Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар бодлого танилцуулахыг чиглэл болголоо
Огноо
Унших
3 минут 42 секунд
Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар бодлого танилцуулахыг чиглэл болголоо
Нийтлэсэн огноо:

Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар бодлого танилцуулахыг чиглэл болголоо

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, Б.Уянга, С.Эрдэнэбат нарын хамт Монголбанкны үйл ажиллагаатай танилцав.

Уулзалтаар УИХ-ын дарга, зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд амины орон сууц, тэр дундаа халаалтаа сэргээгдэх эрчим хүч болон цахилгаанаар шийдсэн сууцанд ипотекийн зээл олгодог болох асуудлын шийдлийг богино хугацаанд танилцуулахыг Монголбанкны удирдлагад чиглэл болголоо.

Банкны системийн байдал хэвийн, үйл ажиллагаа, хөрөнгө эх үүсвэр хангалттай байгааг Төв банкныхан мэдээлсэн. Арилжааны банкуудад зээл олгох боломж байхад нөгөө талд иргэдэд ипотекийн зээл олдохгүй, зээлийн хүсэлт ирүүлсэн 45 мянган иргэн хүлээж байгааг УИХ-ын дарга хэлээд, энэ асуудлаар тодорхой бодлого, шийдэл танилцуулахыг үүрэг болголоо. Мөн зээлийн хүүг бууруулах чиглэлээр урт, дунд хугацааны бодлогоос гадна богино хугацаанд асуудлын шийдэл чухал байгааг онцлов.

УИХ-ын дарга С.Бямбацогт хэлэхдээ, “Өнөөдөр ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлын нэг нь өрхийн орлого нь зарлагаа дийлэхгүй байгаа явдал. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас харахад бага орлоготой иргэдийн сарын хэрэгцээ орлогоосоо 400-500 мянган төгрөгөөр дутагдаж байна. Иргэд энэ дутагдсан орлогоо нөхөхийн тулд өндөр хүүтэй зээл авч байна. Бүр жилийн 50 хувь давсан хүүтэй аппликэйшний зээл авдаг иргэд нэмэгдсэн. Тиймээс инфляцыг хөөрөгдөхгүйгээр эдийн засгаа тэлэх, зээлийн хүүг бууруулах асуудал чухал” хэмээв.

Мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөө хуралдуулж, Засгийн газартай бодлогоо уялдуулахаас эхлээд богино хугацаанд үр дүнтэй арга хэмжээ авч ажиллах хэрэгтэйг хэллээ.

Үргэлжлүүлэн, Капитал банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк зэрэг банкуудын хохирлыг төлүүлэх, өндөр цалин, тусгай хангамжтай эрх хүлээн авагчид томилсон ч тэдгээр банкуудын барьцаанд ирсэн хөрөнгийг үнэгүйдүүлж, үзэмжээрээ нааш цааш шилжүүлж, үр ашиг, үнэ цэнгүй болгож байна гэсэн шүүмжлэл байдаг. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарч, Нийгмийн даатгалын сан, төрийн өмчит компаниуд зэрэг төрийн мөнгийг яаралтай төлүүлэх чиглэлээр шуурхай ажиллах үүрэг чиглэлийг УИХ-ын дарга өгөв.

Монгол банкны холбогдох албаныхны өгсөн мэдээллээр банкны системийн нийт актив 84.8 их наяд байгаа бөгөөд нийт зээлийн хэмжээ нь 44,8 их наяд бол тус салбарын цэвэр ашиг нь 306,3 тэрбум төгрөг байгаа аж. Түүнчлэн Монгол банкны удирдлагууд зээлийн хүүг бууруулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: Montsame.mn

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарийг танилцуулж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа

Төрийн одон, медаль гардуулж, Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа

Хүүхдийн ордон-2 “Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон”-ы барилгын төслийн явцтай танилцлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

Дэлхийн банкны төлөөлөлтэй сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн мэдээ

Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд зургаадугаар сард 11019 иргэн оролцжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа

ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫН ЭХНИЙ АЛХМЫГ ХИЙЛЭЭ

Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, Ургацын комиссыг байгуулна

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төсөлд өөрчлөлт оруулна

Баян-Өлгий,  Увс,  Баянхонгор, Сүхбаатар,  Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ

“Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна

“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 7 дугаар сарын ирцийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв

Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн урд тогтсон 310 тонн үерийн усыг соруулж, газрыг ариутгалаа

Цусны донорын тухай хуульд сайн дурын байх, авлагагүй байх зарчмуудыг мөрдлөг болгожээ

Нийслэлийн ус тогтсон байршлуудад ГУББГ-ын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг 45 механизмтай ажиллаж байна

Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ

Жил бүр давтагдах хохирлын хариуцлагыг хэн хүлээх вэ?

Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо

“Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо

ЗАСГИЙН ГАЗАР “100 ХОНОГ ДАХЬ 100 ЧӨЛӨӨЛӨЛТ”-ӨӨ ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно

“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө

“Парламентын судалгаа шинжилгээ” эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хүлээн авна

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрчим хүчний төслийг урьдчилан зарлаж байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 6 дугаар сарын ирцийн мэдээ

Говийн бүсийн ахмад настны чуулга уулзалт цахимаар боллоо

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг урьдчилан зарлаж байна