Хөрөнгийн биржийн арилжааны хэмжээ өмнөх долоо хоногуудтай харьцуулахад саарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 15 секунд
Хөрөнгийн биржийн арилжааны хэмжээ өмнөх долоо хоногуудтай харьцуулахад саарчээ
Нийтлэсэн огноо:

Хөрөнгийн биржийн арилжааны хэмжээ өмнөх долоо хоногуудтай харьцуулахад саарчээ

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын Монголын дотоодын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна.

Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ

(2026.05.11-2026.05.18)

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ​

Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 13.64 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 24.18 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Премиум Нэксус ХК, Хаан банк ХК, Тэнгэр Даатгал ХК, Инвескор ББСБ ХК болон АПУ ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Тус хугацаанд нийт 3 удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ.

  • Тэнгэр Даатгал ХК-ийн (TGI) 625 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 800 төгрөгөөр буюу нийт 500 сая төгрөгөөр;
  • Премиум Нэксус ХК-ийн (CUMN) 19 сая ширхэг үнэт цаас нэгжийн 350 төгрөгөөр буюу нийт 6.65 тэрбум төгрөгөөр;
  • Инвескор ББСБ ХК-ийн (INV) 62 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 6,800 төгрөгөөр буюу нийт 421 сая төгрөгөөр тус тус арилжаалагджээ.

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн биржийн гол индексүүд бууралттай хаагдаж, өмнөх сэргэлтийн дараах ашиг авалт болон зах зээлийн болгоомжлол нэмэгдсэн дүр зураг ажиглагдлаа. TOP-20 индекс -0.33%, MSE A индекс -0.50%, MSE B индекс -0.96%-иар тус тус буурсан бөгөөд ялангуяа MSE B индексийн уналт нь жижиг үнэлгээтэй хувьцаануудад борлуулалтын дарамт илүү хүчтэй байсныг илтгэж байна. Том үнэлгээтэй хувьцаанууд харьцангуй тогтвортой байсан ч жижиг, дунд сегментэд идэвх суларч, арилжааны хэмжээ өмнөх долоо хоногуудтай харьцуулахад саарсан байна. Мөн энэ хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцааг өвлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх Засгийн газрын шийдвэр, татварын хуулийн өөрчлөлтийн төслүүд, гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх асуудлууд эдийн засаг, хөрөнгийн зах зээлтэй холбоотой гол сэдвүүдийн нэг байв.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ГҮЙЛГЭЭ 2.2 ДАХИН ӨСӨЖ, АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛ ДАВАМГАЙЛЖ БАЙНА

Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр Монголын үнэт цаасны зах зээлд 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар 563.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, өмнөх оны мөн үеэс 303.7 тэрбум төгрөгөөр буюу 2.2 дахин өссөн байна. Нийт гүйлгээний 65.5% буюу 369.2 тэрбум төгрөгийг анхдагч зах зээлийн арилжаа бүрдүүлсэн нь компаниуд болон байгууллагууд зах зээлээр дамжуулан санхүүжилт татах идэвх өндөр хэвээр байгааг илтгэж байна. Харин хоёрдогч зах зээлийн гүйлгээ 194.5 тэрбум төгрөгт хүрч, жилийн дүнгээр 1.3%-ийн өсөлттэй гарчээ.

Гол үзүүлэлтүүд:

  • Нийт үнэт цаасны гүйлгээ: 563.7 тэрбум төгрөг
  • Жилийн өсөлт: +303.7 тэрбум төгрөг / 2.2 дахин
  • Анхдагч зах зээл: 369.2 тэрбум төгрөг
  • Хоёрдогч зах зээл: 194.5 тэрбум төгрөг
  • Арилжсан үнэт цаас: 185.6 сая ширхэг (-39.0%)
  • Зах зээлийн үнэлгээ: 13.4 их наяд төгрөг (+9.9%)

Гүйлгээний бүтцээс харахад компанийн бонд нийт арилжааны 47.1%-ийг эзэлсэн нь тогтмол өгөөжтэй хэрэгслийн эрэлт өндөр хэвээр байгааг харууллаа. Үүний зэрэгцээ хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 20.2%, компанийн хувьцаа 16.8%, Засгийн газрын бонд 15.8%-ийг тус тус бүрдүүлжээ.

Арилжсан үнэт цаасны тоо хэмжээ 185.6 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 39%-иар буурсан нь зах зээлийн өсөлт нь арилжааны тоо хэмжээнээс илүүтэй өндөр дүнтэй хэлцэл, анхдагч зах зээлийн санхүүжилтээр дэмжигдэж байгааг илтгэж байна. Хоёрдогч зах зээл дээрх хөрвөх чадварын өсөлт харьцангуй хязгаарлагдмал хэвээр байгаа нь зах зээлийн оролцоо өргөн хүрээнд тэлээгүйг харуулж байна.

TOP-20 индекс 2026 оны 4-р сард 50,717 нэгжид хүрч, өмнөх оны мөн үеэс өссөн ч өмнөх сараас 1,710 нэгжээр буурсан нь өмнөх өсөлтийн дараах богино хугацааны засвар үргэлжилж байгааг илэрхийллээ. Мөн зах зээлийн нийт үнэлгээ 13.4 их наяд төгрөгт хүрч, жилийн дүнгээр 9.9%-иар өссөн боловч сарын дүнгээр буурсан үзүүлэлттэй гарсан байна.

АЖ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ 54.1 ХУВИАР ӨСӨВ: УУЛ УУРХАЙ ӨСӨЛТИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Үндэсний Статистикийн Хорооны урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар 21.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 54.1%-иар өссөн байна. Өсөлтийн гол хөдөлгүүр нь уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар байсан бөгөөд тус салбарын үйлдвэрлэл 18.4 их наяд төгрөгт хүрч, жилийн дүнгээр 67.5%-иар өсжээ.

Металлын хүдэр олборлолт 2.2 дахин өсөж 6.0 их наяд төгрөгөөр нэмэгдсэн бол чулуун нүүрсний олборлолт 25.6%-иар өссөн нь экспортын орлого болон аж үйлдвэрийн борлуулалтыг хүчтэй дэмжсэн байна. Аж үйлдвэрийн нийт борлуулалт 26.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 79.5%-иар өссөн бөгөөд үүний 20.4 их наяд төгрөг нь уул уурхайн экспортын борлуулалт байжээ.

Зах зээлд анхаарал татаж буй гол үзүүлэлтүүд:

  • Металлын хүдэр олборлолт 2.2 дахин өсөж, уул уурхайн экспорт эрчимжив
  • Үйлдвэрлэлийн биет хэмжээний индекс 15.5%-иар буурч, өсөлтөд үнийн нөлөө давамгайлав
  • Боловсруулах үйлдвэрлэлийн өсөлт харьцангуй сул хэвээр байна

Бүтээгдэхүүний түвшинд чулуун нүүрсний олборлолт 54.8%, төмрийн хүдэр 44.4%, төмрийн хүдрийн баяжмал 49.3%, зэсийн баяжмал 29.6%-иар өссөн бол газрын тос, мөнгөний баяжмал, цайрын баяжмалын үйлдвэрлэл буурсан үзүүлэлттэй гарчээ. Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт цемент, ноолууран бүтээгдэхүүн, самнасан ноолуурын үйлдвэрлэл өссөн ч ус, ундаа, мах, катодын зэс зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурсан байна.

Үйлдвэрлэлийн биет хэмжээний индекс өмнөх оны мөн үеэс 15.5%-иар буурсан нь нэрлэсэн өсөлтөд түүхий эдийн өндөр үнэ хүчтэй нөлөөлж байгааг харуулж байна. Энэ нь уул уурхайн өндөр цикл эдийн засгийг дэмжиж байгаа ч өсөлт салбар хооронд жигд тархаагүй хэвээр байна.

Боловсруулах үйлдвэрлэлийн өсөлт 8.4%-тай гарсан бол ус, ундаа, мах, катодын зэс зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурсан байна. Энэ нь дотоод хэрэглээ болон уул уурхайгаас бусад салбарын сэргэлт харьцангуй сул хэвээр байгааг илтгэж байгаа бөгөөд МХБ-д бүртгэлтэй хэрэглээ, үйлдвэрлэлийн салбарын хувьцаануудын өсөлт одоогоор уул уурхайн чиглэлийн компаниудаас хоцорсон хэв шинжтэй байгааг харуулж байна.

МОНГОЛБАНК БИЕ ДААСАН БАЙДЛАА БЭХЖҮҮЛЖ, БАНКНЫ САЛБАРЫГ ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ БОЛГОХ ШИНЭЧЛЭЛ ЭХЛҮҮЛНЭ

Монголбанкны удирдлагууд мөнгөний бодлого, инфляц, банкны салбарын шинэчлэл болон макро эдийн засгийн эрсдэлийн талаар байр сууриа илэрхийлж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх бодлогын чиглэлүүдээ өнгөрсөн 7 хоногт танилцууллаа.

Төв банк инфляцын дарамт нэмэгдэж буй энэ үед банкны салбарын либералчлал, төв банкны бие даасан байдлыг бэхжүүлэх эрх зүйн шинэчлэлд төвлөрч байна.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт төв банкны хараат бус байдлын үнэлгээ одоогоор 60 хувь буюу “хангалтгүй” түвшинд байгааг дурдсан бөгөөд Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, үндсэн зорилгыг үнийн тогтвортой байдалд төвлөрүүлэхээр ажиллаж байгааг мэдэгдэв. Мөн төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг төв банкаар санхүүжүүлэхийг хязгаарлаж, төсөв-мөнгөний бодлогын уялдааг сайжруулах шаардлагатайг онцолсон байна.

Банкны салбарын хувьд Монголын санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкууд бүрдүүлж байгаа тул өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, эзэмшлийн төвлөрлийг бууруулах чиглэлд шинэчлэл хийхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд гадаадын банк болон олон улсын хөгжлийн байгууллагуудыг Монголын банкуудад хувьцаа эзэмшигчээр оролцуулах, хөрөнгө оруулалтын орчныг нээлттэй болгох өөрчлөлтүүдийг Банкны тухай хуульд тусгахаар ажиллаж байна.

Инфляцын тухайд, Монголбанкны мэдээлснээр жилийн инфляц дөрөвдүгээр сарын байдлаар 10.1%-д хүрч, өмнөх сараас 2.7 нэгж хувиар өсжээ. Энэхүү өсөлтийн 2 нэгж хувь нь зөвхөн мах болон шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Мах, махан бүтээгдэхүүний үнэ жилийн дүнгээр 38%-иар, шатахууны үнэ 17%-иар өссөн нь инфляцад хамгийн хүчтэй нөлөөлжээ.

Монголбанк бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалж байгаа бөгөөд инфляцын өсөлт нь нийлүүлэлтийн шалтгаантай тул шууд мөнгөний хатуу бодлогоор хариу өгөхөөс илүү инфляцын хоёр дахь үеийн нөлөө болон инфляцын хүлээлтийг хянаж ажиллаж байна гэж тайлбарлав. Иргэдийн 12 сарын инфляцын хүлээлт 7.9%-тай гарсан нь одоогийн инфляцаас доогуур түвшинд хадгалагдаж байгаа аж.

Монголбанк мөн ипотекийн санхүүжилтийн тогтолцоог үе шаттайгаар зах зээлийн зарчимд шилжүүлэх, 6%-ийн хөнгөлөлттэй ипотекийн зээлийг илүү зорилтот бүлэгт чиглүүлэх, харин 8–12%-ийн зах зээлийн нөхцөлтэй бүтээгдэхүүнүүдийг өргөжүүлэх хувилбаруудыг судалж эхэлжээ. Үүний зэрэгцээ гадаад валютын нөөцийг хамгаалах, импортын хэрэглээг сааруулах, бизнесийн зээлийг дэмжих бодлого үргэлжилж байна.

Эх сурвалж: Montsame.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Номын сайн нөхөр” уралдааны шилдгүүд тодорлоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Номын сайн нөхөр” уралдааны шилдгүүд тодорлоо
 
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

Энэ сарын 24-28-ны өдрүүдэд “Хятадын кино долоо хоног” болно

Энэ сарын 24-28-ны өдрүүдэд “Хятадын кино долоо хоног” болно

“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ АХМАДУУД ХЭЛЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ АХМАДУУД ХЭЛЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Ерөнхий хяналтын сонсголын зар

Ерөнхий хяналтын сонсголын зар

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо