгүй оролцох нөхцлийг бүрдүүлэх;
  • Сургалтын хугацаанд зохион байгуулагч нарт утсаар болон бусад хэлбэрээр ажлын даалгавар өгөхгүй байх, сургалтыг тасалдуулахгүй байхад онцгой анхаарах;
  • Сургалтын хуваарьт өдрүүдэд хороонд зайлшгүй шийдвэрлэгдэх асуудал гарсан тохиолдолд нөөц боловсон хүчнээр орлуулах арга хэмжээг урьдчилан авах шаардлагатайг анхаарна уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

Энэ сарын 24-28-ны өдрүүдэд “Хятадын кино долоо хоног” болно

“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ АХМАДУУД ХЭЛЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Ерөнхий хяналтын сонсголын зар

Ерөнхий хяналтын сонсголын зар

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо