Газрын тосны өндөр үнэ АНУ-ын эдийн засагт ч дарамт үзүүлж эхэлжээ
Огноо
Унших
12 минут 18 секунд
Газрын тосны өндөр үнэ АНУ-ын эдийн засагт ч дарамт үзүүлж эхэлжээ
Нийтлэсэн огноо:

Газрын тосны өндөр үнэ АНУ-ын эдийн засагт ч дарамт үзүүлж эхэлжээ

Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ

(2026.05.11-2026.05.18)

ХОРМУЗЫН ХЯМРАЛ ГАЗРЫН ТОСЫГ ӨСГӨЖ, АНУ-ЫН ЭДИЙН ЗАСАГТ ДАРАМТ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн зах зээлийн гол анхаарал Ормузын хоолойн тодорхойгүй байдал, АНУ-Ираны энхийн хэлэлцээний мухардал болон газрын тосны үнийн огцом хэлбэлзэлд төвлөрлөө. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны санал болгосон нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэний дараа Brent газрын тос $110-оос дээш түвшинд хадгалагдаж, нийлүүлэлтийн эрсдэлийн болгоомжлол эрчимжив. Brent crude долоо хоногийн дунд үед $107–111 хооронд хэлбэлзэж, WTI тос $102–107 орчимд хүрсэн байна.

Энхийн хэлэлцээний хоёр дахь шатны үеэр АНУ Иранд тавьсан таван үндсэн шаардлагын жагсаалт Ираны төрийн мэдээллийн “Fars” агентлагийн Telegram сувгаар нийтлэгдсэн нь хэлэлцээний уур амьсгалыг улам хурцатгав. Ираны талын мэдээлснээр АНУ:

  • Дайны үеийн хохирлыг нөхөн төлөхөөс татгалзсан
  • Иранаас 400 кг баяжуулсан уран шилжүүлэх шаардлага тавьсан
  • Зөвхөн нэг цөмийн байгууламж ажиллуулахыг зөвшөөрсөн
  • Ираны царцаасан хөрөнгийн 25%-ийг суллахыг зөвшөөрөөгүй
  • Гал зогсоох асуудлыг хэлэлцээний үр дүнтэй шууд холбосон байна

Ираны эрх баригчид эдгээр нөхцөлийг дайнаар хүрч чадаагүй зорилгоо хэлэлцээгээр хэрэгжүүлэх оролдлого гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол Ираны “Mehr” агентлаг хэлэлцээг “мухардалд орсон” гэж мэдээлжээ. Үүний зэрэгцээ Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху “Ирантай холбоотой ажиллагаа дуусаагүй” гэж мэдэгдсэн нь зах зээлд геополитикийн эрсдэлийг улам нэмэгдүүлэв. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлаг (EIA) Ормузын хоолойн тасалдал үргэлжилж буй нөхцөлд өдөрт 10-14 сая баррелийн нийлүүлэлт зах зээлээс тасалдаж болзошгүй гэж тооцоолж байна.

Saudi Aramco-ийн гүйцэтгэх захирал Амин Нассер “Ормузын нөхцөл байдал богино хугацаанд хэвийн болохгүй бол дэлхийн зах зээл дээр нийлүүлэлтийн хомсдол гүнзгийрнэ” гэж анхааруулжээ.

Газрын тосны өндөр үнэ АНУ-ын эдийн засагт ч дарамт үзүүлж эхэлжээ. CNBC-ийн мэдээлснээр АНУ-ын шатахууны дундаж үнэ нэг галлон нь $4.5 орчимд хүрч, инфляцын буурах хандлага саарч эхэлсэн байна. Энэ нь Холбооны Нөөцийн Сангийн хүүний бууралтын хүлээлтийг сулруулж, зах зээлүүдийг илүү болгоомжтой байр суурь руу шилжүүлэхэд нөлөөлөв. Зах зээл одоо түр зуурын геополитикийн савлагаанаас илүү урт хугацааны нийлүүлэлтийн эрсдэлийг үнэлж эхэлсэн бөгөөд Ормузын хоолойн нөхцөл байдал, АНУ–Ираны хэлэлцээний цаашдын явц газрын тосны үнэ болон дэлхийн инфляцын дараагийн чиг хандлагад гол нөлөө үзүүлэхээр байна.

ХЯТАДЫН EV-ҮҮДИЙН ЭСРЭГ ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ ДАЙН ӨРГӨЖИЖ БАЙНА: АНУ, КАНАД, ЕВРОП ӨӨР ӨӨР БОДЛОГО БАРИМТАЛЖ ЭХЭЛЛЭЭ

Хятадын цахилгаан автомашины (EV) экспорт сүүлийн хоёр жилд огцом өсөж, дэлхийн авто үйлдвэрлэлийн өрсөлдөөний бүтэц өөрчлөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор АНУ, Канад, Европ болон бусад улс орнууд хамгаалалтын бодлогоо эрчимжүүлж байна. Хятадын үйлдвэрлэгчид, ялангуяа BYD, SAIC, Geely, Leapmotor зэрэг компаниуд хямд үнэ, өндөр технологи, төрийн дэмжлэгтэй үйлдвэрлэлийн давуу талаараа дэлхийн зах зээлд хурдацтай тэлж байгаа нь барууны авто үйлдвэрлэгчдэд дарамт болж эхэлжээ.

АНУ: ХАМГИЙН ХАТУУ ХАМГААЛАЛТЫН БОДЛОГО

АНУ Хятадын EV-үүдийн эсрэг хамгийн хатуу байр суурь баримталж байна. Вашингтон 2024 онд Хятадын EV-д 100%-ийн импортын тариф тогтоосон бөгөөд 2026 онд Конгресс “Connected Vehicle Security Act” хуулийг дэмжиж, Хятадын автомашинуудыг үндэсний аюулгүй байдлын эрсдэл гэж үзэх хандлага улам хүчтэй болов. Америкийн автомашин үйлдвэрлэгчид болон үйлдвэрчний эвлэлүүд Трампын засаг захиргаанд “Хятадын EV-д зах зээлээ нээж болохгүй” гэж анхааруулж байна. АНУ-ын талын гол болгоомжлолууд:

  • Хятадын төрийн татаастай хэт хямд EV-үүд
  • Дотоодын ажлын байр, үйлдвэрлэлд үзүүлэх эрсдэл
  • Connected vehicle буюу өгөгдөл, кибер аюулгүй байдлын асуудал
  • BYD зэрэг үйлдвэрлэгчдийн Хойд Америк дахь нөлөө тэлэх магадлал

КАНАД: ХАМГААЛАЛТААС ХЭСЭГЧЛЭН УХАРАВ

Канад анх АНУ-тай адил 100%-ийн тариф тогтоосон ч 2026 оны эхээр бодлогоо хэсэгчлэн өөрчилж, жилд 49,000 хүртэлх Хятадын EV импортлох боломжийг нээжээ. Үүний хариуд БНХАУ Канадын канола болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд тавьсан тарифуудаа бууруулахаар тохиролцсон байна.

Гэвч энэ шийдвэр АНУ-ын зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулсан бөгөөд Вашингтон “Хятадын EV-үүд Канадаар дамжин АНУ руу нэвтрэх эрсдэлтэй” гэж үзэж байна. АНУ-ын Тээврийн сайд Sean Duffy Канад “энэ шийдвэртээ дараа нь харамсана” хэмээн мэдэгдсэн байна.

ЕВРОП: ТАРИФ + ХАМТРАЛ ХОЁРЫГ ХОСЛУУЛЖ БАЙНА

Европын Холбоо Хятадын EV үйлдвэрлэгчдэд нэмэлт тариф тогтоосон ч АНУ шиг бүрэн хаах бодлого баримтлаагүй байна. Европын Комисс 2024 оноос Хятадад үйлдвэрлэсэн EV-үүдэд нэмэлт татвар ногдуулж эхэлсэн бөгөөд зарим үйлдвэрлэгчид 35%-иас дээш тариф төлж байгаа юм.

Гэсэн ч Европ Хятадын EV технологийг бүрэн хаахаас илүү хамтарсан үйлдвэрлэл, quota-based access буюу хязгаартай нэвтрэх хувилбар руу шилжиж эхэлжээ. Stellantis болон Leapmotor хамтран Испанид EV үйлдвэрлэх гэрээ байгуулсан бол Volkswagen Хятадад үйлдвэрлэсэн Cupra Tavascan загвартаа тарифын тусгай нөхцөл авч чадсан байна.

Мөн Европт Хятадын EV-үүдийн зах зээлд эзлэх хувь өссөөр байгаа бөгөөд 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар Европт борлуулагдсан EV-үүдийн 22% нь Хятадад үйлдвэрлэгдсэн байжээ.

Турк 2024 онд Хятадын автомашинд 40%-ийн нэмэлт тариф эсвэл доод тал нь $7,000-ын татвар ногдуулсан бөгөөд дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах бодлого хэрэгжүүлж байна. Харин Мексик, Зүүн Өмнөд Ази, Латин Америкийн зарим орнууд Хятадын EV-үүдийг илүү нээлттэй хүлээн авч, хөрөнгө оруулалт татах чиглэл баримталж байна.

Дэлхийн EV зах зээл одоо “нээлттэй өрсөлдөөн vs үйлдвэрлэлийн хамгаалалт” гэсэн хоёр өөр бодлогын хооронд хуваагдаж байна. АНУ дотоодын үйлдвэрлэлээ хамгаалахын тулд зах зээлээ бараг бүрэн хааж байгаа бол Европ тариф тогтоохын зэрэгцээ Хятадын үйлдвэрлэгчдийг дотооддоо үйлдвэр байгуулах замаар интеграцчилах стратеги баримталж эхэлжээ. Хятадын хувьд дотоодын зах зээлийн өрсөлдөөн, илүүдэл хүчин чадлын дарамтаас шалтгаалан экспортын тэлэлтээ улам эрчимжүүлж байгаа бөгөөд энэ нь дэлхийн авто үйлдвэрлэлийн дараагийн том худалдааны зөрчил хэвээр үлдэх төлөвтэй байна.

Дэлхин хөрөнгийн зах зээлийн тойм

2026 оны 5-р сарын 11–15-ны долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд геополитикийн эрсдэл, газрын тосны үнийн өсөлт болон мөнгөний бодлогын тодорхойгүй байдлын нөлөөн дор арилжаалагдлаа. АНУ-ын зах зээл харьцангуй тогтвортой байсан ч өсөлт сонгомол хэв шинжтэй байж, технологийн сектор голчлон дэмжлэг үзүүлэв. Харин Европ болон Азид эрсдэлээс зайлсхийх хандлага давамгайлж, экспорт болон үйлдвэрлэлд төвлөрсөн индексүүд илүү хүчтэй дарамтад орсон байна.

АНУ-Ираны хэлэлцээ мухардалд орж, Ормузын хоолойн тодорхойгүй байдал үргэлжилсэн нь газрын тосны үнийг өндөр түвшинд хадгалж, инфляцын эрсдэлийг дахин төвд авчирлаа. Зах зээлүүд одоо зөвхөн хүүний бодлогоос гадна нийлүүлэлтийн шок, эрчим хүчний үнэ, геополитикийн эрсдэлийг илүү хүчтэй үнэлж эхэлсэн нь бүс нутгуудын гүйцэтгэлийн ялгааг нэмэгдүүлж байна.

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

S&P 500: +0.31%

Dow Jones: -0.05%

Nasdaq: +0.34%

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээл харьцангуй тогтвортой, холимог хөдөлгөөнтэй байлаа. S&P 500 +0.31%, Nasdaq +0.34%-иар өссөн бол Dow Jones -0.05%-иар бага зэрэг буурч хаагдсан байна. Технологийн салбарын хувьцаанууд, ялангуяа AI болон хагас дамжуулагчийн компаниуд Nasdaq-ийг дэмжсэн хэвээр байсан ч өсөлтийн momentum өмнөх долоо хоногуудтай харьцуулахад саарч эхэлжээ. Долоо хоногийн турш зах зээлд АНУ–Ираны хэлэлцээний мухардал, газрын тосны үнийн өсөлт болон Холбооны Нөөцийн Сангийн хүүний бодлоготой холбоотой болгоомжлол нөлөөлөв. Brent тос $110 орчимд хадгалагдсан нь инфляцын дарамтыг дахин нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж хөрөнгө оруулагчид үзэж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ АНУ-ын инфляцын мэдээлэл хүлээлтээс төдийлөн сайжраагүй нь хүүний бууралтын хүлээлтийг сулруулж, Dow Jones зэрэг уламжлалт секторуудад дарамт болов.

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

FTSE 100: -0.37%

STOXX Europe 600: -0.83%

DAX 40 (Герман): -1.57%

CAC 40 (Франц): -1.45%

Европын зах зээлүүдэд бууралт өргөн хүрээнд ажиглагдаж, DAX 40 (-1.57%) болон CAC 40 (-1.45%) хамгийн өндөр уналттай байлаа. STOXX Europe 600 -0.83%, FTSE 100 -0.37%-иар мөн буурсан нь хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх хандлага эрчимжсэнийг харуулж байна. Зах зээлд хамгийн хүчтэй нөлөөлсөн хүчин зүйл нь Ойрхи Дорнодын геополитикийн тодорхойгүй байдал болон газрын тосны үнийн өсөлт байв. Эрчим хүчний өртөг өсөх хүлээлт нь Европын үйлдвэрлэл, экспортод чиглэсэн компаниудын outlook-д дарамт үзүүлжээ. Ялангуяа Германы аж үйлдвэрийн болон автомашины секторын хувьцаанууд суларсан бол Францын CAC 40 индекс хэрэглээний сегментийн борлуулалтын болгоомжлолын нөлөөгөөр буурсан байна.

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Nikkei 225: -2.84%

KOSPI: -3.63%

CSI 300: -0.87%

SSEC: -1.57%

Азийн зах зээлүүдэд хамгийн хүчтэй дарамт ажиглагдаж, KOSPI -3.63%, Nikkei 225 -2.84%-иар огцом буурлаа. Хятадын CSI 300 (-0.87%) болон SSEC (-1.57%) индексүүд мөн суларсан нь бүс нутаг даяар эрсдэлийн дуршил буурсныг илтгэж байна. Солонгос болон Японы технологи, экспортын секторууд дэлхийн эрэлтийн төлөв болон АНУ-ын технологийн циклтэй холбоотойгоор хамгийн хүчтэй савласан байна. Японд иений ханшийн хэлбэлзэл болон АНУ–Японы валютын асуудлаарх яриа зах зээлд тодорхойгүй байдал нэмэгдүүлэв. Хятадын хувьд үл хөдлөх хөрөнгийн салбарын сулрал, дотоод эрэлтийн удаашрал, мөн АНУ–Хятадын худалдааны хурцадмал байдал дахин сэргэж болзошгүй гэсэн болгоомжлол индексүүдэд дарамт болжээ.

Эх сурвалж: Montsame.mn

Хот, нийтийн аж ахуйн ажилтнуудын цалинг 1000 ам.долларт хүргэж, 400 орчим машин техникээр парк шинэчлэв
Хот, нийтийн аж ахуйн ажилтнуудын цалинг 1000 ам.долларт хүргэж, 400 орчим машин техникээр парк шинэчлэв
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БАЯР НААДМЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОЖ, НААДАМЧИН ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БАЯР НААДМЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОЖ, НААДАМЧИН ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БАЯР НААДМЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОЖ, НААДАМЧИН ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БАЯР НААДМЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОЖ, НААДАМЧИН ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН-Д БАРААЛХАВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН-Д БАРААЛХАВ

ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛ БОЛЛОО

ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛ БОЛЛОО

Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв

Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв

УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сурын талбай, шагайн асарт зочиллоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сурын талбай, шагайн асарт зочиллоо

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав

УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв

Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ

Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээнд оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээнд оролцов

Монгол-Солонгосын парламентын бүлэг хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

Монгол-Солонгосын парламентын бүлэг хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа

БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс Хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс Хамтарсан тунхаглал гаргалаа

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө

БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай зэрэг 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

Жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай зэрэг 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа

Төрийн одон, медаль гардуулж, Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа

Төрийн одон, медаль гардуулж, Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа

Хүүхдийн ордон-2 “Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон”-ы барилгын төслийн явцтай танилцлаа

Хүүхдийн ордон-2 “Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон”-ы барилгын төслийн явцтай танилцлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

Дэлхийн банкны төлөөлөлтэй сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

Дэлхийн банкны төлөөлөлтэй сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн мэдээ

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн мэдээ

Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд зургаадугаар сард 11019 иргэн оролцжээ

Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд зургаадугаар сард 11019 иргэн оролцжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа

Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа

ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫН ЭХНИЙ АЛХМЫГ ХИЙЛЭЭ

ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫН ЭХНИЙ АЛХМЫГ ХИЙЛЭЭ

Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, Ургацын комиссыг байгуулна

Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, Ургацын комиссыг байгуулна

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төсөлд өөрчлөлт оруулна

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төсөлд өөрчлөлт оруулна

Баян-Өлгий,  Увс,  Баянхонгор, Сүхбаатар,  Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ

Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ