Алхах “эрх“-ээ алдсан нийслэлчүүд...
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 32 секунд
Алхах “эрх“-ээ алдсан нийслэлчүүд...
Нийтлэсэн огноо:

Алхах “эрх“-ээ алдсан нийслэлчүүд...

Улаанбаатар хотын төвөөр алхахад явган хүний замаар биш, саад тотгорын дундуур явж байгаа мэт мэдрэмж төрөх болжээ. Гудамж, талбай, автобусны буудал, явган хүний зам дагуу төлбөртэй цахилгаан мопед, скутерүүд эмх замбараагүй хаягдсан байх нь энгийн үзэгдэл болсон байна.

Сүүлийн үед сошиал орчинд иргэд энэ асуудлаар бухимдлаа илэрхийлэх нь эрс нэмэгджээ. "Алхах газаргүй боллоо", "Урд хойноос мопедтой хүн ирээд мөргөчих гээд айдастай байна", "Нэг хүний зориулалттай мопед дээр хоёр, бүр гурвуулаа сууж явдаг боллоо" гэх мэт гомдол тасрахгүй байна.

Хэдхэн жилийн өмнө нийслэлд ганц хоёр төрлийн цахилгаан мопед үйлчилгээ үзүүлдэг байсан бол өнөөдөр цэнхэр, ягаан, улбар шар, нил ягаан, хамгаалалтын малгайтай зэрэг олон төрлийн үйлчилгээ хотын төвд зэрэгцэн ажиллаж байна. Үйлчилгээний төрөл нэмэгдэхийн хэрээр зам дээрх тоо хэмжээ нь ч эрс өсжээ.

Гэвч энд нэг асуулт урган гарч байна. Эдгээр мянга мянган мопед, скутерийг хэн зөвшөөрч, хэн хянаж, хэн хариуцаж байгаа вэ?

Энэ талаар мэдээлэл авахаар нийслэлийн холбогдох байгууллагууд руу утсаар холбогдоход "манайх хариуцдаггүй", "өөр байгууллагаас асуу", "бидэнд мэдээлэл байхгүй" гэсэн хариулт өгч байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн төв гудамж талбайд өдөр бүр ашиглагдаж буй энэ үйлчилгээний эзэн нь байгаа ч хариуцлага хүлээх байгууллага нь тодорхойгүй мэт дүр зураг харагдаж байна.

УИХ-аас саяхан баталсан зохицуулалтаар 16 нас хүрээгүй хүүхэд мопед унахыг хориглож, мопедыг зөвхөн авто замын нэгдүгээр эгнээгээр зорчих, явган хүний гарцаар гарахдаа бууж хөтлөх зэрэг шаардлага тавьсан. Гэвч бодит байдал дээр эдгээр заалт хэрэгжиж байгаа шинж бараг харагдахгүй байна.

Өдөр бүр хүүхдүүд мопедтой давхилдаж, явган хүний замаар өндөр хурдтай зорчиж, нэг төхөөрөмж дээр хэд хэдээрээ сууж явах үзэгдэл хэвийн зүйл мэт болсон. Харин хяналт, шаардлага, торгууль, хариуцлага хаана байгаа нь тодорхойгүй хэвээр.

Ногоон хөгжлийг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор цахилгаан хөдөлгөөнт хэрэгслийг ашиглах нь зөв. Гэхдээ нийтийн эзэмшлийн талбайг эмх замбараагүй эзэлж, явган хүний аюулгүй байдлыг алдагдуулж, осол эрсдэлийн шинэ эх үүсвэр бий болгох хэмжээнд хүрч болохгүй.

Хотын захиргаа, замын цагдаа болон холбогдох байгууллагууд энэ асуудалд тодорхой байр суурь илэрхийлж, аль байгууллага хариуцаж байгааг олон нийтэд мэдээлэх цаг болжээ. Үгүй бол өнөөдөр бухимдал төрүүлж байгаа энэ асуудал маргааш хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой ноцтой ослын шалтгаан болохыг үгүйсгэх аргагүй.

Явган хүний зам явган хүндээ үлдэх үү, эсвэл төлбөртэй мопедын зогсоол болон хувирах уу? Энэ асуултад хотын удирдлагууд хариулах цаг хэдийнэ болсон.

Ц.Мөнх

Amlalt.mn

НИТХ-ын төлөөлөгчдийн “давхар дээл”-ийг тайлуулья...

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний  IV зөвлөлийн хуралд оролцлоо