Нийслэлийн ИТХ-ын Засаглал зүйн хороо өнөөдөр (2026.06.11) хуралдлаа. Хурлыг нээж НИТХ-ын төлөөлөгч, Засаглал зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа хэлэлцэх асуудлыг танилцуулсан.
Хуралдаанд НИХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр, А.Амартүвшин, С.Даваасүрэн, Д.Жавхлан, Э.Хулан, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Т.Оюунчимэг болон “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” НӨТҮГ-ын дарга С.Амгалан, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа, “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Батырбек, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн Хөрөнгө оруулалт дэд бүтцийн газрын дарга Б.Баднаагарав болон холбогдох бусад албан тушаалтнууд оролцоо.
“Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын нэрийг өөрчилж, дүрмийг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал, “Хүмүүжлийн” гэх үгэнд хүүхдүүд эмзэг хандаж байгаа учраас “Хөгжлийн” гэж солих хүсэлтэй байгааг хүлээн авч, “Хүүхэд залуучуудын сургалт хөгжлийн цогцолбор” болгон өөрчлөхийг гишүүд дэмжлээ.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөл оруулах тухай,
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт, оруулах тухай,
“Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг Нийслэлийн ИТХ-ын XIII чуулганаар хэлэлцүүлэхээр гишүүд санал өгч дэмжигдлээ.
Эх сурвалж: khural.ulaanbaatar.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!