ХЗБХ: Төсвийн төслийг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлж, үнэн зөв, бодитой төлөвлөж, тайлагнаж хэвших шаардлагатайг анхааруулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 7 секунд
ХЗБХ: Төсвийн төслийг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлж, үнэн зөв, бодитой төлөвлөж, тайлагнаж хэвших шаардлагатайг анхааруулав
Нийтлэсэн огноо:

ХЗБХ: Төсвийн төслийг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлж, үнэн зөв, бодитой төлөвлөж, тайлагнаж хэвших шаардлагатайг анхааруулав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.06.24) 53.6 хувийн ирцтэйгээр 17.56 цагт эхэлж, уртасгасан цагаар хуралдав. Нийт 20 асуудал хэлэлцлээ. Эхний асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай байв.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарын нэрийг дэвшүүлсэн тухай санал танилцууллаа. Тэрбээр, хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хурлаас санал болгон, нэр дэвшүүлж байна гэв. Өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд дэмжжээ. (нэр дэвшигчдийн намтар, мэдээллийг эндээс)

Хууль зүйн байнгын хорооны гишүүд Цэцийн гишүүнд нэр дэвшигчдэд хандаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, "хүн биш, хууль засагладаг байх" зарчмыг баримталж ажиллахыг сануулж, шаардлагатай бол албан тушаалаа өгөөд явж чаддаг зоригтой байхыг захиж байлаа. УИХ-ын гишүүн П.Сайнзориг, М.Нарантуяа-Нара, Б.Тулга, Х.Баасанжаргал, О.Алтангэрэл, О.Номинчимэг, Дам.Цогтбаатар нар асууж, үг хэлэв. Тэдний асуултад нэр дэвшигчид нэг бүрчлэн хариулав. Ингээд нэр дэвшигч Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ.

Байнгын хороо энэ өдөр Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Түүнчлэн эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан найман хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг гишүүд дэмжив. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Хууль зүйн байнгын хороонд харьяалагдах 8 төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг энэ үеэр илтгэсэн. Аудитаас "хязгаарлалттай" дүгнэлтийг есөн байгууллагад өгч, зөрчлийг таслан зогсоох албан шаардлага хүргүүлсэн тухай танилцууллаа. Хөрөнгө оруулалтын үр дүнд бий болгож, ашилалтад оруулсан хөрөнгийг ашиглагч байгууллагад шилжүүлээгүй, үе шат бүрээр бүртгээгүй зэрэг зөрчил илэрсэн. Төсвийн төслийг боловсруулахдаа улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлж, үнэн зөв, бодитой төлөвлөж, тайлагнаж хэвших шаардлагатайг анхааруулжээ. Мөн гүйцэтгэлийг тайлагнах, үнэлэх бүх шатанд холбогдох байгууллага, албан тушаалтан, оролцогчдын хяналт, хариуцлагыг чангатгах ёстой гэсэн юм. Төрийн аудитын байгууллагын шийдвэр, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаад анхаарч хэрэгжүүлэх, дотоод хяналтын тогтолцоог сайжруулах асуудлыг хөндлөө.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, Дав.Цогтбаатар, Х.Баасанжаргал, Дам.Цогтбаатар нар асууж, байр суурь илэрхийллээ. Тэд татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зарцуулах тухай сануулсан бол хуралдаан даргалагчаас төрийн байгууллагуудын удирдлагууд эрхлэх асуудлынхаа хүрээнд хуралдаанд оролцох ёстойг сануулав.

Энэ өдрийн хуралдаанаар “Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах горимын санал гаргасныг гишүүдийн 56.3 хувь нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Харин Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Хүний эрхийн Үндэсний Комиссын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр хүний эрхийн зарим зөрчил, кэйсэд анхаарч ажиллахгүй байна хэмээн гишүүдийн зарим нь шүүмжиллээ. Ийн хэлэлцээд, Хууль зүйн байнгын хороонд хүний эрхийн үндэсний байгууллагаас мэдээлэл ирүүлэхийг даалгалаа. Дээрх байгууллагуудын төсвийн төслийг гишүүдийн олонх дэмжив. Байнгын хороо үргэлжлүүлэн, Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслүүдийг баталсанаар хуралдаан 23.47 цагт өндөрлөв.

Эх сурвалж: parliament.mn

ТББХ: Нэр дэвшигч Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ