Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 35 секунд
Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо
Нийтлэсэн огноо:

Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2026.04.03) нэгдсэн хуралдаан оройн 19:40 цагт үргэлжилж, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын танилцуулгыг сонслоо.

Ерөнхий сайд танилцуулгадаа улс төрийн зөрчлөө хойш тавьж, улс орны төлөө ажил хийх олон түмний нэхэл хатуутай шаардлага ч өдөр бүр өсөн нэмэгдэж байгааг анхааруулж, бодлогын залгамж чанар, тогтвортой байдал, тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах, мөн цаг үеийн онцгой нөхцөлийг харгалзан, хуульд нийцүүлэн Засгийн газраа байгуулж байгаагаа танилцуулав.

Тэрбээр төрийн байгууллагын хийдэл давхардлыг иж бүрэн тодорхойлох чиг үүргийн иж бүрэн дүн шинжилгээ хийж, төрийн үйлчилгээ, зөвшөөрлийг цааснаас цахимд шилжүүлж, зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод өгч, төсвийн хөрөнгийг хэмнэж, төрийн албыг цомхон, хурдтай, бүтээмжтэй болгохоо илэрхийллээ. Мөн зах зээл дэх төрийн оролцоог хазаарлаж, хувийн хэвшлийн өсөж өндийх орон зайг нээн, хүнд суртал, хууль журам, татварын дарамтаас чөлөөлнө гээд, “Чөлөөлье” санаачилга, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо товч дурдлаа.

Засгийн газарт ажиллах сайд нарыг тохоон томилохдоо салбараа шууд удирдан зохион байгуулах мэдлэг туршлага, асуудлыг шийдэх улс төрийн капитал, ёс зүй, хүлээсэн хариуцлагаа үүрэх чадамжийг үндсэн шалгуур болгосноо Ерөнхий сайд Н.Учрал хэлж, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярыг, Шадар сайдад Т.Доржханд, Н.Номтойбаяр нарыг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Б.Энхбаярыг, Гадаад харилцааны сайдад Б.Батцэцэгийг, Сангийн сайдад З.Мэндсайханыг, Хууль зүй, дотоод хэргийн сайдад С.Амарсайханыг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад Г.Дамдиннямыг, Батлан хамгаалахын сайдад Д.Батлутыг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Ц.Сандаг-Очирыг, Боловсролын сайдад Л.Энх-Амгаланг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Т.Аубакирыг, Зам тээврийн хөгжлийн сайдад Б.Дэлгэрсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад Ж.Алдаржавхланг, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад Э.Бат-Амгаланг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ц.Идэрбатыг, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдад Ч.Номинг, Эрчим хүчний сайдад Б.Найдалааг, Эрүүл мэндийн сайдад Э.Батшугарыг томилохоор танилцуулав.

Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын 40 гишүүн асуулт асууж, хариулт авч, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд МАН-ын дотоод хагаралыг сануулж, бүлэглэлүүд харилцан бие биенийхээ авлига, албан тушаалын гэмт хэрэг, булхай луйврыг уудлан илчилснийг хууль, шүүхийн байгууллагаар шалгуулж, тогтоолгон сайдын албан тушаалд нэр цэвэр тохоон томилогдох нь зүйтэй талаар саналаа хэлж байлаа. Мөн зарим сайдын томилгоо оновчтой бус, нарийн мэргэжил шаардах салбарт мэргэжлийн бус хүн томилж байгаа нь буруу гэж үзэж байгаагаа Улсын Их Хурлын цөөн бус гишүүн илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж МАН-ын удирдлагууд өөр хоорондоо барьцаалагдсан байгаа нь харамсалтай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд сүүлийн хоёр жилийн хугацаанд МАН дэд сайд нартай нийлээд 80 сайд томилж байгааг сануулан, зарим сайд гэм буруугаа шүүхээр тогтоолгоод орж ирэх хэрэгтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир Монгол төрийн түүхэнд анх удаа яам нь сайдгүй, үүрэг гүйцэтгэгчгүй тав хоносныг хэлж, бие биенээ гэмт хэрэгтнээр дуудаж байсан хүмүүс нэг кабинетэд мөр зэрэгцэн ажиллахаар орж ирж байгааг гайхаж байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн Ерөнхий сайдыг багаа бүрдүүлээд, эрс шинэчлэл хийх болов уу гэж дэмжсэн хэдий ч танилцуулж буй багийг нь хараад дэмжиж ажиллаж чадахгүй гэж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Н.Учралын Засгийн газар урвалт, шарвалт дундаас босож ирж байна хэмээгээд, урвагч дэргэд явахад урагш алхах зам байдаггүй юм гэлээ.

Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Хүлээлтээс доогуур сайд нарыг оруулж ирж танилцууллаа. Өмнөх Засгийн газрыг болохгүй байна гэж л огцруулах асуудал яригдаа биз дээ? Гэтэл яг хэвээрээ орж ирлээ. Эдийн засгийн эрх чөлөө гэж Н.Учрал сайд яриад байсан ч зүгээр уриа төдий л байж_ Сөрөг хүчний зүгээс харахад ашигтай ч ард түмний үүднээс харахад харамсмаар Засгийн газар бүрджээ гээд, үр дүн гаргаж ажиллахыг хүсэв.

Энэчлэн Улсын Их Хурлын гишүүд улс орны эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдал, эдийн засгийн өсөлтийг ард иргэд, айл өрхөд хүртээлтэй болгох тухай, эрчим хүч, түлш шатахууны хүндрэлтэй, хомсдолтой байдлыг хэрхэн даван туулах, улс төрийн тогтвортой байдал, улс төрчдийн ёс суртахуун, парламентын дархлаа зэрэг өргөн хүрээний асуудал, агуулгыг хөндөн ярьсны зэрэгцээ салбар бүрт тулгамдаж байгаа, шийдлээ хүлээж буй асуудлын талаар Засгийн газрын гишүүнээр ажиллахаар нэр дэвшиж буй хүн нэг бүрээс асуулт асууж, хариулт авлаа.

Л.Мөнхбаясгалан, Ж.Баярмаа нарын гишүүд нийслэлд хэрэгжиж байгаа мега төслүүд, тэдгээрийн дотор “Туулын хурдны зам” төслийн төсөв, гүйцэтгэлд хяналт тавих шаардлагатайг ярьж, нийслэлийн удирдлага, албан тушаалтнуудын ажлын арга барил, ёс зүй, хандлага харилцааны асуудлыг хөндсөн бол Б.Бейсен, П.Батчимэг нар эрүүл мэнд, соёлын салбарын бодлого алдагдаж, зардал, санхүүжилт хүндрэн, хулгай луйвар нүүрлэсэн, үнэ төлбөр тэнгэрт тулсан талаар анхааруулж, сайдын суудлыг өвлүүлэх, өмчлүүлэх байдлаар хуваарилах нь буруу гэсэн юм. Оюутолгойн хэлэлцээрийг ямар үр дүнд хүргэхээс улс орны ирээдүй шалтгаална гэдгийг хэлж, бүтэлгүйтэхэд хүргэж болзошгүй төлөв үүсээд байгааг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, С.Замира нар дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа мөн энэ асуудлыг хөндөж, Онтре компанийн лицензийг цуцалж чадах,эсэхийг нь Ерөнхий сайдаас асуулаа.

МАН, тус намын бүлэг Засгийн газрын танхим, сайд нарыг томилох асуудал дээр хүлээн зөвшөөрөхөд түвэгтэй тохиролцоо хийсэн гэх шүүмжлэлийг Б.Пүрэвдорж, Д.Ганбат, Ж.Баярмаа, Ц.Баатархүү, Г.Ганбаатар нарын зэрэг цөөнгүй гишүүд хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай эдийн засгийн нөхцөл, гадаад хүчин зүйлс хүндэрч, дотоодод улс төрийн тогтворгүй байдал бий болсонтой ходбогдуулан улсын төсөвт тодотгол хийж, хариу арга хэмжээ авч ажиллах шаардлага тулгамдаж байгааг анхаарууллаа. Эрүүл мэндийн сайдын томилгоог дэмжиж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа онцолж, салбарын санхүүжилтийг үр бүтээлтэй, үр ашигтай болгоход анхаарч, чадварлаг, туршлагатай, ашиг сонирхлын зөрчилгүй хүмүүсээр багаа бүрдүүлж ажиллахыг зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр эрчим хүчний болон Оюутолгойн хэлэлцээрийн асуудал үндэсний аюулгүй байдлын түвшинд харанга дэлдэж байгааг сануулаад, гол зүйлдээ буюу Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах, мөн Үндэсний баялгийн санд гар хүрэхгүй байхыг зөвлөсөн юм.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултанд хариулахдаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тогтвортой байдал юу юунаас чухал болохыг онцлон, эргэлзэх, шүүмжлэх нь эрх чөлөөт нийгэмд хэвийн үзэгдэл ч гэлээ эртэдсэн дүгнэлт хийхгүй байхыг хүсэж, 38-ын, 30-ын гэсэн бүлгээр бус МАН-ын даргын хувьд Улсын Их Хурлын 68 гишүүнээ бүхлээр нь харж сайдын сонголтоо хийсэн гэсэн юм. Тэрбээр, "Явсан замаа харсан чинь ямар богинохон юм бэ, явах замаа харсан чинь ямар урт юм бэ" гэдэг шиг цаг үед Засгийн газрын ажилдаа орж байна. Би бүрэн эрхийнхээ хүрээнд урдаа байгаа замыг хэнтэй туулахаа, нам дотор хэнтэй хамтрах, хамтрахгүйгээ өөрөө шийднэ. Гол нь үр дүнгээр хэмжүүлнэ. Урдах ажлаа хийж, ачаа үүрнэ гэж бодож сайд нараа сонгосон. Сайд нар ажилдаа хариуцлагагүй хандаж, ёс зүйн зөрчил гаргавал тухай бүрд нь чөлөөлнө гэсэн хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдийг томилсон тухай тогтоолыг танилцуулж, үг хэлэв. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар томилогдсон гишүүд тангараг өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Монгол Улсын Их Хурлын даргаар С.Бямбацогтыг сонголоо
Монгол Улсын Их Хурлын даргаар С.Бямбацогтыг сонголоо
 
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

Энэ сарын 24-28-ны өдрүүдэд “Хятадын кино долоо хоног” болно

Энэ сарын 24-28-ны өдрүүдэд “Хятадын кино долоо хоног” болно

“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ АХМАДУУД ХЭЛЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ АХМАДУУД ХЭЛЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Ерөнхий хяналтын сонсголын зар

Ерөнхий хяналтын сонсголын зар

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо