Нөөцийн махыг төлбөрийг нь дараа авах нөхцөлөөр гэрээт жижиглэнгийн худалдааны цэгүүдэд урьдчилан нийлүүлснээр 1.3 тэрбум төгрөгийн авлага үүсжээ.
Нөөцийн махыг нэг этгээдэд давтамжтай, их хэмжээгээр худалдсан нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж, бэлтгэн нийлүүлэгчид дутсан хэмжээгээр нөхөн бүрдүүлж, зах зээлд нийлүүлэх чиглэлийг Засгийн газраас өгсний дагуу арга хэмжээ авч байна. ХХААХҮЯ-ны мэдээлснээр, НӨАТ-ын цахим төлбөрийн баримтгүй худалдсан нөөцийн махны хэмжээгээр тухайн аж ахуйн нэгжүүд орон нутгаас нөхөн бүрдүүлж, зах зээлд нийлүүлэхийг энэ сарын 25-ны дотор зохион байгуулахыг үүрэг болгоод байна.
Учир нь хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны үнийн зөрүү, шинэ мах бэлтгэх зардлын санхүүжилтэд шаардагдах төгрөгийг төсөвтөө зохицуулалт хийх замаар шийдэхийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатад үүрэг болгосон. Энэ санхүүжилтийг төлбөрийн цахим баримтад тулгуурлан олгох юм.
Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх гэрээт компаниуд жижиглэнгийн худалдааны цэгүүдэд махаа урьдчилан нийлүүлж, дараа нь төлбөрөө авах хэлбэрээр борлуулдаг, и-баримт тогтмол олгодоггүй, хугацаандаа татан авдаггүй зэргээс махны борлуулалтын орлогыг дэлгүүрийн бусад зардалд зарцуулах тохиолдол гарчээ. Үүний улмаас 1.3 тэрбум төгрөгийн авлага үүссэн бөгөөд зарим худалдааны цэг нөөцийн мах татан авсан ч төлбөрөө барагдуулаагүй байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!