Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.06.15-06.19
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 56 секунд
Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.06.15-06.19
Нийтлэсэн огноо:

Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.06.15-06.19

Даваа 2026.06.15

✅ Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаарх Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны ерөнхий хяналтын сонсгол эхэллээ.

Сонсголын үйл ажиллагаа мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахад чиглэж байна.

Сонсголд эхний өдөр Байнгын хорооны гишүүдээс гадна ажиглагчаар нэг иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 72, иргэдийн төлөөлөл 19 нийт 92 хүн оролцлоо.

✅ Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Канадын “Дюфрен ба Готьер” сангийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Хелен Дюфрен, тус сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Дулмаа тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

“Дюфрен ба Готьер” сан Монголын 20 орчим төрийн бус байгууллагад дэмжлэг үзүүлж, эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг хамгаалах чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.

✅ Улсын Их Хурлын Тамгын газраас хуулийн төслийн эх барьж ажиллах зөвлөхүүд болон холбогдох албан хаагчдыг хамруулсан чадавхжуулах сургалтыг цувралаар явуулж байна.

Зөвлөхүүд, албан хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг сайжруулах зорилготой тус цувралын энэ өдрийн сургалт “Магна Харт: Эрх чөлөөний аугаа тунхаг” сэдвээр үргэлжиллээ.

Мягмар 2026.06.16

✅ Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж, өндөрлөлөө.

Сонсголоор нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүдийн хэрэгжилтийн явц, үр дүн ялангуяа Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төслийн хэрэгжилтийг нарийвчлан ярилцав.

Ерөнхий хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал даргалан явуулж, тайлан болон санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

✅ Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукалаг хүлээн авч уулзлаа.

✅ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн нэгдсэн дүн, төлөв байдлын талаарх Ёс зүйн хорооны тайланг хэлэлцэв.

✅ Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцүүлгээс Улсын Их Хурал дахь намын бүлгүүд таван хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонслоо.

✅ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Лхагва 2026.06.17

✅ Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

✅ Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Татварын багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

✅ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

✅ Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

✅ Засгийн газраас “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.

✅ Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Ц.Баатархүү, П.Ганзориг, Б.Мөнхсоёл нар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.

✅ Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, Л.Мөнхбаясгалан, У.Отгонбаяр нар Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах талаар мэдээлэл хийж, сонсголд идэвхтэй оролцохыг иргэд, олон нийтэд уриалав.

Пүрэв 2026.06.18

✅ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 15 асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ.

✅ Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгүүдийг үргэлжлүүллээ.

✅ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

✅ Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нарын хамтран боловсруулж буй Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төсөлд салбарын яамд, зорилтот бүлгийн иргэд, олон нийтийн санал авах “Хүртээмжтэй нийгэм ба тэгш оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын, Цахим хөгжил, инноваци, харилцааны холбооны болон Зам, тээврийн яамдын мэдээллийг сонслоо.

✅ Монгол Улсын Засгийн газраас Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц, “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенцод тус тус нэгдэн орох тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ. Мөн Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв.

Баасан 2026.06.19

✅ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай, Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслүүд болон Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг нийт 17 асуудал хэлэлцэж, баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонслоо.

✅ “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ дугаарт Конвенц соёрхон батлах тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиуд болон Улсын Их Хурлын тогтоолууд, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт нийтлэгджээ.

Эх сурвалж: parliament.mn

Улсын Их Хурал дахь хоёр талын парламентын бүлгүүд
Улсын Их Хурал дахь хоёр талын парламентын бүлгүүд
 
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

Байнгын хорооны дарга М.Мандхай олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцлоо

Байнгын хорооны дарга М.Мандхай олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцлоо

Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг захилаа

Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг захилаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ТӨВ БОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ТӨВ БОЛГОНО

ЦАГААННУУР БООМТООР НЭВТЭРСЭН АЧААНААС БӨХӨНГИЙН ЭВЭР БАЙЖ БОЛЗОШГҮЙ 3,260 ШИРХЭГ ЭД ЗҮЙЛ ИЛРҮҮЛЛЭЭ

ЦАГААННУУР БООМТООР НЭВТЭРСЭН АЧААНААС БӨХӨНГИЙН ЭВЭР БАЙЖ БОЛЗОШГҮЙ 3,260 ШИРХЭГ ЭД ЗҮЙЛ ИЛРҮҮЛЛЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

АБГББХ: Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

АБГББХ: Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” болон “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” болон “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

“Нахиа“ номын үзэсгэлэн, ном солилцооны арга хэмжээ боллоо

“Нахиа“ номын үзэсгэлэн, ном солилцооны арга хэмжээ боллоо

Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН БОДЛОГООР ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРАА ДЭМЖИНЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН БОДЛОГООР ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРАА ДЭМЖИНЭ

ЗӨВШӨӨРӨЛ АВАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГЭНЭЭС НЭГ УДАА АВЧ, ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЗӨВШӨӨРӨЛ АВАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГЭНЭЭС НЭГ УДАА АВЧ, ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Технологийн шийдэл боловсруулах “Нээлттэй парламент“ хакатон болно

Технологийн шийдэл боловсруулах “Нээлттэй парламент“ хакатон болно

ЭЗБХ: Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

ЭЗБХ: Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо

Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо

БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ

БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ

ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ ЗЭРЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ

ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ ЗЭРЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ

Г.ТЭМҮҮЛЭНГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЖ, БАТЛАМЖИЛЛАА

Г.ТЭМҮҮЛЭНГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЖ, БАТЛАМЖИЛЛАА

Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв

Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав

УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа