ТБХ:Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлантай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
16 минут 20 секунд
ТБХ:Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлантай танилцлаа
Нийтлэсэн огноо:

ТБХ:Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлантай танилцлаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.04.08/ хуралдаан 10 цаг 26 минутад, ирвэл зохих Улсын Их Хурлын 29 гишүүний 15 нь буюу 51.7 хувь нь хүрэлцэн ирснээр эхэллээ.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Алтанхуяг, Т.Аубакир, Ж.Батжаргал, Р.Батболд, Ц.Даваасүрэн, Н.Наранбаатар, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, П.Сайнзориг, З.Мэндсайхан, Ч.Номин, Д.Пүрэвдаваа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтүвшин нар хүрэлцэн ирснээр хуралдаан эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нараас 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, дэлхий дахинаа цахим спортын төрөл маш хурдацтай хөгжиж, зах зээлд томоохон орон зай бий боллоо. Энэ төрлийн спорт нь 1970-1980 онд видео тоглоом гарч эхэлсэн үеэс эхлэн өнөөдрийг хүртэл хөгжихдөө дэлхий даяар мэргэжлийн лигүүд байгуулагдаж, үзэгч дэмжигчдийн тоо олон саяар хэмжигдэж, шагналын сан ч энэ хэмжээгээрээ өссөн төдийгүй 2002 онд Азийн наадмын спортын хөтөлбөрт багтсан байдгийг дурдав.

Түүнчлэн и-спортыг дагаад ивээн тэтгэгчдийн асуудал байдаг учраас амжилттай байх тусам томоохон компаниуд хөрөнгө оруулж, хамтран ажиллах олон боломжуудыг эрэлхийлж байдаг. Нөгөө талаас ивээн тэтгэгч, цалин, хандив, нэмэлт орлого, рекламны орлого, шагналын сан зэрэг мэргэжлийн тамирчдын хувьд орлогын олон эх үүсвэрүүд байдаг боловч манай улсад энэ боломжууд одоогоор бүрэн утгаараа ажиллаж чадахгүй байгаа аж.

Шинэ тутамд эрчимтэй хөгжиж байгаа ирээдүйд амжилт үзүүлэх боломжтой гэж үзэж болох и-спортын төрөл нь цаашид дэлхий нийтэд хурдацтай хөгжиж байгаа бөгөөд аливаа салбарыг ялангуяа спортын аль нэг төрлийг хөгжүүлэхэд зөвхөн төсвийн хөрөнгө оруулалт бус татварын бодлогоор дэмжих нь чухал гэж үзэж, энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Энэ хуулийн төсөлд Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.1-д заасан үндэсний шигшээ баг түүнд харьяалагддаг спорт холбоог хамруулснаар и-спорт болон бусад спортын төрлүүд хөгжих, нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг нээж өгнө гэдгийг П.Сайнзориг гишүүн танилцуулгадаа дурдав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Батжаргал, Р.Батболд, Д.Үүрийнтуяа, Ц.Даваасүрэн, Н.Алтанхуяг, Х.Булгантуяа нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хуулийн төслийн хүрээнд татварын ачаалал нэмэгдэх, төсвийн орлогод нөлөө үзүүлэх эсэх талаар Сангийн яам, Татварын ерөнхий газрын байр суурийг лавласан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин гадаад улсын иргэн хуулийн этгээдээс шигшээ багийн хэрэгцээнд зориулан буцалтгүй тусламж, хандиваар өгсөн техник хэрэгслийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлөх зохицуулалтад холбогдох төсөв, татварын байгууллагуудын байр суурийг лавлав.

Төсөл санаачлагч гишүүн П.Сайнзориг хариултдаа, Биеийн тамир спортын тухай хуулийн 10.1.1-д заасны дагуу байгуулагдсан бусад үндэсний шигшээ багууд хамрагдахгүй байх нөгөөтээгүүр, олимпын бус төрлийн и-спорт болон шатрын үндэсний шигшээ багуудыг төсөлд хамруулж байгааг тодотгов. Түүнчлэн тэрбээр хууль хүчин төгөлдөр үйлчилбэл аж ахуйн нэгж, байгууллагууд 1.0 хувиа зарцуулж байгаа учраас төсвийн орлого буурах, ачаалал нэмэх зүйлгүй гэлээ. Мөн хуулийн төслийн хүрээнд гаалийн тариф болон гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварт спортын үндэсний шигшээ багуудад гадаад улсын иргэн, аж ахуйн нэгжүүдээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг чөлөөлөх асуудлыг оруулсан нь хүүхэд залуучуудын бие бялдрын хөгжлийн төлөө гэсэн зорилго агуулж буйтай холбоотой хэмээв.

Харин Сангийн яамны татварын бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэн, Засгийн газрын тусгай санд хандив, дэмжлэг үзүүлэх боломж нь нээлттэй. Улмаар тус сандаа спортыг дэмжих сангаар нь дамжуулаад ямар төрлийн спортоо дэмжих, боломж нөхцөлөө гаргах хуулийн гаргалгаа байна гэсэн хариуг бид өгсөн хэмээн хариулж байлаа.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 56.3 хувь нь дэмжлээ. Харин хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцуулахаар болов.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, П.Сайнзориг, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явууллаа. Тодруулбал, тогтоолын төслийн 2 дахь хэсгийн “4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэнэ” гэснийг “4 дүгээр сарын 20-ны өдрөөс” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулахаар тогтлоо.

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд, ажлын хэсгийн ахлагч Ж.Алдаржавхлан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Ажлын хэсэг 2026 оны 03 дугаар сарын 27, 30, 31-ний өдрүүдэд тус тус хуралдаж, санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналаа Төсвийн байнгын хорооны 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанд танилцуулсан гээд тус өдрийн хуралдаанаас ажлын хэсэг дахин хуралдаж, Байнгын хорооны гишүүдийн гаргасан зарим саналыг дахин ярилцах чиглэл өгсөнийг тодотгов.

Ажлын хэсэг 2026 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дараах өөрчлөлтийг төсөлд тусгах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

Нэг.Хуулийн төсөлд дахин төсөл арга хэмжээ нэмэхгүй байх, төсөлд тусгагдсан төслийн нэрийг өөрчлөхийг хориглох хаалтын зохицуулалт нэмж тусгах;

Хоёр.Төсөл, хөтөлбөрт тавигдсан шаардлага бүхий хэсгийг хуулийн төслийн зорилтот хэсэгт байх шаардлагагүй гэж үзэж, зорилтот хэсгээс тухайн дурдсан шаардлагуудыг хасах;

Гурав. Цаашдаа хөгжлийн төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлэх, үүнд Засгийн газар өрийн баталгаа гаргаж болох асуудлыг тусгах;

Дөрөв.Зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудыг ангилах зэрэг өөрчлөлтийг оруулсан гэж байлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Уг хуулийн төсөл 9 зүйлтэй аж.

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ц.Даваасүрэн нар төсөлтэй холбогдуулан санал хэлж, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 15 саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн 2.2-т заасан төслийн нэрийг өөрчлөх, шинэ төслийг нэмэхийг хориглоно” гэсэн ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т “Хэрэв төслийн зүйлээр хуульд шинээр бүлэг, дэд бүлэг нэмэх, бүлэг, дэд бүлгийг бүхэлд нь өөрчлөх бол тухайн бүлгийн зүйл бүрээр хэлэлцэнэ” гэж заасны дагуу төсөлд бусад зүйл буюу дөрөвддүгээр бүлэг нэмэгдэж байгаа тул санал хураалт явуулав. Хуулийг дагаж мөрдөх журамтай холбоотой “Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар батлагдсан гадаад зээл, тусламжаас санхүүжих зардлаас энэ хуулийн 2.2.1, 2.2.2-т заасан төслийн гадаад зээллэгийн ашиглалтад 2026 оны төсвийн жилд санхүүжүүлсэн зардлыг энэ хуулийн 3.1-3.2-т заасан үйлчлэлд хамааруулна.”, “Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн 10.2-т заасан Засгийн газрын авч ашиглах гадаад төслийн зээлийн дээд хэмжээ нь энэ хуулийн 2.2.1, 2.2.2 заасан төслийн гадаад зээллэгийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болно.”, Энэ хуулийн 2.2-т заасан төслийн гадаад зээллэгийн ашиглалт бүрэн дуусах хүртэлх хугацаанд энэ хуулийг дагаж мөрдөнө.” гэсэн агуулгатай бүлэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа танилцуулахаар болов.

Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг сонслоо

Хуралдааны төгсгөлд Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан ирүүлснийг Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарах хүрээнд хэлэлцлээ.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, 2025 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын хяналт, шинжилгээ, үнэлгээний мэдээллийн санд нийт 134 хуулийн 540 заалтыг давхардсан тоогоор 895 байгууллага, Улсын Их Хурлын 158 тогтоолын 861 заалтыг давхардсан тоогоор 1992 байгууллага, Улсын Их Хурлын Байнгын хорооны 100 тогтоолын 587 заалтыг давхардсан тоогоор 1660 байгууллага хэрэгжүүлэн ажилласан байна.

2025 оны жилийн эцсийн байдлаар тус Байнгын хорооны 44 шийдвэрийн 326 заалтыг яам, агентлаг, аймаг, нийслэлд 74.7 хувьтай хэрэгжүүлж ажилласан байна. Нийт 165 заалт хэрэгжсэн, 130 заалт хэрэгжих шатанд байгаагаас удаашралтай эрчимжүүлэх шаардлагатай 33 заалт байгаа бөгөөд мөн хэрэгжээгүй 30 заалтаас 29 нь удирдлага зохион байгуулалтаас, нэг нь санхүү, хөрөнгө оруулалтаас шалтгаалсан байна. Түүнчлэн хугацаатай өгсөн, оны төгсгөлд гарсан буюу хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй 7 заалт байна гэж байлаа.

Тайланд хэрэгжээгүй шийдвэрүүд нь төрийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт хангалтгүйгээс шалтгаалсан гэж дүгнэгдсэн байгааг Б.Энхбаяр сайд онцолж байлаа.

Мөн Улсын Их Хурлын түвшинд анхаарах асуудлуудыг танилцуулав. Тухайлбал, -Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог, байгууллагуудад үүрэг даалгавар болгосон шийдвэрийн хэрэгжилтийг хангах, биелэлтийг тайлагнах, үйл ажиллагааг гүйцэтгэлийн байгууллагуудын түвшинд уялдуулах нэгдсэн байдлаар тайлагнах боломжийг бүрдүүлэх,

-Улсын Их Хурлаас гарч байгаа шийдвэрийн талаар нэгдсэн бүртгэлийн систем үүсгэж, Засгийн газрын хяналт, шинжилгээ, үнэлгээний мэдээллийн сантай уялдуулах, улмаар тухай бүр гарч буй шийдвэрийг шуурхай дамжуулах, хяналтад авах,

-Байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүдийн түвшинд шийдвэрийн хэрэгжилтийн явцыг цахим систем ашиглан улирал тутамд танилцах боломжтой болгох,

-Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил болон тухайн жилдээ бүрэн хэрэгжсэн болон бусад шалтгаанаар хяналтаас хасуулах шийдвэр, заалтын талаар Засгийн газартай тогтмол хамтарч ажиллах,

-Хууль тогтоомж Улсын Их Хурлын тогтоол, Байнгын хороодын шийдвэр, Засгийн газрын бодлогын баримт бичигт заасан зарим заалт, агуулгын хувьд давхцах, хуулиар ноогдуулсан чиг үүргийг дахин тогтоол хэлбэрээр албажуулах зэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна гэсэн байлаа.

Тус Байнгын хороонд хамаарах шийдвэрүүдийн биелэлтэд анх удаа хиймэл оюун ухааныг ашиглан дүн шинжилгээ хийсэн бөгөөд нийт 326 заалтын 0.6 хувь нь хуулиар ноогдуулсан чиг үүргийг дахин үүрэгжүүлсэн заалт, 35.9 хувь нь тогтоолын хэрэгжилтийг давтан баталгаажуулсан заалт, 6.7 хувь нь бодлогын баримт бичигтэй агуулгын огтлолцол бүхий заалт тус тус эзэлж байгааг Б.Энхбаяр сайд танилцуулсан.

Тайлан мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын П.Сайнзориг. Н.Наранбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тайланг үр дүнтэй хэлэлцүүлэхэд анхаарах шаардлагатай талаар санал хэлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй газраас мэдээлэв.

“Оюун, сэтгэцийн бэрхшээлтэй иргэдийн хөгжих эрх“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
“Оюун, сэтгэцийн бэрхшээлтэй иргэдийн хөгжих эрх“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
 
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

Энэ сарын 24-28-ны өдрүүдэд “Хятадын кино долоо хоног” болно

Энэ сарын 24-28-ны өдрүүдэд “Хятадын кино долоо хоног” болно

“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ АХМАДУУД ХЭЛЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ АХМАДУУД ХЭЛЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Ерөнхий хяналтын сонсголын зар

Ерөнхий хяналтын сонсголын зар

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо