Манай улс дахь 172 хадгаламж, зээлийн хоршооны 53.5 хувь нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
14 минут 0 секунд
Манай улс дахь 172 хадгаламж, зээлийн хоршооны 53.5 хувь нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг
Нийтлэсэн огноо:

Манай улс дахь 172 хадгаламж, зээлийн хоршооны 53.5 хувь нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2026.04.09) үдээс хойш Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцуулсан юм. Тус байнгын хороо уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, зүйл бүрээр нь хэлэлцжээ. Төсөлд "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тавин хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно." гэж тусгасныг “гучин хувь” болгон өөрчлөх, дагаж мөрдөх хугацааг “2026 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс” болгож өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, У.Отгонбаяр нар Байнгын хороонд ирүүлсэн боловч дэмжлэг аваагүй. Иймд санал авсан, аваагүйгээр нь бүлэглэн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёолол болон анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, иргэдийн Төлөөгчдийн хуралд төрийн албан хаагчид сонгогдож, давхар дээлтэй болох нөхцөл бүрдүүлэх нь иргэдийн дуу хоолойг хүргэхэд саад үүсгэх эрсдэлтэйг, Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, төрийн албаны мерит зарчим алдагдуулж, иргэдийн төлөөллөөр сонгогдсон хүмүүсийг төрд албан хаагчаар давхар ажиллуулах шаардлагатай эсэхийг лавласан бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, төрийн үйлчилгээг иргэдэд саадгүй, хуулийн хүрээнд бүрэн дүүрэн хүргэх талаар тодруулж асуув.

Хуулийн төсөл санаачлагч У.Отгонбаяр, орон нутгийн сонгуульд нэр дэвших хүн цөөн байдгаас шат шатанд төрийн үйл ажиллагаа саатдаг, хүндрэл үүсдэг учраас төлөөлөгчдийн тодорхой хувь нь төрийн алба хаших, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага чадавхжих боломжийг нээж байгаа хэмээн хариуллаа. Хууль хоорондын уялдаа холбоо алдагдсаны гор нь энэ хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү Үндсэн хуулийн дараа орох том хууль учраас иж бүрэн, цогц төсөл оруулж ирэх нь чухал гэдгийг хууль санаачлагчид дахин сануулж байна гэв. Тэрбээр нутгийн өөрөө удирдах ёс бол ардчиллын үнэт зүйлсийн нэг гээд, орон нутгийг хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатайг онцолсон. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёоллуудыг дэмжих эсэх санал хураалтыг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар явуулахаар тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Заяабал нар 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Санхүүгийн хоршооны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Эдийн засгийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцууллаа.

Манай улсад хадгаламж, зээлийн 172 хоршоо үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 53.5 хувь нь орон нутагт, үлдсэн хэсэг нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг. 2025 оны байдлаар тус салбарын нийт хөрөнгө 379 тэрбум төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 0.5 хувь, хадгаламж болон зээлийн дүн банкны зах зээлийн мөн үзүүлэлтийн 0.5 хувьтай тэнцэж буй. Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 10.3 сая төгрөг бөгөөд энэ нь Улаанбаатар хотод 17.4 сая, орон нутагт 4.9 сая төгрөг байна.

Хадгаламж эзэмшигч бүрт ногдох дундаж хадгаламжийн хэмжээ 5.3 сая төгрөг бөгөөд нийслэлд 7.5 сая, орон нутагт 2.9 сая төгрөг байна гэсэн судалгаа гарсан. Ноднин жилийн байдлаар хадгаламж, зээлийн хоршооны гишүүнчлэлтэй 77155 иргэн бий. Гэхдээ тэд манай улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын 5.5 хувийг эзэлж байна хэмээв.

Түүнчлэн иргэд хоорондын харилцан туслалцах зарчимд тулгуурлан байгуулагдаж, санхүүгийн үйлчилгээг зөвхөн гишүүддээ хүргэж ажилладаг санхүүгийн хоршооны салбар нь улсын санхүүгийн тогтолцоонд чухал ач холбогдолтой. Иймд төрөөс бодлогоор дэмжих учиртай. Монгол Улсын хувьд санхүүгийн хоршоодыг хамгаалалтын олон давхаргат тогтолцоог үе шаттай нэвтрүүлэх, салбарын нэгдсэн бодлого, удирдлагыг бий болгох замаар төрд үүсэх дарамтгүйгээр тухайн салбарыг хөгжүүлэх, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах замаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий хуулийн төслийг 13 бүлэг, 93 зүйлтэйгээр боловсруулсан тухай илтгэсэн юм. Эдийн засгийн байнгын хорооноос Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэв.

Илтгэл, танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, хуулийн төслийг нэр томьёоны хувьд жигдлэх, тусгай зөвшөөрөл олгохдоо ач холбогдол багатай зүйлс шаарддагаа болих шаардлагатай талаар санал хэлж, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, хадгаламж зээлийн үйлчилгээнд уг төсөл ямар давуу тал авчрахыг тодрууллаа.

Манай улсын хадгаламж, зээлийн хоршоодын 80 орчим хувь нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа онцлогтой, энэхүү хуулийн төслийг баталснаар гурван давхар, найдвартай хамгаалалт бий болж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц хариулав.

Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр, хууль батлагдсанаар үүсэх эрсдэл бий эсэхийг асуухад, хуулийн төсөл санаачлагч Д.Үүрийнтуяа, судалгаанд үндэслэн санхүүгийн түрээсийн болон даатгалын үйлчилгээ гэсэн гурван чиглэлийг нэмж тусгасан, энэ нь малчдын орлогын эх үүсвэрийг дэмжих, эдийн засгийг тэлэх хөшүүрэг болж, Санхүүгийн зохицуулах хорооноос хуульд заасан чиг үүргийн дагуу хяналт тавьж ажиллахаар тусгасан гэсэн хариултыг өглөө.

Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, нөөц сан болон тогтворжуулалтын санд байрших мөнгөний талаар, менежментийг хэрхэн хийх, тооцоолол үндэслэл бий эсэх, хадгаламжийн даатгалын босго дүнг тодруулж асуусан. Мөнгөн хадгаламж бүхий 45750 гаруй хадгаламж эзэмшигчийн 96 хувь нь 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай байгаа. Хоршоодоор дамжуулан мөнгө хүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах бодлогыг ч хуулийн төсөлд тусгасан гэсэн хариултыг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа өгөв.

Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, хувь хүмүүс өндөр хүүтэй мөнгө зээлдэг, үр худалдаж авах зэрэг харилцааг хэрхэн зохицуулах талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, өмнөх гашуун сургамж, алдааг давтахгүй байх асуудлыг хөндөн асуулаа.

Хуулийн төслийг санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал, дэлхий нийтэд 411 сая гишүүнтэй хадгаламж, зээлийн хоршоод бий. Үүн дээр Хятад, Энэтхэг улсыг оруулбал, дэлхийн найман хүн тутмын нэг нь хадгаламж, зээлийн хоршооны гишүүнчлэлтэй. Ядуурлыг бууруулах олон хэлбэрийн дэмжлэгүүдийн нэг нь энэ байж болох юм гэж хариуллаа.

Манай улсын бичил санхүүтэй холбоотой бараан түүх хадгаламж, зээлийн хоршооны талаар сөрөг ойлголт, хандлагыг бий болгож, сурах бичигт шог зургаар илэрхийлэгдэн хүүхэд, багачуудад буруугаар ойлгуулж буй нь салбарын хөгжилд саад учруулж мэдэх уршигтайг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа сануулав. Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат, хуулийн төсөлтэй холбогдох судалгааны үр дүнгийн талаар тодруулж, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай уг хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ санхүүгийн эрсдлийн шийдлийг нэмж тусгах шаардлагатай гэж байлаа.

Гишүүд ийн асууж, үг хэлж дууссаны дараа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хуралдаан даргалагчийн хувиар Санхүүгийн хоршооны тухай хуулийн төслийн талаарх санал хураалтыг маргааш хүртэл хойшлуулав.

Харин дараа нь Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар хуралдааныг үргэлжлүүллээ. Хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин илтгэхдээ, өнөө цагт парламентын спикер төвч, голч байр сууринаас парламентын хуралдааныг удирдах нь парламентын ардчилал, парламентын дархлааны салшгүй гол зарчим болоод байна. Учир нь парламентын нийтийн танхимыг олон намын төлөөлөл (олон ургалч байдал) бүхий чөлөөт хэлэлцүүлгийн орчин, олонх цөөнхийн бодлогын мэтгэлцээний талбар, улс төрийн зөвшил ойлголцлын механизмаас гадна, нээлттэй, хяналттай төрийн үйл ажиллагаа, иргэний мэдэх эрхийн гол эх үүсвэр байлгах нь парламентын спикер, түүнд тавигдах шаардлага, түүний томилгоо, чөлөөлөлттэй шууд холбоотой гэлээ. Мөн 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоотой болж, улмаар парламент 126 гишүүнтэй болсон.

Улсын Их Хурлын даргын давхар ажил эрхлэхтэй холбоотой хязгаарлалтыг тодорхой болгохгүй бол парламентын ардчиллын олон улсын жишгийн дагуу парламентын спикер төвийг сахиж хуралдааныг удирдах, олонх цөөнхийн мэтгэлцээнийг хөндлөнгийн байр сууринаас явуулах, олонхийн шийдвэр гаргах, цөөнхийн хяналт тавих эрхийг баталгаажуулах болон олон намын үзэл баримтлал, бодлогын өрсөлдөөнийг Улсын Их Хуралд хэрэгжүүлэх явдлыг алдагдуулах эрсдэлтэй байна. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг гурван зүйлтэйгээр санаачлан боловсруулсан.

Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн Улсын Их Хурлын даргыг сонгох гэсэн 11 дүгээр зүйлийг өөрчлөн найруулж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсгийг хүчингүй болгохоор тусгасан. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад парламентын ардчилал бэхжих, улс төрийн намууд хариуцлагажих, хуулийн биелэлт, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурал Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн боломж нээгдэнэ хэмээн илтгэв.

Уг танилцуулгын дараа дээрх хуулийн төслүүдийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар уншиж танилцуулав. Тэрбээр Байнгын хороо уг асуудлыг дэмжсэн тул хэлэлцэж шийдвэрлэхийг хүссэн талаар уламжиллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, О.Номинчимэг, Ж.Золжаргал, С.Зулпхар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Ийнхүү Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаарх санал хураалтыг түр хойшлуулснаар хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Бохир усны “Туул-1” коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно
Бохир усны “Туул-1” коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно
 
“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна
“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад шагнал гардууллаа

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад шагнал гардууллаа

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна

ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна

Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно

Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо

“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа

“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа

Хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ

Хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХИЙГ УРИАЛЛАА

РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХИЙГ УРИАЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

APEC-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

APEC-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой

“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой

Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг “ухаалаг“ болгожээ

Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг “ухаалаг“ болгожээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд 211 дүгээр цэцэрлэгийн 280 ортой шинэ барилга ашиглалтад орлоо

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд 211 дүгээр цэцэрлэгийн 280 ортой шинэ барилга ашиглалтад орлоо

8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлт буурч байна

8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлт буурч байна

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс сэрэмжлүүлж байна

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс сэрэмжлүүлж байна

УИХ-ын гишүүн, дэд хорооны дарга М.Ганхүлэг Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, дэд хорооны дарга М.Ганхүлэг Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

АЖДХ:Аялал жуулчлалын салбарт олгосон хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийн талаарх Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын мэдээллийг сонслоо

АЖДХ:Аялал жуулчлалын салбарт олгосон хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийн талаарх Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын мэдээллийг сонслоо

ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив

ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив

Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын оролцоог бэхжүүлэх хөтөлбөр эхэллээ

Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын оролцоог бэхжүүлэх хөтөлбөр эхэллээ

АБГББХ: Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

АБГББХ: Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлэхэд бэлтгэж байна

Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлэхэд бэлтгэж байна

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

Нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны нийгмийн ажилтанд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг гардууллаа

Нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны нийгмийн ажилтанд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг гардууллаа

Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна

Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

АНТАЛЬЯГИЙН САНААЧИЛГЫГ МОНГОЛ УЛС БҮРЭН ДЭМЖИНЭ

АНТАЛЬЯГИЙН САНААЧИЛГЫГ МОНГОЛ УЛС БҮРЭН ДЭМЖИНЭ

ТББХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ

ТББХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ

ӨБХ, ХЗБХ: Хамтарсан хуралдаанаар төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хураах, бүх насаар нь хорих тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ

ӨБХ, ХЗБХ: Хамтарсан хуралдаанаар төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хураах, бүх насаар нь хорих тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ

УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Мэнди Айсингийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Мэнди Айсингийг хүлээн авч уулзлаа

СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна

СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна

“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр

“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр