ТББХ: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 21 секунд
ТББХ: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ
Нийтлэсэн огноо:

ТББХ: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.03.18/ хуралдаан 12.07 цагт О.Алтангэрэл, Ж.Батжаргал, А.Ганбаатар, Ц.Идэрбат, Н.Учрал, Л.Энхмгалан, Ж.Батрдэнэ, Б.Баярбаатар, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Г.Уянгахишиг, Д.Энхтуяа, Б.Батбаатар, С.Бямбацогт, Сулпхар, Ц.Сандагчир, Б.Хэрлэн нарын 17 гишүүн ирснээр 53.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт байлаа. Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулав.

Үндсэн хуулийн цэц 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн.

Энэхүү хуралдаанаар тус хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэж заасны “… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн ...” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “… Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. ...” гэж заасанд нийцээгүй; түүнчлэн тус хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэж заасны “... уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш ...” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор ... шийдвэрлэнэ.” гэж заасанд нийцээгүй гэж шийдвэрлэж, эдгээр зохицуулалтыг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэх тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг гаргасан байна.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Тус дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулсан юм.

Үндсэн хуулийн цэц 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дунд суудлын хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ.

Энэхүү хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэнд нийцээгүй гэж шийдвэрлэж, уг зохицуулалтыг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэх тухай Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт гаргасан байна.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа асуулт асууж, тайлбар авсан бөгөөд эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явуулав.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан нарын гурван гишүүний 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нарын хоёр гишүүний мөн өдөр өргөн мэдүүлсэн Санхүүгийн хоршооны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Нийтийн албанд томилогдох 602 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

Энэ сарын 24-28-ны өдрүүдэд “Хятадын кино долоо хоног” болно

“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ АХМАДУУД ХЭЛЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Ерөнхий хяналтын сонсголын зар

Ерөнхий хяналтын сонсголын зар

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо