Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.04.09/ болж, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн удирдлага, үр ашиг болон авлага барагдуулалтын явцын талаарх асуудлуудыг хэлэлцлээ.
Тухайлбал,
- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас 2026 онд санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцэв. Энэхүү төлөвлөгөө нь даатгуулагчдыг эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
- Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хадгаламжийн 2026 оны хүүгийн доод хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг танилцууллаа. Уг асуудлын хүрээнд сангийн чөлөөт үлдэгдлийг үр ашигтай байршуулах талаар санал солилцов.
- Тэтгэврийн нөөц сангийн хадгаламжийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгох талаар ярилцлаа.
Хуралдааны явцад Үндэсний зөвлөлийн гишүүд хэлэлцэж буй тогтоолын төслүүдтэй холбоотой асуулт асууж, тодруулга авсан бөгөөд төслүүдийг эцсийн байдлаар батлах бэлтгэл ажлыг хангахаар тохирсноор хурал өндөрлөлөө.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!