БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
14 минут 48 секунд
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав
Нийтлэсэн огноо:

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.06.05) нэгдсэн хуралдаан 51.6 хувийн ирцтэйгээр 10.03 цагт эхэлж, 10 асуудал хэлэлцэхээр товлов.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаан зарим үед цаг сунган 22 цаг хүртэл хуралдаж 19 хууль, 14 тогтоол, нийт 33 хууль тогтоол баталсан гэлээ. Тухайлбал, Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай, Цусны донорын тухай, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай гэсэн гурван анхдагч хууль болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хууль “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Түүнчлэн Шинжлэх ухаан технологийн тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай зэрэг 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан амьдралд илүү нийцүүлж сайжруулсан гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүдийн ирц сайжирч буйг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглээд өнгөрсөн тавдугаар сард 100 хувийн ирцтэй нэг удаа ч хурал таслаагүй, хоцроогүй, гадаад, дотоод томилолт, эмнэлгийн чөлөө аваагүй Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Батбаатар, Р.Батболд, С.Бямбацогт, Д.Ганмаа, Т.Мөнхсайхан, Б.Пүрэвдорж, П.Сайнзориг, М.Сарнай, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, С.Эрдэнэболд нарт талархал дэвшүүллээ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29.1-д “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ.” гэж заасныг хуралдаан даргалагч тодотгоод Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулав.


Тодруулбал, Засгийн газрын 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 17 гишүүнээс 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын найман гишүүнээс 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд тус тус хуваарилсныг хуралдаан даргалагч мэдээлэв.

Ингээд хуралдааны эхний асуудал болох хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалтыг явуулав. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 68 гишүүн буюу 89.5 хувь нь дэмжлээ. Энэ үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал үлдсэн хоёр хуулийн төслийг эцэслэн батлах асуудалд дөрвөн цагийн завсарлага авах саналыг гаргахад хуралдаан даргалагч 14 цаг хүртэл завсарлага өгөв.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар яаралтайгаар хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив. Иймд уг хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүнээс 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж хариулт авсан байна. (дэлгэрэнгүйг эндээс)

Иймд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийн санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.7 хувь нь дэмжлээ. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Улсын нисэхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг (дэлгэрэнгүйг эндээс) Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар танилцуулсан.

Тус Байнгын хороо 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 31 санал, найруулгын 2 санал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшингийн гаргасан зарчмын зөрүүтэй 1 саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд төслийн 10 дугаар зүйлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гаргаснаа тайлбарлав. Мөн Улсын Их Хурлын Б.Жаргалан хуулийн төслийг шинэчилсэн найруулах агуулгаар оруулж ирэх үндэслэл шалтгаан, мөн улсын агаарын хөлгийн тоог байгууллага тус бүрээр нь танилцуулах, энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэхэд анхаарч буй эсэхийг тодруулж, хариулт авсан. Үүний дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 34 саналаар санал хураалт явуулав. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

Мөн өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. (дэлгэрэнгүйг эндээс) Тэрбээр танилцуулгадаа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрэлт, нийлүүлэлт, нөөц ашиглалт, бүтээмжийн дүн шинжилгээ хийх, түүнд суурилсан тогтвортой хөгжүүлэх зорилтот хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд уг зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг зохион байгуулах, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах зэрэг нийт 26 зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин, Б.Жаргалан, Ц.Туваан, С.Ганбаатар, О.Цогтгэрэл нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хуулийн төслийн үзэл баримтлалыг хөдөө аж ахуйн салбарыг зах зээлийн зарчмаар нь бус төрөөс дэмжих агуулга руу чиглүүлсэн үндэслэл шалтгааныг лавлав.

Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай урамшуулал татаасыг олгож ирэхдээ дандаа үйлдвэрийн орцод чиглүүлсэн. 2015 онд 20 хувийн бүтээмжтэй байсан өсөлт өнөөдөр 6 хувь болж буурсан байна гээд хөдөө аж ахуйг эдийн засгийн эргэлтэд оруулан хөгжүүлье гэвэл бүтээмжтийг сайжруулан ёстой гэж үзсэн гэлээ. Мөн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гарган чанарт суурилж, бүтээмжийг сайжруулснаар үр дүн гарах тул урамшуулал, татаас шууд болон тариф болон тарифын бус хөнгөлөлтүүдээ ангилж, хуваарилах зохицуулалтыг төсөлд тусгаснаараа онцлог гэж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл хөдөө аж ахуйн салбарын хөгжил улсын дунджаас 3-5 дахин буурсныг тэмдэглээд эл салбарт яаралтай цогц арга хэмжээ авах нь чухал гэв. Тэрбээр хөдөө аж ахуйн бизнес, эрдэм шинжилгээ, сургалт, мэргэжилтэн бэлтгэх гээд асуудлыг экосистемээр нь авч үзэх шаардлагатай гэсэн санал хэлэв.

Ингээд Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх санал хураалтыг үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтов.

Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн санал хураалтыг үдээс хойш явуулахаар боллоо

Дараа нь Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан танилцууллаа. Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр иргэдийн гадаадад суралцах, ажиллах болон бизнес, аяллын чиглэлээр харилцан зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан монголчууд ихээр зорчиж, амьдарч, мөн ажил хөдөлмөр эрхэлдэг улс орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ хэлэлцээр байгуулах асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа гэв.

Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр нь 5 хэсэг 29 зүйл, хавсралтаас бүрдэж байгаа бөгөөд хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, гэмт хэргийн зохион байгуулагчийг олж тогтоох чиглэлд талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, олон нийтийн аюулгүй байдал, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хоёр улсын эрх бүхий байгууллагууд өөр хоорондоо шууд харилцаж, түргэн шуурхай хамтран ажиллах боломжтой болно гэлээ.

Энэхүү хэлэлцээрийн төслийг Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцэн дэмжээд, Засгийн газарт гарын үсэг зурах эрхийг олгосон байна. Ингэснээр уг хэлэлцээрт талууд гарын үсэг зуржээ.

Тус хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтад заасны дагуу эрх зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон заавал соёрхон батлах олон улсын гэрээ бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу уг хэлэлцээрийг Соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулах зохицуулалттай гэдгийг С.Амарсайхан сайд танилцууллаа.

Дараа нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга танилцуулсан. (дэлгэрэнгүйг эндээс)

Уг танилцуулгад Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа бид олон улсын өмнө хүлээсэн үүргээ удаадаг, ач холбогдлыг нь бууруулдаг нөхцөл байдалруу орж байна гээд хэлэлцээрийн төслийг дэмжиж жилийн өмнө гарын үсэг зурж байхад хугацаа алдаж Хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг оруулж ирснийг холбогдох яамдуудад анхааруулав. Энэ талаарх санал хураалтыг үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар болсноор хуралдаан түр завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
 
“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа
“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ АХМАДУУД ХЭЛЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ АХМАДУУД ХЭЛЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Ерөнхий хяналтын сонсголын зар

Ерөнхий хяналтын сонсголын зар

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо

Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна

Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна