ИЦБХДХ: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 32 секунд
ИЦБХДХ: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
Нийтлэсэн огноо:

ИЦБХДХ: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны (2026.04.13) хуралдаан 13 цаг 48 минутад эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Дэд хорооны дарга Ч.Анар гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Улсын Их Хурлын долоон гишүүний бүрэлдэхүүнтэй Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Ц.Баатархүү, Р.Батболд, П.Ганзориг, Б.Жаргалан нар хүрэлцэн ирснээр ирц 71.4 хувь болсноор хуралдаан эхэлсэн юм.

Энэ өдрийн хуралдаанаар “Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсов.

“Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь салбарын зүрх, гүүр болсон байгууллага болох онцлогтойг тус газрын захирал Ж.Золзаяа эхэнд нь дурдав. Үйл ажиллагаагаа нь зогсон ч нийтэд нөхцөл байдлыг нээлттэй мэдээлснээр өнөөдрийн байдлаар дансаа нээлгээд байгаагаа дуулгав. Мэдээлэл, технологийн үндэсний парк нь тус салбарыг хөгжүүлэх, дотоодын болон олон улсын зах зээлд гаргах, улмаар “Тал нутгийн цахим хөгжлийн хурдасгуур” уриатайгаар зорилгоо тодорхойлсон бөгөөд 1972 онд Шинжлэх ухаан, техник, мэдээллийн төв нэртэйгээр байгуулагдаж байжээ. Барилга нь 1974 онд ашиглалтад орсон, 2002 онд байгууллагыг Мэдээлэл, технологийн үндэсний парк хэмээн нэрлэсэн байна. Тухайн оныг хүртэл жилд улсын төсвөөс 80 сая төгрөгийг үйл ажиллагааны санхүүжилт хэлбэрээр хуваарилдаг байсан ч 2016 онд холбогдох шийдвэрийн дагуу төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болжээ. Ингэснээр улсын төсвөөс үйл ажиллагааны санхүүжилт олгохоо больж, байгууллага орлогоороо санхүүжих шаардлага тулгарсан гэв.

Үүнээс хойш салбарын хүний нөөцийг бэлтгэх, технологийн гарааны бизнесүүдийг бойжуулах, тэдгээрт оффисын таатай нөхцөлийг бий болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг Ж.Золзаяа захирал Дэд хорооны хуралдаанд танилцууллаа. Тэрбээр 2023 оноос тус газрын захирлаар ажиллаж байгаа аж.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам байгуулагдан, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлснээр тус газар хууль дахь 11 чиг үүргийг гүйцэтгэж, мөн Мэдээллийн технологи үйлдвэрлэл, туршилтын технологийг хөгжүүлэх үндэсний Зөвлөлийн ажлын алба болжээ. Үүний зэрэгцээ 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Виртуал бүсийн үйл ажиллагааг хариуцаж байгаа гэв. Өдийг хүртэл Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх, Виртуал бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх үйл ажиллагаа доголдолтой байгааг дурдав.

“Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын барилга нийтдээ 9000 м2 талбай ч үүний 1/3 хэсгийг нэр бүхий аж ахуйн нэгж кино театр болгон ашиглаж, маш бага төлбөрөөр 14 жил түрээсэлж байгаа гэв. Бусад инкубатор компани хоёр жил бойжоод, дараагийн шатандаа шилждэг бол нэг компани 14 жил дангаараа дээрх орон зайг эзэлж, маш бага түрээс төлж ашгийн төлөөх үйл ажиллагаа явуулаад зогсохгүй, дамжуулан түрээсэлж асар их ашиг, орлого олсон нөхцөл байдлыг тайлбарлав. Энэ талаар нийтэд ил тод мэдээлж, нөхцөл байдлыг тайлбарласнаар 2025 оны арван хоёрдугаар сарын 15-ны өдөр буюу одоогоос дөрвөн сарын өмнө кино театрыг албадан чөлөөлүүлсэн байна.

Тус байгууллага одоо гарааны бизнесүүдийг бойжуулахаас гадна салбарынхантай хамтран олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагууд болон 50 гаруй улс оронтой хамтын ажиллагаа өрнүүлдэг байна. Тус төвд өнөөдрийн байдлаар технологийн 40 компани байршин, хиймэл оюун ухаан, программ хангамж, эрүүл мэнд, боловсролын чиглэлээрх мэдээллийн технологийн үйл ажиллагаа гээд давхардалгүйгээр “бойжиж” байгааг танилцуулсан. Мөн төрийн цахим үйлчилгээний болон аюулгүй байдлын чиглэлээрх байгууллагууд байрлаж байна гэлээ. Данс хаагдахад цахилгаан, дулаан хангамж таслалдахад, энэ нөхцөл нь зөвхөн тэнд ажиллаж байгаа 450 хүний асуудал биш, e-mongolia.mn сайтаас төрийн үйлчилгээг цахимаар авч буй 2000000 хүн, үйлчилгээг цахимаар үзүүлж буй төрийн асуудал болж байна хэмээн тайлбарлалаа. Дэд бүтцийн дээрх хүндрэлтэй байдал нь зөвхөн тус байгууллагын биш тухай барилгад байрлаж буй байгууллагууд, тэдгээрийн үйл ажиллагаа, улсын хэмжээний болон олон улсын хамтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж буйг мэдээлсэн.

“Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нийт ажилтны 70 хувь нь бодлогын ажлаа боломжгүй, орлого бүрдүүлэх ажлыг гүйцэтгэдэг болохыг Дэд хорооны гишүүдэд тайлбарласан. Тус байгууллагын нийтдээ 9000 м2 талбайн 1/3 хэсгийг түрээсэлж байсан аж ахуйн нэгжүүд түрээсийн асуудал дээр маргаж, талбайгаа чөлөөлж авсан “Мэдээлэл, технологийн үндэсний парк” 791 сая төгрөгийн төлбөр төлөх болоод байгаа гээд холбогдох тайлбарыг дэлгэрэнгүй танилцуулсан. Шүүхийн шийдвэрээс үүдэн “Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дансыг битүүмжилснээр үйл ажиллагаа нь зогсох, ажилтнуудынхаа цалинг олгож чадахгүй байдалд хүрчээ. Өнгөрсөн Баасан гарагт дансаа нээлгээд, 791 сая төгрөгийн өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр Хууль зүйн яаманд хандаад байгаа гэв.

Үргэлжлүүлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ холбогдох танилцуулгыг хийлээ. “Мэдээлэл, технологийн үндэсний парк” нь 2016 оны арван хоёрдугаар сарын 01-ний 21-ний өдрийг хүртэл улсын төсөвт үйлдвэрийн газар байж байгаад 2017 оноос төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болжээ. Тэрбээр тус газрын сүүлийн зургаан жилийн орлогын мэдээллийг, хүний нөөцийн талаар танилцуулаад, үүсээд буй нөхцөл буюу тус барилгад талбай түрээсэлж байсан байгууллагууд, түрээсийн гэрээний нөхцөлийн талаар танилцуулсан.

Үүсээд буй нөхцөл байдал болон хууль эрх зүйн орчинтой уялдуулан “Мэдээлэл, технологийн үндэсний парк”-ыг судалгаа, бизнес хөгжүүлэлтийн төв болгож өөрчлөн зохион байгуулах санал танилцуулав. Энэ чиглэлээрх өөрчлөн байгуулалтын асуудлыг тусгасан хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн нь хэлэлцүүлгийн шатанд байгааг тайлбарласан. Цаашид төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудлыг шийдвэрлэх, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын барилга ашиглалттай холбоотой саналыг танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Б.Жаргалан, Р.Батболд, Д.Рэгдэл, Ч.Анар нар тодруулга хийж, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төлөөллөөс тайлбар, мэдээлэл авав. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “… Хуралдаанд тухайн … хороонд харьяалагддаггүй гишүүн оролцож, асуулт асууж, үг хэлж болно …” гэсэн заалтын дагуу тус Дэд хороонд харьяалагддаггүй Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга, О.Батнайрамдал нар асуулт асууж, ажлын хэсгийн дээрх бүрэлдэхүүнээс хариулт, тайлбар авсан.

“Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай холбоотой цаг үеийн асуудлаарх мэдээллийг сонссонтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга, Ч.Анар нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан тухайлсан шуурхай шийдэл боловсруулан, арга хэмжээ авахыг Б.Тулга гишүүн хүсээд, Дэд хороо энэ талаар чиглэл өгсөн шийдвэр гаргах нь зүйтэй гэдэг санал хэлэв. Дэд хорооны дарга Ч.Анар “Энэ нь төрийн өмчийн бодлого, зохицуулалтын алдаа болон төрийн өмчийн “хулгай”-н асуудал юм. Улсын Их Хурал хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд энэ асуудалд анхаарал хандуулж байна” хэмээгээд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэрэгжилтийг дэмжих хүрээнд Улсын Их Хурлын зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгөв. Өнөөдрийн сонссон мэдээлэлд үндэслэн Дэд хороо дараагийн хуралдаанаараа холбогдох шийдвэрийн төслийг хэлэлцэнэ хэмээн Ч.Анар дарга хэлснээр хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

5.5 га талбайд хэрэгжих Ногоон нуурын тохижилтын ажил энэ сарын 20-нд эхэлнэ
5.5 га талбайд хэрэгжих Ногоон нуурын тохижилтын ажил энэ сарын 20-нд эхэлнэ
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ