Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, Шүүгчийн хараат бус байдал, аюулгүй байдлыг хангах газрын дарга Х.Билгүнзаяа нар 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтад тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Б.Батбаяр, Гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал, хөтөлбөрийн менежер О.Билгүүн нар оролцов.
Уулзалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд судалгааны чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлж, судалгааны аргачлал, үр дүн, ач холбогдол, хамтын ажиллагааны боломжийн талаар мэдээлэл тодруулж, харилцан санал солилцлоо. Талууд цаашид хамтын ажиллагааг нарийвчлан төлөвлөх зорилгоор өргөтгөсөн уулзалт зохион байгуулахаар тохиролцов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!