Нийтийн өмчийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг “Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлага” сэдвээр явуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 31 секунд
Нийтийн өмчийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг “Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлага” сэдвээр явуулав
Нийтлэсэн огноо:

Нийтийн өмчийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг “Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлага” сэдвээр явуулав

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 529 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс Нийтийн өмчийн хууль (Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга)-ийн төслийн хэлэлцүүлгийг “Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлага” сэдвээр 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ, төрийн аливаа бодлого, шийдвэр, үйл ажиллагааны үр өгөөж нь иргэдийн тусын тулд байх учиртай. Өнгөрсөн 30 жилийн хугацаан дахь өмч хувьчлалын алдаа, оноог давтахгүйн тулд эрх зүйн орчноо шинэчлэхэд ул суурьтай хандаж, олон нийтийн оролцоог ханган төрийн нийтийн өмчийг ангилах асуудлыг хэлэлцүүлж байна гэсэн юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний үр дүнг судлаач, доктор С.Батбаяр танилцууллаа. Тус хуульд нийт 36 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Төрийн болон орон нутгийн өмчийг “Төрийн нийтийн зориулалттай өмч”, “Төрийн өөрийн өмч” гэж хоёр ангилж, зөвхөн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг хамааруулдаг нь Үндсэн хуулийн үзэл санаанд нийцээгүй хэмээн тус үнэлгээгээр дүгнэсэн. Тиймээс эдийн бус хөрөнгийг хуулийн төсөлд нэмж тусгах шаардлагатай гэв.

Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулинд өмчийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэхтэй холбоотой хэд хэдэн асуудал байгааг харгалзан, залруулах учиртайг судлаач онцоллоо. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8.1.4-т “төрийн өмчийг бусдад барьцаалуулах шийдвэрийг УИХ гаргах”, тус хуулийн 9.1.3-т “Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргах” байдлаар өөрчлөн найруулж, бүрэн эрхийн хуваарилалтыг ойлгомжгүй болгосон. Мөн төрийн байгууллага, төрийн өмчит компани өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, гүйлгээнд орох боломжийг хааж, Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан журмууд эрх зүйн үндэслэл тодорхой бус зэрэг асуудал бий гэсэн юм.

Хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлээд, төрийн болон орон нутгийн өмчийг удирдах төрийн байгууллагын эрх мэдэл холилдсон, нэг байгууллагад хэтийдүүлэн эрх мэдэл төвлөрүүлсэн байдлыг цэгцэлж, шаардлагагүй эрхийн тоог цөөрүүлэх, Иргэний хуульд нийцээгүй хуулийн этгээдийн ангиллыг хасах, удирдлага, зохион байгуулалтгүй бүтцийг татан буулгах зэрэг хэрэгцээ үүссэн хэмээлээ.

Түүнчлэн өнөөдрийн хэлэлцүүлэгт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлагатай холбоотой өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр мэдээлэл хийв. Төрийн нийтийн өмчид иргэдэд өмчлүүлснээс бусад газар; газрын хэвлий, түүний баялаг; ой, түүний дагалдах баялаг; ус, түүний доторх баялаг; ургамал, ан амьтны нөөц; түүх, соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал; археологийн болон палеонтологийн олдвор; хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар тогтоосон бусад эд хөрөнгө багтдаг. Харин төрийн өөрийн өмчид төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө, төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд ногдох хувь хөрөнгө, улсын төсвийн хөрөнгө болон төрийн бусад тусгай сан, төрийн тусгай хэрэгцээний бэлтгэл нөөц, хуульд заасан бусад төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хамаарч байна. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй холбоотойгоор өмчийн харилцааны эрх зүйн зохицуулалтад томоохон өөрчлөлтүүд гарсаар ирсэн.

Гэхдээ манай улс суурь шинжтэй төрийн өмчийн эрх зүйн реформыг хийгээгүй, хуулийн зохицуулалтын цогц байдал алдагдсан. 1996 онд батлагдсан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өнгөрсөн 28 жилийн хугацаанд нийт 38 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд тэдгээрийн дийлэнх нь хуулийн зохицуулалттай холбоотой тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд биш, харин салбарын бусад хууль шинэчлэгдсэн, эсхүл тэдгээрт нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотой байгаа. Төрийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ангиллыг өмчийн талаар хэрэгжүүлэх эрх, үүрэг, хөрөнгийн зориулалт, хэлбэртэй уялдуулж тогтоогоогүй, давхцал, хийдэл үүссэн.

Орон нутгийн өмчийг тодорхойлох шалгуур, арга зам, өмчийн үнэлгээ, шинж чанар тодорхойгүй, өмчийн эрх орон нутагт бүрэн шилжээгүй, орон нутгийн өмчийн газрын статус, харьяалал ойлгомжгүй, орон нутгийн өмчийн ангилалттай уялдуулсан эрх зүйн ялгаатай зохицуулалт байхгүй, зөвхөн аймагт өмчин эрх шилжүүлсэн бөгөөд сумдыг зохицуулалтгүй орхисон зэрэг асуудал тулгамджээ. Улсын нөөцийн өвс тэжээлийн цэгүүд, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд, эрчим хүчний үйлдвэр, байгууламж, зам засвар арчлалтын компани, бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд, онцгой байдлын хэлтэс, гал түймэртэй тэмцэх хэлтсүүд, газрын албаны барилга, цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг орон нутагт бүртгэлд авах боломжгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зарим зохицуулалтын асуудалд хийдэл гарч, хууль хэрэгжихгүй байдалд хүрсэн. Нийслэл, аймаг бүр компанийн засаглалын болон хөрөнгийн зохицуулалтын өөр, өөр журамтай. Төсөв батлаагүй гэсэн шалтгаанаар орон нутгийн өмчит газрын бүтэц, орон тоог шаардлагатай хэмжээнд байлгаж чаддаггүйгээс хуулийн хэрэгжилтийг бүрэн ханган ажиллахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Мөн өмчийн удирдлагын бодлого нэгдмэл байх зарчим алдагдсанд арга хэмжээ авах нь зүйтэй гэлээ. Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн 6897 нэгж байгаагийн 5833 нь орон нутгийн өмчийнх, үлдсэн нь төрийн өмчийнх ажээ.

Нийтийн өмчийн хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулж буй харилцаа, төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлагатай холбоотой шинэлэг зохицуулалтын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас танилцууллаа. ЗГХЭГ-ын референт Б.Төрбат Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шийдлийн хамт танилцуулахдаа, өмчийг олж авахаас эхлэн ашиглах, шилжүүлэх, актлах хүртэлх бүх үе шатыг нарийвчлан тодорхойлж, журам, үндэслэлийг хуулиар нэг мөр зохицуулна; Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн өмчийн хороо, ИТХ, Засаг даргын өмчийн удирдлагын чиг үүргийг зааглаж, улмаар төрийн нийтийн болон тусгайлсан өмчийн хувьд өмчлөгч, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч, өмчийн эзэмшигчийн эрх, үүрэг, хариуцлага тодорхой болж, өмчийн талаарх шийдвэр гаргалт, “тоглоомын дүрэм”-ийг ил тод, ойлгомжтой болгоно; өмчийг ашиглах, шилжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргалтад Төрийн өмчийн хороо болон орон нутгийн өмчийн газраас тавих хяналтыг сайжруулна; өмчийг бүрэн бүртгэх, бодит мэдээлэлд тулгуурлан удирдах, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлж, өмчийн ашиглалтыг сайжруулах, өгөөжийг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн, тогтвортой, зөв чиг хандлагаар хөгжих үндсийг тавих ач холбогдолтой хэмээв.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс өдөр тутмын амьдралд тулгамдаад буй асуудлыг хөндөж, санал, байр сууриа илэрхийлж байлаа. Тодруулбал, төрийн өмчийг эзэнгүйдүүлэх, үргүй зарцуулах, хувьдаа завших явдлыг таслан зогсоох шаардлагатай. Шинэ тутам үүсэж буй нийгмийн харилцаанд тулгуурлан уян хатан бодлого, зохицуулалтыг хийх, иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зэрэг үр дүнтэй арга хэлбэрийг бий болгоход анхаарах чухал гэсэн саналуудыг гаргасан. Улсын Их Хурлын Ажлын хэсэг иргэд, олон нийтийн болон мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдын саналыг нэг бүрчлэн тэмдэглэн авч, хуулийн төсөлд тусгахаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

“UB Robot - 2026” тэмцээн боллоо
“UB Robot - 2026” тэмцээн боллоо
 
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

Энэ сарын 24-28-ны өдрүүдэд “Хятадын кино долоо хоног” болно

Энэ сарын 24-28-ны өдрүүдэд “Хятадын кино долоо хоног” болно

“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ АХМАДУУД ХЭЛЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ АХМАДУУД ХЭЛЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Ерөнхий хяналтын сонсголын зар

Ерөнхий хяналтын сонсголын зар

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо