Өргөдлийн байнгын хороо нийт 9 удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд 16 асуудал хэлэлцсэн байна
Огноо
Унших
10 минут 40 секунд
Өргөдлийн байнгын хороо нийт 9 удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд 16 асуудал хэлэлцсэн байна
Нийтлэсэн огноо:

Өргөдлийн байнгын хороо нийт 9 удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд 16 асуудал хэлэлцсэн байна

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо нийт 9 удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд 16 асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуулийн төсөл 1, Улсын Их Хурлын тогтоолын 3 төсөл хэлэлцэж, ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын 2 тогтоолын төсөл батлуулав. Мөн яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээллийг 8 удаа сонсож, Байнгын хорооны 2 тогтоолын төсөл баталжээ. Түүнчлэн 6 удаагийн уулзалт, ярилцлага, Хууль зүйн байнгын хороотой хамтарсан 2 удаагийн хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан байна. Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооны нийт хуралдааны дундаж ирц 67 хувь байв.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хүрээнд Өргөдлийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгүүд ажилласан юм. Тухайлбал, ахмад настнуудаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлж, цалингийн итгэлцүүрээр тэтгэврийг шинэчлэн тогтооход ахмадуудын тэтгэврийн хэмжээ нэмэгдээгүй болон зарим ахмадын тэтгэвэр багассан асуудлаар Өргөдлийн байнгын хороонд хандсан нэр бүхий иргэдийн өргөдлийн дагуу ажлын хэсэг байгуулсан юм. Байнгын хорооны 2025 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан тус ажлын хэсэг 3 удаа хуралдаж, Монголын ахмадын хороо болон ахмадын зарим хороодын төлөөлөл, холбогдох төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнуудыг хүлээн авч уулзан, шаардлагатай тайлбар, мэдээллийг авч, холбогдох судалгаатай танилцжээ. Улмаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт хуулийн хүрээнд тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1,404,000 төгрөг байгааг нэмэгдүүлэх боломжийн талаар хувилбарт санал гаргуулсан байна. Санал, дүгнэлтэд одоогийн мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчны хүрээнд ижил төстэй ажил мэргэжлээр ойролцоо хугацаанд ажиллаж, шимтгэл төлсөн иргэдийн тэтгэврийн хэмжээ нь тэтгэвэр тогтоолгосон оноосоо хамаарч ялгаатай байгааг ойртуулах зорилгоор тэтгэвэр бодох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2,400,000 төгрөгөөр тогтооход шаардагдах 325.4 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсөвт тусгах, тэтгэврийн зөрүүг багасгах хүрээнд эхний ээлжид бага тэтгэвэр тогтоолгосон ахмадын тэтгэврийн индексжүүлээгүй цаг хугацааны алдагдлыг нөхөж олгох асуудлыг судлах, нийгмийн даатгалын шимтгэлээ хамгийн бага хувиар төлж, тэтгэвэр тогтоолгох сүүлийн 5 жилийг огцом өсгөж, өндөр тэтгэвэр тогтоолгож байгаа хуулийн хийдлийг арилгах эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг 7 заалтыг ажлын хэсгийн санал, дүгнэлтдээ тусгасан. Санал, дүгнэлтийг Өргөдлийн байнгын хорооны 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд танилцуулж, хэлэлцсэн. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Улсын Их Хурлын даргын 2026 оны 95 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт мөн хүргүүлсэн юм.

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалаар ахлуулсан "Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн биелэлтийг хангуулах хүрээнд суралцагчдыг чанар, аюулгүйн шаардлага хангасан, шим тэжээллэг хоол хүнсээр үйлчлэх, хооллох зөв дадал төлөвшүүлэх, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуйн стандартыг бүрдүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах" үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллав.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хүрээнд орон сууц захиалгын улмаас хохирсон 600 гаруй иргэдийг төлөөлж ирүүлсэн өргөдөл, гомдлыг судалж, орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаарх мэдээллийг Байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцсэн. Үүнтэй холбогдуулан "Орон сууц захиалж хохирсон иргэдээс ирүүлсэн өргөдөл, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалган судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах" үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга О.Номинчимэгээр ахлуулан байгуулсан юм.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолд дурдсан асуудал болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлан үзэхэд, нэг орон сууцыг давхардуулан захиалга авсан, хувьцаа хэлбэрээр төсөл хэрэгжүүлсэн, барилгын зөвшөөрөл олгогдоогүй, эрх зүйн нөхцөл бүрэн хангагдаагүй байхад захиалга авч иргэдээс хөрөнгө төвлөрүүлж, түүнийг зориулалтын бусаар ашиглан барилга бариагүй, улмаар барилгын явц удааширсан, зогссон зэрэг шалтгаан нөхцөлтэй байсан. Уг харилцаанд үүсээд байгаа зөрчил, маргаан нь орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилт болон төрийн байгууллагуудын бүртгэл, мэдээллийн сангийн уялдаа холбоо хангалтгүй, төслийн санхүүжилт болон иргэдээс төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналт сул, төсөл хэрэгжүүлэгчийн санхүүгийн чадавх, эрсдэлийн үнэлгээний шаардлага тодорхой бус, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тусгайлсан эрх зүйн хамгаалалт хангалтгүй байгаатай холбоотой байна гэж үзжээ.

Иймд Өргөдлийн байнгын хорооны 2026 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээг тусган “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан, батлуулсан байна.

Тайлант хугацаанд Өргөдлийн байнгын хороонд иргэд, аж ахуйн нэгжээс нийт 260 өргөдөл, гомдол ирүүлснээс 204-ийг шийдвэрлэн хариу хүргүүлж, 56 өргөдөл, гомдлыг судлан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусгагдсан хяналт шалгалтын чиглэлээр болон яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээллийг сонсжээ. Орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын болон холбогдох бусад байгууллагын мэдээллийг Байнгын хорооны сонссон (дэлгэрэнгүй) юм.

Хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа талаарх Боловсролын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг (дэлгэрэнгүй) Байнгын хорооны хуралдаанаар сонссон юм.

Мөн хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан (дэлгэрэнгүй), төв, суурин газар, аймаг, нийслэлийн хөрсний бохирдол, нүхэн жорлон, түүнээс шалтгаалсан өвчлөл, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаарх Эрүүл мэндийн сайд болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг (дэлгэрэнгүй), Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг (дэлгэрэнгүй) тус тус сонссон.

Өргөдлийн байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын мэдээлэл, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах заалтын хэрэгжилтийн талаарх Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын мэдээллийг тус тус сонссон байна.

Монгол Улсын Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөр дамжуулан тайлант хугацаанд Улсын Их Хурал, түүний Тамгын газарт хандан 75, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудад 70, нийт 145 өргөдөл, гомдол ирүүлснийг бүртгэн холбогдох албан тушаалтанд уламжилсан ба 76 өргөдөл, гомдлын хариуг хүргүүлжээ.

Нийтийн өргөдлийг хүлээн авах цахим системээр ээлжит чуулганы хугацаанд нийт 192 нийтийн өргөдөл хүлээн авч, бүртгэн хууль тогтоомжийн дагуу хянан үзсэн ба өргөдлийг хүлээн авах боломжгүй тухай эрх зүйн үндэслэлийг тухай бүр иргэнд хариу хүргүүлж, 72 өргөдөлд иргэдээс санал авахаар www.petition.parliament.mn цахим системд нийтэлжээ. Нийтийн өргөдлийн цахим системд нийтэлсэн өргөдлүүдээс Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д заасан тооны иргэдийн дэмжлэгийг нэг өргөдөл авсан байна. Тодруулбал, иргэн Э.Баясалцэнгэлээс ирүүлсэн “Автомашины болон авто зам ашигласны татварыг бууруулах” тухай ажлын хэсэг байгуулах /33,216 иргэн дэмжсэн/ нийтийн өргөдлийг 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
 
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Ерөнхий хяналтын сонсголын зар

Ерөнхий хяналтын сонсголын зар

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо

Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна

Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

ТБХ:Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжив

ТБХ:Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

Н.УЧРАЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАХ, ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭХ, БҮТЭЭМЖ НЭМЭХ ЗАМЫГ ЧӨЛӨӨЛӨХ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНДСЭН ЧИГ ШУГАМ БАЙНА

Н.УЧРАЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАХ, ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭХ, БҮТЭЭМЖ НЭМЭХ ЗАМЫГ ЧӨЛӨӨЛӨХ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНДСЭН ЧИГ ШУГАМ БАЙНА

2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭНЭ

2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭНЭ

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өгсөн дүгнэлтийнхээ талаар мэдээлэл хийлээ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өгсөн дүгнэлтийнхээ талаар мэдээлэл хийлээ

ЭЗБХ: Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

ЭЗБХ: Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ