ТБХ: Татварын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
Огноо
Унших
17 минут 37 секунд
ТБХ: Татварын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
Нийтлэсэн огноо:

ТБХ: Татварын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.06.10/ хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

“Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Дараа нь “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцсэн бол Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүнээс 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Ингээд Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ гишүүн нараас 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2026 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2026 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүнээс 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2026 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснийг онцлов.

Улсын Их Хурлын даргын 2026 оны 248 дугаар захирамжаар дээрх татварын хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Д.Батбаяр, Р.Батболд, Э.Болормаа, П.Ганзориг, Б.Жавхлан, Ц.Мөнхбат, Б.Пунсалмаа, Л.Соронзонболд, Р.Сэддорж, Г.Тэмүүлэн, Г.Хосбаяр, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг нар ажиллаж байгааг дурдлаа.

Ажлын хэсэг татварын хуулийн төслүүдэд туссан асуудлыг нарийвчилан судалж, холбогдох судалгаа, тооцоолол, мэдээлэл, татвар төлөгчдөөс болон Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн саналтай танилцсан бөгөөд хуулийн төсөлд туссан асуудал бүрийг нэг бүрчлэн хэлэлцсэн гээд дараах асуудлыг танилцуулсан.

1.Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ гишүүн нараас 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд аж ахуйн нэгж, байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд олимп, тивийн наадмын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг албан татвараас хасаж, хөнгөлөх зохицуулалтыг тусгах,

2. Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд татварын өр барагдуулах ажиллагаанд татвар төлөгчийн санхүүгийн чадамж, бизнесийн үйл ажиллагаанд учирч болзошгүй хүндрэл, эрсдэлийг харгалзан дансыг бүхэлд нь битүүмжлэх бус, дансанд орох орлогын 20 хувийг дансанд нь үлдээх зохицуулалтыг 30 хувь болгон нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгах,

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд туссан НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх зохицуулалтыг иргэн, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдээс өнгөрсөн 2 жилийн хугацаанд ирүүлсэн саналд үндэслэн хасах,

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд туссан өндөр үнэлгээтэй суудлын автомашинд татвар ногдуулах босго үнийг 100,000 ам.доллар буюу гадаад валютаар тогтоосныг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгтэй нийцүүлэх асуудлыг тусгасан.

3.Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүнээс 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.26-д заасны дагуу хууль санаачлагчид нэгтгэн хэлэлцэхийг зөвшөөрсөн тул нэгтгэн хэлэлцүүлэхээр болсон. Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хуулийн нэр томьёог хоёрдмол утгагүй, товч тодорхой илэрхийлэх нийтлэг шаардлагын хүрээнд зарим саналыг томьёолсон гэдгийг танилцуулгадаа дурдлаа.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд туссан хугацаа хойшлуулахтай холбоотой заалтыг Татварын ерөнхий хуулийн төсөлд тусгаагүй шалтгаан нөхцөлийг, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа татварын ерөнхий хуулийн төсөл хэлэцэж байгаа энэ үед Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай гэх мэт бусад хуультай уялдаа холбоог хангах, шаардлагатай зохицуулалтыг хийгээгүй шалтгааныг, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар хөдөө аж ахуйн салбарт татаас дэмжлэг олгох зохицуулалтыг тусгаж болоогүй эсэхийг лавлаж, хариулт авсан. Ингээд ажлын хэсгээс бэлтгэсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар нэг бүрчлэн санал хураав. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал 6-10 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж хэд байгааг тодруулахын зэрэгцээ татварын шатлал нь жижиг, дунд орлоготой аж ахуйн нэгжийг дэмжих бодлоготой нийцэж буй эсэхийг лавласан.

Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд төсөлд 2.5 тэрбум төгрөгийг хялбаршуулсан байдлаар зохицуулахаар төсөлд тусгасан байсан. 2.1 тэрбум төгрөг байсныг 2.5 тэрбум төгрөг болгож, 90 хувийн буцаалт олгохоор зохицуулсан байсныг хариултдаа онцлов. Мөн 6-10 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татварын шатлалын тухайд уул уурхайн бус чиглэлийн 300 гаруй аж ахуйн нэгж уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчидтэй адилхан 25 хувийн татвар төлөхөөр хуримтлал үүсгэж чадахгүй, хямралаас хямралын хооронд ажиллаж байна гэсэн саналуудыг үндэслэн энэ 15 хувийн шатлалыг оруулж ирсэн хэмээн Засгийн газраас тайлбар өгсөн хэмээн хариулж байлаа.

Үргэлжлүүлэн хуулийн төслийн талаарх ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал, Б.Жаргалан нараас гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулав. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 6 дахь заалтын “Их хэмжээний өгөгдлийг өндөр хурдтай хадгалах, автоматаар боловсруулах зориулалттай тоног төхөөрөмж, график процессор бүхий сервер, супер компьютер” гэснийг “Сервер, өгөгдөл хадгалах болон боловсруулах зориулалтын тоног төхөөрөмж, график болон тусгай зориулалтын процессор бүхий тооцоолон бодох төхөөрөмж” гэж өөрчлөх, мөн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 22.5.23 дахь заалтын “виртуал бүсэд бүртгүүлсэн” гэснийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Хуулийн төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан санал хэлсэн. Тэрбээр нэмэгдсэн өртгийн албан татварын үндсэн суурь, үзэл баримтлал, агуулга, зорилго буюу энэ бүртгэлийн тогтолцоог үндсээр нь байхгүй болгох ноцтой үр дагавартай учраас дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлэв. Ингээд төслийн 1 дүгээр зүйлийн 161.5 дахь хэсгийн тайлбарын “Барааг” гэснийг “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан барааг” гэж өөрчилж, мөн зүйлийн 161.11 дэх хэсгийн “бол тухайн албан татварын” гэсний өмнө “шийдвэр гарсан” гэж нэмэх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Харин төслийн 2 дугаар зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Булгантуяа, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, Л.Мөнхбаясгалан, П.Ганзориг, Ж.Золжаргал нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурал П.Сайнзориг НӨАТ-ын босгыг 400 сая болголоо гээд өнөө маргаашдаа сайхан сонсогдох хэдий ч цаашдын үр дагаврыг тооцох нь чухал гээд татварын асуудалд шударга зарчмаар хандах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа энэ удаагийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголттой холбоотой харилцаа нь аж ахуйн нэгжүүд, иргэдийн алийг нь дэмжих гээд байгаа вэ гэдгийг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхсоёл НӨАТ татвар биш бүртгэл юм бол 50 хувийн буцаалт буюу 10 хувиа шийдээгүй байж зөвхөн төсвийн орлого талаа хараад босгогүй болгоё гэдэг чинь шударга биш байна гэсэн санал хэлсэн.

Харин Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг ажлын хэсгийн гишүүний хувьд байр сууриа илэрхийлэв. Татварын багц хуулийн асуудалд 2024 оны парламент үйл ажиллагаагаа явуулснаас хойш 3 дахь удаагаа ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд аж ахуйн нэгж, ард иргэдийн татварын дарамт ачааг бууруулъя гээд Засгийн газраас тодорхой төслүүдээ өргөн бариад Улсын Их Хурлаас ажлын хэсэг гараад төсвийнхөө боломж, орон зайн хэмжээнд хөнгөлөлт, чөлөөлөлтийг тултал нь өгөх чиглэлийг барьсан гэдгийг онцолж байлаа.

Ингээд төслийн 2 дугаар зүйлийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 6.10 дахь хэсгийн “100.0 мянган америк доллароос” гэснийг “360 000 000 төгрөгөөс” гэж өөрчлөх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.2 хувиар дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нараас 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул төслийн талаарх зарчмын зөрүүтэй хоёр саналаар санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийг “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.6 дахь заалтын “олимпын төрлийн спортын холбоо,” гэснийг “олимп, тивийн наадмын төрлийн спортын холбоо,” гэж өөрчлөх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.6 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд танилцуулахаар тогтов .

Эх сурвалж: parliament.mn

Кибер сөрөн тэсвэрлэх тухай хуулийн төслийг анх удаа олон нийтээр хэлэлцүүллээ
Кибер сөрөн тэсвэрлэх тухай хуулийн төслийг анх удаа олон нийтээр хэлэлцүүллээ
 
Хянан шалгах түр хорооны нотлох баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо.
Хянан шалгах түр хорооны нотлох баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
Хянан шалгах түр хорооны нотлох баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо.

Хянан шалгах түр хорооны нотлох баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо.

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ

“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв“ байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв“ байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол, Тажикистаны бизнес форум боллоо

Монгол, Тажикистаны бизнес форум боллоо

Б.Пүрэвдагва: “Урт цагаан“-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно

Б.Пүрэвдагва: “Урт цагаан“-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно

Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо

Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана

26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөн, нийтийн тээврийн зохицуулалт, сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төвийн ажиллах хуваарийг гаргаж, иргэдэд мэдээлэхийг үүрэг болголоо

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөн, нийтийн тээврийн зохицуулалт, сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төвийн ажиллах хуваарийг гаргаж, иргэдэд мэдээлэхийг үүрэг болголоо

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ

НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Б.Пүрэвдагва: Бүтээн байгуулалтын аливаа ажил инженерийн хангамжийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс саатах ёсгүй

Б.Пүрэвдагва: Бүтээн байгуулалтын аливаа ажил инженерийн хангамжийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс саатах ёсгүй

“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа

“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа

Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой нийслэлийн засаг дарга захирамж гаргалаа

Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой нийслэлийн засаг дарга захирамж гаргалаа

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ

“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ

“Жил бүрийн өвөл, жил бүрийн ижил асуудал“

“Жил бүрийн өвөл, жил бүрийн ижил асуудал“

Б.Пүрэвдагва: Нийслэлд хийх бүх замыг ус зайлуулах хоолойтой, явган хүний болон дугуйн замтай байлгах стандарт мөрдөнө

Б.Пүрэвдагва: Нийслэлд хийх бүх замыг ус зайлуулах хоолойтой, явган хүний болон дугуйн замтай байлгах стандарт мөрдөнө

Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна

Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна

Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна

311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна

311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна