Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийж, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг дэмжлээ 2026-06-05 — Хуралдааны тойм
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 15 секунд
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийж, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг дэмжлээ 2026-06-05 — Хуралдааны тойм
Нийтлэсэн огноо:

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийж, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг дэмжлээ 2026-06-05 — Хуралдааны тойм

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хуралдаан (2026.06.05) үдээс хойш УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээ буцаан татсанаар үргэлжлэв. Түүнчлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг орнуудын нэг болж, сүүлийн 80 гаруй жилд агаарын дундаж хэм 2.5-аар нэмэгдсэн. Байгалийн гамшигт үзэгдлийн давтамж олширч, 2023-2024 онд зуданд 9.1 сая толгой мал хорогдож, 2.8 их наяд төгрөгийн хохирол амссан зэрэг нь уур амьсгалын өөрчлөлт үндэсний аюулгүй байдлын асуудал болсныг сануулж байна. Манай улс энэ асуудлыг олон хуулиар зохицуулж, нэгдсэн зохицуулалтгүй явж ирсэн тухай Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан илтгэсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар уг төслийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцууллаа. Дэлхий нийтийг анхаарал хандуулахаас аргагүй байдалд хүргэж буй уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, дасан зохицох, даван туулахад манай улс хоцрох ёсгүй, тиймээс бодлого, арга хэмжээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, хүлэмжийн хийн хэмжилт, баталгаажуулалт, ногоон санхүүжилт, нүүрстөрөгчийн зах зээлийн эрх зүйн орчин бий болгох нь шаардлага тулгарчээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт, НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг ирэх наймдугаар сард Монгол Улсад зохион байгуулах гэж буйг онцолж, парламентын зүгээс уур амьсгал, цөлжилт, газрын доройтол, тогтвортой хөгжилд анхаарч, бодлогоор дэмжих чухал шаардлагатайг гишүүдэд уриаллаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Д.Пүрэвдаваа, Б.Батбаатар, С.Одонтуяа, Б.Уянга, Д.Ганмаа, Ч.Ундрам, Г.Лувсанжамц нар асууж, байр суурь илэрхийлэв. Хуулийн төслийг дэмжиж УИХ-ын гишүүн П.Сайнзориг үг хэлэхдээ гишүүд өөрсдөө ажлын хэсэгт орж ажиллаж, манлайлахыг, харин УИХ-ын гишүүн Ж.Баярмаа олон улсын хурлыг угтан заавал шинэ зохицуулалт бий болгох шаардлагагүй, дэлхий нийтийн жишигт нийцүүлэх нь гол гэдгийг хөндөж байлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг 65 гишүүн дэмжсэн. Харин хамт өргөн мэдүүлсэн 13 хуулийн төслөөс гурвыг нь дэмжсэнгүй. Дэмжээгүй төслүүдийг хууль санаачлагчид буцааж, дэмжсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, төслийг хэлэлцэж дэмжсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Зулпхар танилцуулав. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг 2024 онд баталж, "Хот байгуулах тухай" УИХ-ын тогтоолоор улсын зэрэглэлтэй 6, орон нутгийн зэрэглэлтэй 43, дагуул 4 хот байгуулахаар шийдсэн нь Үндсэн хуультай зөрчилдөж, зарим институцтэй зэрэгцээ бүтэц үүсэхээр байгааг Засгийн газрын Ажлын хэсгээс тогтоожээ. Тиймээс эхний ээлжинд Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хотын зохион байгуулалт, эдэлбэр газар, хил зааг, чиг үүргийн шилжилт, төсөв, санхүү, хүний нөөцийн бэлтгэл ханган хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан. Эдгээрийн үр дүн, туршлагад тулгуурлаж бусад хотуудын асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ. Орон нутаг бие даан хөгжих, төсөв, дэд бүтцээ хөгжүүлэх, аливаа асуудлыг тухайн орчинд нь цаг алдалгүй шийдвэрлэх, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх зэрэг эдийн засаг, нийгмийн олон талын ач холбогдолтой гэж тооцоолжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг, Ц.Туваан, Н.Наранбаатар, тодруулж, үг хэллээ. Дэмжсэн байр суурийг П.Сайнзориг гишүүн илэрхийлэхдээ, цагийг тулгаж оруулж ирсэн хэмээн хууль санаачлагчдыг шүүмжилсэн. Мөн хуралдаан даргалагч С.Бямбацогт олон аймаг, сумд хотын статустай болно гэсэн хүлээлттэй байгааг харгалзах, гишүүдийн байр суурь, саналыг төсөлд тусгаж чамбайруулахыг Ажлын хэсэгт даалгалаа.

УИХ-ын гишүүдийн 57 хувь нь Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Э.Болормаа, А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, М.Нарантуяа-Нара, Г.Очирбат нараас өргөн мэдүүлсэн Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Монгол Улсын иргэд банкны карт, харилцах данстай, банк санхүүгийн бус байгууллага, аппликейшний зээлтэй гээд бүгд санхүүгийн хэрэглэгч болсон. Энэхүү хуулийн төсөл нь тэдгээр хэрэглэгчдэд тохиолдож буй тулгамдсан асуудал, гомдлыг шийдвэрлэх, эрхийг хамгаалахад чиглэсэн гэдгийг хууль санаачлагч гишүүн Э.Болормаа илтгэсэн. Эдийн засгийн байнгын хороо төслүүдийг хэлэлцээд, дэмжсэн талаар УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, С.Эрдэнэбат, Ж.Баярмаа, Х.Ганхуяг, С.Ганбаатар, Ц.Туваан асуулт асууж, байр суурь илэрхийллээ. Ийн хэлэлцээд, санал хураахад, уг хуулийн төслийг хэлэлцэхийг нийт гишүүдийн 69.9 хувь нь дэмжив. Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг ч дэмжлээ.

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг санал хурааж шийдвэрлэхэд, УИХ-ын гишүүдээс 69 нь дэмжиж, 74.2 хувийн саналаар батлав. Мөн Төсвийн хүрээний мэдэгдэлтэй хамт өргөн мэдүүлсэн ч УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг завсарлага аваад байсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг завсарлагын хугацаа дууссан тул үргэлжлүүлэн хэлэлцэж, санал хураалт явууллаа. Энэхүү хуулийн төслийг гишүүдийн 69.9 хувь нь дэмжсэн тул эцэслэн баталсанд тооцлоо.

УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүнээс өнгөрсөн жил өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, 71 хувийн саналаар дэмжлээ. Мөн зарчмын зөрүүтэй 26 санал тус бүрээр санал хурааж, баталсан хууль, тогтоолын эцсийн найруулга сонссоноор чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв

Эх сурвалж: parliament.mn

“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрийн зочны лекц, панел хэлэлцүүлгийн үе шат эхэллээ
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрийн зочны лекц, панел хэлэлцүүлгийн үе шат эхэллээ
 
“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа
“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

“Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ АХМАДУУД ХЭЛЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ЗАЛУУСЫГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ АХМАДУУД ХЭЛЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Үндэсний Их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Монгол-Японы бизнес түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Эко Яармаг“ төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Тангараг өргөсөн гишүүдрүүгээ мессэж бичиж танхимд нь урьж суулгая...

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Ерөнхий хяналтын сонсголын зар

Ерөнхий хяналтын сонсголын зар

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо

Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна

Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна