С.Чулуун: Д.Нацагдорж Монголын түүх, соёлын өвийн судалгааны хөгжилд цогц, анхдагч үүрэг гүйцэтгэсэн онцгой хүн
Огноо
Унших
23 минут 6 секунд
С.Чулуун: Д.Нацагдорж Монголын түүх, соёлын өвийн судалгааны хөгжилд цогц, анхдагч үүрэг гүйцэтгэсэн онцгой хүн
Нийтлэсэн огноо:

С.Чулуун: Д.Нацагдорж Монголын түүх, соёлын өвийн судалгааны хөгжилд цогц, анхдагч үүрэг гүйцэтгэсэн онцгой хүн

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байна. Зохиолч, яруу найрагчаас гадна угсаатан судлаач, түүхч, орчуулагч, сэтгүүлч, улс төрч зэрэг нийгмийн олон салбарт гүйцэтгэсэн үйл хэргийнх нь тухай манай агентлаг цувралаар толилуулж буй билээ. Энэ удаа Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан байсан тухай нь ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуунтай ярилцлаа.

-Их зохиолч Д.Нацагдорж 1931 онд Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллахдаа ямар чиглэлээр судалгааны ажил голчлон хийж байсан бэ. Түүнийг Шинжлэх ухааны байгууллагыг үүсгэн байгуулахад оролцсон гэж үздэг. Энэ нь Түүхийн хүрээлэнгийн хөгжилд хэрхэн нөлөөлсөн бэ?

-1921 оны Ардын хувьсгалын дараа монголчуудын оюун санаанд гарсан томоохон сэргэлтийн нэг илэрхийлэл нь 1921 оны 10 дугаар сард Судар бичгийн хүрээлэнг байгуулсан явдал юм. Энэхүү хүрээлэн өнөөгийн Монгол Улсын ШУА-ийн үндэс суурь болж, Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухаан хөгжих эхлэлийг тавьсан.

Судар бичгийн хүрээлэнгийн анхны зорилго нь монгол хуучин ном судар, түүх, соёлын дурсгалыг цуглуулах, судлах, хадгалж хамгаалах явдал байсан. Тус байгууллага үүсэн байгуулах нөхцөлийг бүрдүүлэхэд Жамсрангийн Цэвээн онцгой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэрээр Санкт-Петербургийн Их сургуулийг төгссөн, өрнөдийн шинжлэх ухааны боловсролтой эрдэмтэн байв. Харин хүрээлэнгийн анхны тэргүүн С.Жамьян уламжлалт монгол соёл, бичиг, судрын гүн мэдлэгтэй хүн байсан нь тус байгууллагын үйл ажиллагааг өрнөдийн болон уламжлалт мэдлэгийн зохистой хослол дээр эхлүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн юм.

Тус хүрээлэнгийн үйл ажиллагаа зөвхөн дотооддоо хязгаарлагдаагүй, Зөвлөлт Орос болон өрнөдийн орнуудын эрдэмтэдтэй хамтран ажиллах чиглэл баримталж байв. Жишээ нь, 1923 онд Монголд ирсэн Оросын монгол судлаач В.А.Казакевичийн Монгол улсад хийсэн хээрийн судалгааны ажил юм. Тэрээр хуучин бичиг үсгийн дурсгал судлах зорилгоор ирэхэд нь түүнийг дагалдуулан явуулсан монгол залуу нь хожмын нэрт зохиолч, эрдэмтэн Дашдоржийн Нацагдорж байлаа. Тэд 1923 онд одоогийн Дорноговь аймийн Иххэт сум орчмын эртний хот суурин, сүм хийдийн тууринд судалгаа хийж, бичээстэй чулуун хөшөө илрүүлсэн байна. Судалгааны үр дүнд уг хөшөөг XVII зууны эхэн үед Өвөрмонголын Авга хошуунаас ирсэн Эрдэнэ хунтайжийн захиалгаар бүтээсэн дурсгал болохыг тогтоосон. Түүнээс хойш 100-аад жилийн дараа миний бие ахалж 2019 онд Иххэт суманд малтлага судалгаа хийхэд тухайн үед маш чухал судалгааг эхлүүлснийг ойлгосон. Хөшөөний бичээс анх олдохдоо бутарч сарнисан байсан ч Нацагдорж, Казакевич нар түүнийг эвлүүлэн, дардас авч үлдсэн нь асар үнэтэй ажил болсон. Энэхүү дардас саяхан Улсын номын сангийн сан хөмрөгөөс олдсныг судлаач н.Гансүх илрүүлж, судалгааны эргэлтэд оруулсан нь өдгөө Монголын Үндэсний Номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байна. Үүний үндсэн дээр уг хөшөөг сэргээн бүтээж Чингис хаан үндэсний музейд байрлуулсан. Соёлын маш ховор зүйлийг үлдээсний нэгэн жишээ юм.

-1934 оноос Шинжлэх ухааны хүрээлэнгийн түүхийн ба дуун ухааны тасгийн эрхлэгчээр ажиллах хугацаанд түүний гүйцэтгэсэн үндсэн үүрэг, хариуцлага юу байв?

-Энэхүү үйл явдал нь хэд хэдэн чухал ач холбогдолтой. Нэгдүгээрт, Монголын соёлын өвийг эрж хайх, баримтжуулах, хадгалан хамгаалах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Хоёрдугаарт, археологийн хайгуул, судалгааны ажлын эхлэл тавигдсан нь Д.Нацагдоржийг Монголын археологийн судалгааны анхдагчдын нэг гэж үзэх үндэстэй юм. Удалгүй Д.Нацагдорж Зөвлөлт Орос болон Герман улсад суралцахаар явж, хэл ус, орчин үеийн боловсрол эзэмшсэн. Тэрээр эх орондоо эргэн ирсний дараа тухайн үеийн боловсрол, мэдлэг, гадаад орчны туршлагаа үнэлүүлэн шинжлэх ухааны байгууллагад ажиллах болсон нь тухайн үеийн шинэ үеийн сэхээтнүүдийг төрүүлэн гаргах бодлогын нэг хэсэг байлаа. Ингэснээр Судар бичгийн хүрээлэн нь Монголын уламжлалт болон орчин үеийн мэдлэгийг холбосон, шинжлэх ухааны байгууллагын суурь болж, үндэсний сэхээтний давхаргыг бүрэлдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Түүнийг монголын түүх, өв соёлын талаар гүнзгий мэдлэгтэй болох, түүнийгээ хайрлан анхаарах үзэл санаа нь тухайн үеийн хамтран ажиллаж байсан бичгийн мэргэдийн нөлөө, өссөн төрсөн нутгийн онцлог гэж ойлгож болно.

-Их зохиолчийн гарал угсаа, амьдралын нөхцөл байдал нь тухайн нийгмийн хувьд ямар байсан бэ. Тайж язгууртай гэдгээ нуудаггүй хүн байсан гэдэг?

-Тайж, гүн зэрэг язгуурын гаралтай учраас тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөлд гадуурхагдах нь элбэг байв. Ах дүү, төрөл төрөгсөд нь хүртэл хэлмэгдэж, Дархан чин ван Пунцагцэрэн, Ширэндамдин, Цэвээн тэргүүн нарын ойрын хүмүүс нь цаазлагдсан байдаг. Ийм нөхцөлд өв соёлынхоо төлөө байж, авч үлдэнэ гэдэг үнэхээр онцгой тохиолдол байлаа. Түүнийг хамгаалж, авч үлдсэн хүмүүсийн нэг нь Агданбуугийн Амар байсан. Түүний дараа Шинжлэх ухааны хүрээлэнгийн Л.Дэндэв дарга гуай Нацагдоржтой нэг хошууны гаралтай хүн байсан бөгөөд түүний авьяас билиг, оюуны чадамжийг сайн мэддэг байсан нь энэ дэмжлэгт нөлөөлсөн гэж үздэг. Бичгийн мэргэдийн тасралтгүй үргэлжлэл болгон төлөвшүүлж байсан.

-Шинжлэх ухааны хүрээлэнд ажиллах хугацаандаа тэрээр монголын түүх, хэл соёлын судалгаанд ямар тодорхой бүтээл, судалгааг туурвисан бол. Зохиолч хүн түүхийн салбарт ажиллах нь тухайн үеийн шинжлэх ухааны бодлогод ямар онцлог нөлөө үзүүлсэн бэ?

-Д.Нацагдорж Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байхдаа уран бүтээлийн оргил үеийнхээ бүтээлүүдийг туурвиж, зөвхөн утга зохиолоор хязгаарлагдахгүй, түүх судлал, орчуулгын ажилд онцгой анхаарч эхэлсэн. Тэрээр Марко Пологийн тэмдэглэлийг монгол хэлнээ анх орчуулсан хүн юм. Энэ нь XIII-XIV зуунд Монгол нутгаар аялсан Европын жуулчдын тэмдэглэлүүдийг монгол уншигчдад хүргэсэн анхны томоохон оролдлого байв. Мөн Рубрук, Карпини зэрэг аялагчдын тэмдэглэлүүдтэй холбоотой судалгаанд ч анхаарч байжээ. Түүний орчуулсан Марко Пологийн гар бичмэл одоо Үндэсний номын санд хадгалагдаж байна. Үүнээс гадна XIX зууны үеийн Оросын нэрт түүхч Н.М.Карамзины бүтээлийг орчуулахаар төлөвлөж байсан. Мөн 1912 оны Монгол-Оросын гэрээнд оролцож байсан И.Я.Коростовецын “Чингис хаанаас Зөвлөлт улс хүртэл” бүтээлийг герман хэлнээс орчуулсан нь түүний хэлний өндөр боловсролтой холбоотой юм.

Д.Нацагдоржийн эхлүүлсэн олон ажил тухайн үедээ бүрэн хэрэгжиж амжаагүй ч бараг 100 жилийн дараа монголчуудад үнэ цэнтэй өв байжээ хэмээн бид Марко Пологийн номыг Италийн Венецийн Ла Фоскарийн Их сургуулийн багш, монгол судлаач Элизабета Раганинатай хамтран “Марко Пологийн монголын ертөнц” ном гаргалаа.

Өөрөөр хэлбэл, Д.Нацагдоржийг зөвхөн зохиолч, яруу найрагч гэж ойлгох нь өрөөсгөл юм.

Тэрбээр түүх судлаач, монголын соёлын өвийг хадгалан үлдээгч хүн байсан. XX зуунд орчин цагийн шинжлэх ухааны үндэслэлтэй монголын түүхийг хураангуйлж бичсэн анхны хүн бол Д.Нацагдорж.


1932 онд бичсэн “Монголын товч түүх” нь Чингис хаанаас угсаалж монголын түүхийг хураангуйлж бичсэн. Энэхүү бүтээлийн төгсгөлд “Монголын түүх” хэмээх шүлгээ бичсэн нь хожим “Миний нутаг” шүлгийн суурь болсон гэж үздэг. Түүний түүхийг харах өнцөг, үзэл баримтлал нь тухайн үеийнхээ хувьд маш дэвшилтэт, үндэсний ухамсрыг сэргээхэд чиглэсэн байлаа.

Нацагдоржоос хойш хоёр жилийн дараа Амар гуай мөн “Монголын товч түүх” бичсэн нь 1920-1930-аад онд Монголын түүхийг нэгтгэн судлах хамгийн анхны гарааг тавьсан. Энэ бүхнээс дүгнэхэд, Нацагдорж бол зөвхөн утга зохиолын төдийгүй түүх, соёлын судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан, орчин цагийн Монголын шинжлэх ухааны суурийг тавилцсан томоохон зүтгэлтэн юм. Чингис хааны мэндэлсэн 1162 оноос он тооллооо авч үзсэн байдаг. Энэ талаар 1994 онд З.Лонжид гуай өгүүлэл бичиж, түүний түүх судлалын үйл ажиллагааг онцлон тэмдэглэсэн байдаг.

-Түүхийн болон аман зохиол, дуун ухааны судалгаанд Д.Нацагдорж ямар шинэ санаа, арга барил нэвтрүүлсэн гэж судлаачид үздэг вэ?

-Ннэрт зохиолч, эрдэмтэн Д.Нацагдорж ердөө 31 насалсан ч Монголын утга зохиол, театр, шинжлэх ухаан, тэр дундаа түүх судлал, соёлын өвийн судалгаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Түүнийг зөвхөн зохиолчоор нь биш, орчин цагийн Монголын түүх судлалын анхдагчдын нэг гэж үзэх бүрэн үндэстэй.

1920-иод оноос Монгол Улсад шинжлэх ухааны байгууллагууд бүрэлдэн тогтож байх үед Д.Нацагдорж идэвхтэй оролцож, түүхийн судалгааг хөгжүүлэхэд анхаарч байв.

Тэрээр 1923 онд гадаадын эрдэмтэн Казакевичтай хамтран ажилласны дараахан “түүхийн кабинет” байгуулагдах үндэс суурийг тавилцсан. 1930-аад онд Шинжлэх ухааны хүрээлэнд ажиллахдаа уг кабинетын эрхлэгчээр ажиллаж, Монголын түүх судлалыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан хүн.

Д.Нацагдоржийн нэг онцгой гавьяа нь түүхч мэргэжилтнүүдийг бэлтгэсэн гэж үзэж болно. Түүний удирдлага дор ажиллаж байсан хүмүүсийн дунд хожмын нэрт түүхч, "Мандухай сэцэн хатан" бүтээлийн зохиогч, Монголын Түүхийн хүрээлэнг олон жил удирдсан Шаравын Нацагдорж нарын эрдэмтэн төрөн гарсан нь түүний багш, зохион байгуулагчийн чадварыг харуулдаг. Мөн Д.Нацагдорж Монголын түүхийг өргөн хүрээнд, олон эх сурвалжид тулгуурлан судлах шаардлагыг анхлан дэвшүүлсэн. Тэрээр зөвхөн орос хэлээрх материалд найдахгүй, гуравдагч орны хэлээрх сурвалжийг ашиглах, орчуулах ажлыг чухалчилж байсан тухай архивын материал бий. Ленинград хотод суралцаж байхдаа тэр үеийн нэрт монгол судлаачидтай, тэр дундаа Борис Владимирцов нарын эрдэмтэдтэй харилцаж байсан нь түүний судалгааны цар хүрээг улам тэлсэн.

Д.Нацагдоржийн гэр бүл, удам угсаа нь ч Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөн, төрийн үйл хэрэгтэй гүн холбоотой байв. Түүний төрөл төрөгсдийн дунд 1911 оны тусгаар тогтнолын тунхаг бичгийг уншсан Пунцагцэрэн, Богд хааны үеийн төлөөлөгч Ширэндамдин зэрэг түүхэн хүмүүс байсан нь түүний үзэл санаа, хүмүүжилд нөлөөлсөн байх магадлалтай.

-Монгол Улс орчин цагийн боловсролтой боловсон хүчин бэлтгэх зорилгоор 1920-иод оны үед гадаадад суралцуулах бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Европын орнууд, тухайлбал Герман, Франц зэрэг улсад залуусыг илгээж байсан нь тухайн цаг үеийнхээ хувьд томоохон шинэчлэл болж байсан?

-Ер нь 1920-иод онд Монгол Улс орчин үеийн боловсролтой боловсон хүчнийг бэлтгэх бодлого баримталж, гарал угсаа харгалзахгүйгээр залуусыг гадаадад сургаж байсан. Д.Нацагдорж бол энэ бодлогын тод жишээ бөгөөд өөрөө суралцахын зэрэгцээ дараагийн үеийн эрдэмтдийг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Монголын түүхийн судалгаанд XX зуунд орчин цагийн түүхийн цогц судалгаанд оролцсон хүн бол Д.Нацагдорж. Ийнхүү тэрээр богинохон наслахдаа Утга зохиол, театрын суурийг тавьж, Түүх судлалыг шинжлэх ухааны үндэстэй болгоход оролцож, Археологи, түүхийн анхны судалгааны ажлуудыг эхлүүлж, Ирээдүйн түүхч, судлаачдыг бэлтгэхэд анхаарч ажилласан гэдгээрээ Монголын оюуны соёлын хөгжилд цогц, анхдагч үүрэг гүйцэтгэсэн онцгой хүн юм. Түүний уран бүтээл ч мөн түүхийн мэдлэгийг олон нийтэд хүргэх чухал хэрэгсэл болж, шинжлэх ухаан, утга зохиолын уялдаа холбоог харуулдаг.

-Зохиолч хүн түүхийн салбарт ажиллах нь тухайн үеийн шинжлэх ухааны бодлогод ямар онцлог нөлөө үзүүлсэн бэ?

-Бичгийн боловсрол нь илүү давуу байсан байх. Утга зохиолын шүлэг туурвихаас гадна түүхийн олон асуудлыг уран бүтээлээрээ дамжуулан олгож байсан. Тэрээр Хүннү, Сүннүгийн үеэс эхлэлтэй монголчууд, хөгшид өвгөдийн минь нутаглаж байсан нутаг шүү гэдгийг сануулдаг. Тухайн үед Ноён уулын археологийн олдворуудад малтлага хийгдэж, олон зүйлийг уран бүтээлээрээ туурвиж харуулсан.

Их зохиолч, эрдэмтэн Д.Нацагдоржийн сууж байсан ширээ одоо ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн танхимд хүндэтгэлтэйгээр хадгалагдаж байгаа нь түүний оюуны өвийг хүндэтгэн дээдэлж буйн илрэл юм.

Д.Нацагдоржийн орчуулгын бүтээлийг, ялангуяа Марко Пологийн тэмдэглэлтэй харьцуулан үзэхэд Итали болон Монголын судлаачид түүний орос, герман эхүүдийг зэрэгцүүлэн ашигласан нь харагддаг. Энэ нь Д.Нацагдорж хэлний өргөн мэдлэгээ давуу тал болгон ашиглаж, эх сурвалжуудыг харьцуулан судлах чадвартай байсныг харуулж байгаа юм. Тэрээр Японд суралцах хүсэлтэй байсан ч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Зөвлөлт Орост суралцсан. Хожим эх орондоо ирсний дараа эхнэр Д.Пагмадуламын хамт Японд суралцах хүсэлт гаргасан ч уг хүсэлтийг зөвшөөрөөгүй. Ийнхүү түүний боловсролын замналд улс төр, цаг үеийн нөхцөл байдал шууд нөлөөлж, Орост суралцсан туршлага нь түүний хэл шинжлэл, орчуулгын ажилд чухал суурь болж өгсөн.

Бид Д.Нацагдоржийг зөвхөн шүлэгч, орчин үеийн Монголын утга зохиолын үндэслэгчийн хувьд харахаас гадна илүү өргөн хүрээнд үнэлэх шаардлагатай. Тэрээр Монголын түүхийг түүх судлалын үүднээс шинжилж, эх сурвалж судлалд анхааран ажиллаж, үндэсний өв соёлын үнэ цэнийг тодорхойлон харуулахыг зорьсон судлаач байв. Иймээс Д.Нацагдоржийг зөвхөн уран бүтээлч бус, мөн түүхч, эх сурвалж судлаач, соён гэгээрүүлэгчийн цогц дүрээр ойлгон авч үзэх нь зүйтэй.

-Д.Нацагдоржийн шинжлэх ухааны байгууллагад ажилласан туршлага өнөөдрийн түүх, соёлын судалгаанд ямар сургамж, үнэ цэн үлдээсэн бэ. Өнөөдөр Түүхийн хүрээлэнгийн судалгааны чиглэлд Д.Нацагдоржийн үзэл санааны ул мөр хэр үлдсэн гэж та үздэг вэ?

-Өнөөдрийн түүх судлалын салбарт Д.Нацагдоржийн үзэл санааны нөлөө тодорхой үлдсэн. Түүний тавьсан суурийн нэг нь Монголын төрт ёсны түүхийг Хүннү гүрэн байгуулагдсан үеэс эхлэн авч үзэх хандлага өнөөдөр ч судалгааны үндсэн чиглэл хэвээр байна. Үүний нэг илэрхийлэл нь өнөөдөр яригдаж буй “Монгол төрийн 2220 жилийн ой” хэмээх үзэл баримтлал ч мөн Д.Нацагдоржийн дэвшүүлсэн түүхэн суурь ойлголттой шууд холбоотой. Нөгөө талаас, монголчуудын бичиг үсэг, соёлын өвийн судалгаанд ч түүний оруулсан хувь нэмэр онцгой. Тухайлбал, Ноён уул орчмын археологийн судалгаа 1923 оноос эхэлж, хожим дахин сэргээгдэн 2018 онд өргөн хүрээтэй малтлага хийсэн. Энэ судалгаагаар эртний дурсгалууд төдийгүй сүм хийдийн үлдэц, тэр бүү хэл шүншиг зэрэг үнэт олдворууд илэрсэн нь монголчуудын эртний шашин, соёл, төр ёсны уламжлалыг илүү тодорхой харуулах баримт болж байна.

Ийнхүү Дашдоржийн Нацагдорж зөвхөн уран зохиолч бус, Монголын төрт ёс, түүх, соёлын гүн гүнзгий судалгааны суурийг тавьсан сэхээтэн байсныг бид илүү өргөн хүрээнд ойлгож харах шаардлагатай юм.

Тухайлбал, түүний хуулбарлан үлдээсэн түүхэн дурсгалуудын зарим нь бүрэн эхээрээ устсан ч түүний тэмдэглэл, хуулбаруудын ачаар өнөөдөр “Чингис хаан” үндэсний музейд сэргээн толилуулж байна. Энэ нь соёлын өвийг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх үйл хэрэгт Д.Нацагдоржийн эхлүүлсэн ажил явсаар л байна.

-Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи болон их, дээд сургуулиудад Нацагдорж судлал хэр хөгжиж байна вэ?

-Өнөөдөр Монгол Улсад Д.Нацагдоржийн судалгаа нэлээд гүнзгий хийгдсэн гэж үзэж болно. Цаашид түүний өв, үзэл санааг олон улсын түвшинд илүү өргөн хүрээнд таниулах, түгээн дэлгэрүүлэх шаардлага тулгарч байна.

Бичгийн их хүн гэдэг нь зөвхөн утга зохиолын хүрээнд хязгаарлагдахгүй, харин түүх судлаач, орчуулагч, соён гэгээрүүлэгч зэрэг олон талт оюуны цогц илэрхийлэл байдаг. Иймээс Дашдоржийн Нацагдоржийн бүтээл туурвил, үйл ажиллагаанд Монголын алтан ураг, Чингис хааны угсааны сэтгэлгээ, үндэсний өв соёл, түүхээ харах өргөн цар хүрээ шингэсэн байдаг. Үүнийг бусад улс оронтой харьцуулан авч үзвэл, оросууд Александр Пушкинийг хэрхэн судалж, сурталчилж, дэлхийн хэмжээнд үнэлүүлж чадсанаас харагдана. Судалгаа гүнзгий байх тусам тухайн соёлын төлөөлөгчийн үнэлэмж өсдөг. Харин бидний хувьд Д.Нацагдоржийн өвийг бүрэн гүйцэд судлаагүйгээс түүний үнэ цэн олон нийтэд бүрэн хүрч чадахгүй байгаа тал бий.

Тэрээр Монголын утга зохиол, театр, соёл, боловсрол, шинжлэх ухаанд асар их хувь нэмэр оруулсан. Өнөөдрийн байдлаар дотоод, гадаадын судлаачид түүний талаар арав орчим докторын ажил туурвисан байдаг ч түүх судлалынх нь чиглэлээр гүнзгий, дагнасан судалгаа харьцангуй хомс хэвээр байна.

Зарим судлаачийн гаргасан намтар, үйл ажиллагааны судалгаанууд суурь болсон ч цаашид улам нарийвчилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шаардлагатай байна.

Ер нь дэлхийн хэмжээнд Чингис хаанаас хойш Монголыг төлөөлөх цөөн хэдэн аугаа хүмүүсийн тоонд Хубилай хаан, Өндөр гэгээн Занабазар, Дашдоржийн Нацагдорж нарыг нэрлэж болно. Гэвч сонирхолтой нь Монголд эдгээр түүхэн хүмүүсийг заримдаа үгүйсгэх, буруу ойлгох хандлага байхад дэлхий нийтэд харин эсрэгээрээ эрхэмлэн судалж, үнэлдэг. Иймээс Д.Нацагдорж болон бусад түүхэн зүтгэлтнүүдийг магтан дөвийлгөхөөс илүүтэй бодит баримтад тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, олон нийтэд зөв ойлголт өгөх нь нэн чухал юм. Энэ нь зөвхөн нэг хүнийг үнэлэх асуудал биш, харин Монголын түүх, соёл, оюуны өвийг зөвөөр ойлгуулж, хойч үедээ үнэн зөвөөр өвлүүлэх судалгааны чухал үүрэг мөн.

-Их зохиолчийн Монголын соёл, утга зохиолын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг олон нийт, ялангуяа залуу хойч үед сурталчлан таниулах зорилгоор “Ой тэмдэглэх тухай” Засгийн газрын тогтоол гарсан. Ойг тэмдэглэх хүрээнд түүний уран бүтээл, үзэл санаа, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх ямар ажил хийж байна вэ?

-Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан төр засгийн хэмжээнд олон ажил төлөвлөснөөс соёл, шинжлэх ухааны байгууллагууд идэвхтэй оролцож байна. Ялангуяа “Чингис хаан” үндэсний музей Чингис хаан болон түүний угсааны түүх, соёлыг судлах, сурталчлах үүргийнхээ хүрээнд олон улсын хэмжээнд ажил зохион байгуулж байна. Тухайлбал, Д.Нацагдоржийн суралцаж байсан Лейпцигийн их сургуульд “Чингисийн удмын бичгийн их хүн” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 10 дугаар сарын 19-нд зохион байгуулах гэж байна. Мөн түүний амьдрал, уран бүтээлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, бүтээлийн каталогийг англи, монгол хэлээр хэвлэн нийтлэх ажил хийж байна.

Эх сурвалж: Montsame.mn

2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулав
2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулав
 
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ЧАГНААДОРЖ УУРХАЙД АЖИЛЛАЖ, ОЛБОРЛОЛТ, ТЭЭВЭР, БОРЛУУЛАЛТ, ЭКСПОРТЫН УЯЛДАА ХОЛБОО, АШИГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ СУДАЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ЧАГНААДОРЖ УУРХАЙД АЖИЛЛАЖ, ОЛБОРЛОЛТ, ТЭЭВЭР, БОРЛУУЛАЛТ, ЭКСПОРТЫН УЯЛДАА ХОЛБОО, АШИГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ СУДАЛЛАА
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ЧАГНААДОРЖ УУРХАЙД АЖИЛЛАЖ, ОЛБОРЛОЛТ, ТЭЭВЭР, БОРЛУУЛАЛТ, ЭКСПОРТЫН УЯЛДАА ХОЛБОО, АШИГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ СУДАЛЛАА

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ЧАГНААДОРЖ УУРХАЙД АЖИЛЛАЖ, ОЛБОРЛОЛТ, ТЭЭВЭР, БОРЛУУЛАЛТ, ЭКСПОРТЫН УЯЛДАА ХОЛБОО, АШИГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ СУДАЛЛАА

Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ

Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ

С.Чулуун: Д.Нацагдорж Монголын түүх, соёлын өвийн судалгааны хөгжилд цогц, анхдагч үүрэг гүйцэтгэсэн онцгой хүн

С.Чулуун: Д.Нацагдорж Монголын түүх, соёлын өвийн судалгааны хөгжилд цогц, анхдагч үүрэг гүйцэтгэсэн онцгой хүн

2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулав

2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулав

Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана

Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана

Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ

Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай

Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр АББ группийн Монгол дахь төлөөлөгчийн газартай санамж бичиг байгууллаа

Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр АББ группийн Монгол дахь төлөөлөгчийн газартай санамж бичиг байгууллаа

Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина

Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ

СОР17 хурлыг “Даян дэлхийн ногоон хөгжлийн институт” дэмжиж, ажиллахаа илэрхийллээ

СОР17 хурлыг “Даян дэлхийн ногоон хөгжлийн институт” дэмжиж, ажиллахаа илэрхийллээ

Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчин бүрдүүлэх асуудлыг хэлэлцлээ

Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчин бүрдүүлэх асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо

Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ

Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа

Нийслэлийн шилдэг татвар төлөгч 29 аж ахуйн нэгжийг шалгарууллаа

Нийслэлийн шилдэг татвар төлөгч 29 аж ахуйн нэгжийг шалгарууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа

 Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна

 Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил үргэлжилж байна

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил үргэлжилж байна

“Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай“ хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна

“Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай“ хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна

“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ

“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ

Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна

Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна

Төрийн байгууллага дахь жендерийн тэгш байдлын гэрчилгээжилтийн төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо

Төрийн байгууллага дахь жендерийн тэгш байдлын гэрчилгээжилтийн төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Б.ЧАГНААДОРЖ ТОМИЛОГДЛОО

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Б.ЧАГНААДОРЖ ТОМИЛОГДЛОО

Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх дэлхийн өдөр тохиож байна

Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх дэлхийн өдөр тохиож байна

Ойрадын Заяач тэнгэр буюу Эзээ

Ойрадын Заяач тэнгэр буюу Эзээ

“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч буй системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын үр дүнд өмгөөлөгчгүй байцаах, мэдүүлэг авахыг зогсооно

“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч буй системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын үр дүнд өмгөөлөгчгүй байцаах, мэдүүлэг авахыг зогсооно

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олимпын эрх олгох журмаа танилцуулжээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олимпын эрх олгох журмаа танилцуулжээ

32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2026 оны Биржийн борлуулалт 2.1 их наяд төгрөгт хүрлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2026 оны Биржийн борлуулалт 2.1 их наяд төгрөгт хүрлээ

Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод энэ өдөр нэгдэн оржээ

Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод энэ өдөр нэгдэн оржээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо

НҮБХХ-ИЙН ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫН ГЭРЧИЛГЭЭЖИЛТ ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦЛАА

НҮБХХ-ИЙН ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫН ГЭРЧИЛГЭЭЖИЛТ ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦЛАА

Азийн наадамд манай улсаас спортын 32 төрөлд 500 гаруй тамирчин өрсөлдөнө

Азийн наадамд манай улсаас спортын 32 төрөлд 500 гаруй тамирчин өрсөлдөнө

Шинэ орон сууцны үнэ 7.4 хувиар нэмэгджээ

Шинэ орон сууцны үнэ 7.4 хувиар нэмэгджээ

Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа

Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа

Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа

Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа

UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна

UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна

Хүндийг өргөлтийн тамирчид ААШТ-д оролцохоор Энэтхэгийг зорилоо

Хүндийг өргөлтийн тамирчид ААШТ-д оролцохоор Энэтхэгийг зорилоо