Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль /МГТИС/-д эрдсийг өндөр нарийвчлалтай шинжлэх зориулалттай SEM /Scanning Electron Microscope/ буюу электрон микроскопын тоног төхөөрөмжийг албан ёсоор нээлээ.
Боловсролын яамны мэдээлснээр, тус сургууль нь уул уурхай, ашигт малтмалын салбарын судалгаа, инновац, инженерийн боловсролыг хөгжүүлэх чиглэлээр олон улсын түвшний лаборатори, судалгааны орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд ийнхүү шинэ технологийг нэвтрүүлээд байна.
SEM төхөөрөмж нь хүдэрт агуулагдах эрдсийн бүтэц, найрлагыг өндөр нарийвчлалтай тодорхойлох боломжтой. Ингэснээр баяжуулах үйлдвэрийн нунтаглалтын горимыг оновчтой болгох, металл авалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд стратегийн ач холбогдолтой технологи юм.

Өмнө нь ийм төрлийн нарийвчилсан шинжилгээг гадаад улсад хийлгэх шаардлагатай байсан бөгөөд дээжийг Австрали руу илгээж, хариуг нь 4-5 сарын дараа хүлээн авдаг байжээ. Харин энэхүү дэвшилтэт технологийг Монголд нутагшуулснаар шинжилгээний хугацаа 14 хоног хүртэл богиносож, тээвэрлэлт болон гаалийн зардлыг бууруулах боломж бүрдэж байна.



Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!