Хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 22 секунд
Хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байна
Нийтлэсэн огноо:

Хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байна

Олон улсын хөрөнгө оруулалтын банкууд болон олон улсын үнэт цаасны зах зээлийн талаарх мэдээ, мэдээлэл, судалгааг нийтэлдэг Лондонд төвтэй "The International Financing Review" санхүүгийн сэтгүүлд Монголын үнэт цаасны зах зээлийн талаар тойм нийтлэгдсэнийг орчуулан хүргэж байна.

Монгол Улсаас гаргах ам.долларын бондын хэлцлүүд нэмэгдэж байгаа боловч зарим жижиг хэлцэл эцсийн шатанд хүрэхэд хүндрэлтэй хэвээр байна. Монголын үнэт цаас гаргагчид тус улсын зээлжих зэрэглэл ахисны дараа санхүүжилтийн өртгийг бууруулахыг зорьж байгаа бол хөрөнгө оруулагчид засгийн газрын бондын өгөөжөөс давсан нэмэлт өгөөжийнх нь төлөө эдгээр Монголын үнэт цаасыг сонирхож байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, ам.долларын зах зээлд хэлцэл хийхээр төлөвлөж буй үнэт цаас гаргагчдын дунд Credit Agricole болон ING банкуудаар удирдуулсан Худалдаа хөгжлийн банк, Монгол Улсын Хөгжлийн банк болон арилжааны Богд банк багтаж байна.

Банкны салбараас гадна дэд бүтцийн компаниуд хилийн чанадад бонд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнд Guotai Junan-ы зуучлалаар зах зээлд гаргаж буй хурдны замын салбарын хэлцэл багтаж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Монголтой холбоотой хэлцлүүдийн талаар мэдээлэл бүхий эх сурвалж хэлснээр, хилийн чанадад хэлцэл хийх хүсэлтүүд огцом нэмэгдсэн бөгөөд Ираны дайнаас өмнө хэд хэдэн санал ирээд байжээ. "Одоо бүгд л орохыг хүсэж байна" гэж тэрбээр хэлэв.

Хамгийн сүүлийн хэлцэл нь энэ сарын эхээр гарсан Голомт банкны 450 сая ам.долларын үнийн дүн бүхий 7.95 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай бондын арилжаа байлаа. Уг бондын захиалга нь санал болгосон дүнгээс дөрөв дахин давсан байна.

Хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж байна

Зах зээлд урьд өмнө давамгайлж байсан төр засаг болон төрийн өмчит томоохон компаниудаас гадна илүү олон төрлийн үнэт цаас гаргагчид гарч ирж байна.

Үүний тод жишээ нь хувийн өмчит "Цэцэнс Майнинг энд Энержи" (TME) компани хоёрдугаар сард 11.375 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай бондоор 300 сая ам.доллар босгосон явдал юм. Мөн М-Банк 12 дугаар сард Монголын D-SIB (системд нөлөө бүхий томоохон банкуудын) ангилалд багтдаггүй банкуудаас анх удаа ам.долларын бондын зах зээлд хөл тавьж, 9.875 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 100 сая ам.долларын бонд байрлуулжээ.

Төрийн банк мөн өнгөрсөн оны есдүгээр сард Монголбанк болон Сангийн яамны дэмжлэгтэйгээр 200 сая ам.доллар босгож, анхны ам.долларын бондоо гаргасан бөгөөд дараа нь дахин 100 сая ам.доллар нэмж татсан байна.

Өөр нэг эх сурвалжийн хэлснээр, өнгөрсөн оноос хойш Монголын зах зээлд шинээр бонд гаргагчид олноор орж ирж байгаа аж. Гурав дахь эх сурвалжийн мэдээлснээр, Богд банк зэрэг системд нөлөө бүхий ангилалд багтдаггүй бусад банк ам.долларын зах зээлд гарахаар бэлтгэж хийж байна.

TME-ийн бонд хоёрдогч зах зээл дээр сайн үзүүлэлттэй байсан нь бонд гаргахаар төлөвлөж буй бусад компанид итгэл үнэмшил төрүүлсэн гэж эхний эх сурвалж хэллээ. LSEG-ийн мэдээллээр TME-ийн 2031 оны бонд баасан гарагт 103.50 бэлэн мөнгөний үнээр арилжаалагджээ.

Эдгээр хэлцэл амжилттай хэрэгжсэн нь "хөрөнгө оруулагчдын сонирхол хэр зэрэг нэмэгдсэнийг тодорхой харуулж байна" гэж судалгаа, зөвлөх үйлчилгээний Capital Markets Mongolia компанийн үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирал Э.Золбаяр хэлэв. Хоёрдогч зах зээл дээрх сонирхол болон хөрвөх чадвар сайжирсан нь "урьд нь эргэлзэж байсан бонд гаргагчдыг анхны хэлцлээ нухацтай авч үзэхэд хүргэж байна" гэж тэрбээр ярилаа.

Ойрын үед Хөгжлийн банк, Улаанбаатар банк зэрэг одоо байгаа үнэт цаас гаргагчдын дахин санхүүжилтийн хэлцлүүд цаашид давамгайлах төлөвтэй байгаа боловч жижиг санхүүгийн байгууллагууд, уул уурхайн салбарын компаниуд болон үйл ажиллагаа нь төрөлжсөн Монголын корпорацуудын хувийн байршуулалтын хэлбэрийн сонгомол анхны хэлцлүүд үргэлжлэн гарч ирнэ гэж тэрбээр үзэж байна.

“Ерөнхийдөө хөрөнгө оруулагчид Монголын ойрын хугацааны макро эдийн засгийн төлвийг өөдрөгөөр харж байгаа бөгөөд энэхүү эерэг хандлага нь зээлийн бүх шатанд нөлөөлж байна" гэж Э.Золбаяр хэлэв.

Макро эдийн засгийн таатай орчин нь хөрөнгө оруулагчдыг Монголын зээлжих чадварыг сонирхоход хүргэж байна гэдэгтэй Монголын хэлцлүүдийн талаар мэдээлэл бүхий Хонконгийн нэгэн банкир санал нэгджээ. Түүний хэлснээр, хөрөнгө оруулагчид тус улсын өрийн ухаалаг удирдлага, ДНБ-ий тогтвортой өсөлт, мөн түүхий эдээс хамааралтай байдлыг багасгаж, аялал жуулчлал болон бусад үйлчилгээний салбар луу төрөлжүүлэх гэсэн хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байна.

"Сүүлийн хэдэн жилд зэрэглэл нь тасралтгүй ахисан цөөхөн хэдэн улс бий. Азийн орнуудаас гэвэл, зөвхөн Монгол, Вьетнам хоёр юм" гэж тэрбээр хэллээ.

“Moody’s”, “S&P” агентлагууд 10 дугаар сард Монгол Улсын зэрэглэлийг B1 болон BB– болгон ахиулсан бол “Fitch” есдүгээр сард B+ зэрэглэлийг хэвээр үлдээсэн юм. Гурван агентлаг гурвуулаа 2024 онд Монголын зээлжих зэрэглэлийг ахиулж байв. Азид өгөөж ихтэй бондын нийлүүлэлт хомс байгаа нь хөрөнгө оруулагчдыг Монголын зээлийн орон зайд илүү анхаарал хандуулахад хүргэсэн гэдгийг Хонконгийн банкир нэмж дурджээ.

“Монголын бондын эрэлт нь улсын зээлжих зэрэглэлийн эерэг үнэлгээ болон эдийн засгийн өсөлтийн төлөвтэй уялдан илт нэмэгдэж байна. Үүнд өндөр өгөөжтэй бондын хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх гадаад зах зээлийн эрэлт, мөн дотоодын санхүүгийн байгууллагууд илүүдэл хөрвөх чадвараа ам.долларын бондын хөрөнгө оруулалтад чиглүүлж буй нь дэмжлэг болж байна” гэж зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Frontier Strategies” компанийн үүсгэн байгуулагч, захирал Флориан Шмидт хэллээ.

“Дотоодын хөрөнгө оруулагчдын энэхүү эрэлт нь хэдэн арван жилийн өмнө Индонез, Филиппинд ажиглагдаж байсан бөгөөд энэ нь зах зээлийн тухайн сегмент илүү төлөвшиж буйн тод илрэл юм. Энэ бүхэн илүү өргөн хүрээний үнэт цаас гаргагчдад зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлж байна” гэж тэрбээр ярив.

Тулгарч буй саад бэрхшээлүүд

Монголын зээлийн зах зээлд шинэ өөдрөг хандлага бий болсон хэдий ч хөрөнгө оруулагчид зах зээлийн савлагаатай үеэр эрсдэл багатай хөрөнгө рүү шилжиж байгаа тул зарим хэлцэл хүндрэлтэй тулгарсаар байна. Тухайлбал, төмөр замын бүтээн байгуулалтын "Говь Майнинг энд Транспэртэйшн" компани 12 дугаар сард зарласан, 14.5 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай бондоор 300 сая ам.доллар босгох төлөвлөгөөгөө саяхан цуцалжээ.

"Энэ бол Говийн хувьд үнэхээр буруу цаг хугацаа байлаа. Дайн дэгдэж, хөрөнгө оруулагчид ямар нэгэн сонирхол илэрхийлэхээс зүрхшээсэн" хэмээн эхний эх сурвалж тайлбарлав.

Үүний зэрэгцээ Богд банкны хэлцэл нь тус банкны харьцангуй жижиг хэмжээнээс шалтгаалан зарим нэг бэрхшээлтэй тулгарч байна. IFR-ийн мэдээлснээр, тус банк өнгөрсөн сард хөрөнгө оруулагчидтай уулзсаны дараа хэлцэл хийхээ зарлахаар төлөвлөж байсан боловч дайны улмаас болгоомжлол үүссэнээр эрэлт хангалтгүй байсан тул хойшлогдсон байна. Тус банк анх хэлцлийн хэмжээг 80 сая ам.доллар гэж мэдэгдсэн боловч хөрөнгө оруулагчдын сонирхлыг ямар нэг хэмжээгээр тандахыг оролдож байгаа ажээ.

Эх сурвалж: Montsame.mn

Өрхийн эмч нар төрийн давхардсан үүрэг, тайлангаас чөлөөлөхийг хүсэв
Өрхийн эмч нар төрийн давхардсан үүрэг, тайлангаас чөлөөлөхийг хүсэв
 
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

Энэ сарын 24-28-ны өдрүүдэд “Хятадын кино долоо хоног” болно

Энэ сарын 24-28-ны өдрүүдэд “Хятадын кино долоо хоног” болно

“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ АХМАДУУД ХЭЛЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ АХМАДУУД ХЭЛЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Ерөнхий хяналтын сонсголын зар

Ерөнхий хяналтын сонсголын зар

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо