Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ХУД-ийн 12,13, 14-р хорооны үер, усны эрсдэлтэй цэгүүдэд ажиллалаа
Огноо
Унших
6 минут 36 секунд
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ХУД-ийн 12,13, 14-р хорооны үер, усны эрсдэлтэй цэгүүдэд ажиллалаа
Нийтлэсэн огноо:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ХУД-ийн 12,13, 14-р хорооны үер, усны эрсдэлтэй цэгүүдэд ажиллалаа

Б.Пүрэвдагва: Үерийн хамгаалалтын далангийн ажлыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг үүрэг болгов

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд энэ онд үерийн хамгаалалтын 2 км урт далангийн барилгын ажил эхэлсэн ч одоо 20 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Тус төслийн гүйцэтгэгчээр “М Даблью Т” ХХК өнгөрсөн онд шалгарч, энэ онд барилга угсралтын ажлаа эхлүүлжээ. Санхүүжилт удаашралтай байсантай холбоотойгоор далангийн гүйцэтгэлийн ажил төлөвлөсөн хугацаанаасаа хойшилсон гэдгийг “М Даблью Т” ХХК-ийн захирал Г.Цэгмэд танилцууллаа. Тэрээр далангийн барилгын ажлыг энэ ондоо багтаан бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэв.

Харин оршин суугчид барилгын ажил удаашралтай байгаад сэтгэл дундуур байна. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал бүтээн байгуулалтыг шуурхай дуусгахгүй, 5 дугаар сарын сүүлээс 6 дугаар сарын эхэн хүртэл нэг сарын хугацаанд ажилласанд шүүмжлэлтэй хандлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва гүйцэтгэгч компанид ажлаа эрчимжүүлж, шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг нэмэгдүүлэн төлөвлөсөн хугацаанд чанартай гүйцэтгэн ашиглалтад оруулахыг үүрэг болгов. Ингэхдээ холбогдох санхүүжилтийг шуурхай шийдвэрлэж, өдөр тутамд гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллана.

Мөн Цагаан эргийн гүүр эвдэрсний улмаас тухайн бүсийн иргэдийн ундны усны хүртээмж хязгаарлагдаж, өдөр тутмын амьдралд хүндрэл үүсээд байгаа юм. Цагаан эргийн гүүрийн эвдрэл гэмтлийг засварлан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн болгох чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг өглөө. Гүүрийг сэргээн барих асуудлыг ирэх оны нийслэлийн төсөвт тусгана гэлээ.

Түр хамгаалах байранд байгаа иргэдийн амьжиргааг хэвийн байдалд ортол засаг даргын нөөц хөрөнгөөс дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хан-Уул дүүргийн 12 дүгээр хороонд үерт өртсөн айл өрхийн иргэдтэй уулзав. Тус хороо 8000 оршин суугчтай бөгөөд хойд хэсгээрээ үерийн эрсдэлтэй бүсэд хамаарч байна. Тус хорооны ЕБ-ын 10 дугаар сургуулийн өргөтгөлийн зааланд түр хамгаалах байр байгуулж, одоогийн байдлаар үерийн улмаас найман иргэнийг аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлжээ.

Түр хамгаалах байранд байгаа иргэдийн зүгээс хүнсний хангамж хүндрэлтэй, холбогдох байгууллагуудын дэмжлэг шаардлагатай байгааг илэрхийлж байлаа. Иргэдийн амьжиргааг хэвийн байдалд ортол Засаг даргын нөөц хөрөнгөөс шаардлагатай дэмжлэг үзүүлэх, хүнс, тэжээлийн болон нэн шаардлагатай зардлыг шийдвэрлэх, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Үерт автсан айл өрхүүдийн хашаа, гудамж, нийтийн эзэмшлийн талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт яаралтай зохион байгуулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг чиглэл болгов.

ХУД-ийн 14 дүгээр хорооны үерийн эрсдэлтэй бүсийн иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны үерийн эрсдэл үүсээд буй бүсэд ажиллаж, газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг иргэдийн санал хүсэлт, тулгамдсан асуудлыг сонслоо.

Тус бүсэд 1992 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Түргэний голын ай савд жимс, жимсгэнэ, хүнсний ногооны аж ахуй хөгжүүлэх зориулалтаар газар олгож байжээ. Энэ орчимд хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг 20 орчим өрхийн газар усанд автаж, үерт өртөх өндөр эрсдэл үүсдэг байна. Сүүлийн жилүүдэд голын ай сав өөрчлөгдөж, шороон овоолго, авто зам зэрэг хүний үйл ажиллагааны нөлөөгөөр уулын усны урсацын чиглэл өөрчлөгдөн, үерийн хүч нэмэгдэж, эрсдэл эрс нэмэгджээ. 2009 онд үер болж, хөндий бүхэлдээ усанд автсан бөгөөд түүнээс хойш бараг жил бүр үерийн эрсдэл нүүрлэх болжээ. Ургац, хөрөнгө, бүтээн байгуулалтад хохирол учирч, үерийн ус, лаг шаварт бохирдсон бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломжгүй болж хөдөлмөрийн үр шим талаар өнгөрдөг тухай хэлж байв.

ХУД-ийн 14 дүгээр хорооны иргэн Л.Алтанзул хэлэхдээ “Бид 1992 оноос хойш энэ газрыг өөрсдийн хүч хөдөлмөрөөр тохижуулж, үржил шимтэй хөрс бүрдүүлэн хүлэмжийн аж ахуй хөгжүүлсэн. Гэвч хүний үйл ажиллагаанаас шалтгаалан үүссэн үерийн эрсдэлээс болж жил бүр хохирч байна” гэв. Мөн иргэдийн төлөөлөл зам, ус зайлуулах байгууламжийн өөрчлөлтөөс шалтгаалан уулын амны ус өндөр даралттайгаар орж ирдэг болсон бөгөөд инженерийн цогц шийдлийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асуудлыг судалж, инженерийн шийдэл боловсруулах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөв. Тэрээр “Үерийн эрсдэлийг бууруулах асуудлыг зөвхөн 14 дүгээр хороогоор хязгаарлахгүйгээр Өлзийт орчмын ногоочдын бүсийг хамруулан иж бүрэн судалгаа хийж, геодези, усны барилга байгууламжийн шийдлийг боловсруулна. Хөдөлмөрлөж, хотын хүнсний хангамжид хувь нэмэр оруулж буй иргэдээ дэмжих бодлого баримтална” гэв. Мөн холбогдох байгууллагууд үерийн дараах ариутгал халдваргүйтгэлийг нийтийн эзэмшлийн талбайд шуурхай зохион байгуулж, айл өрх, аж ахуйн нэгжүүдэд ариутгалын бодис олгох, авто замын эвдрэл гэмтлийг сэргээн засварлах, цахилгаан, дэд бүтцийн нөхцөл байдалд судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр боллоо.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

УИХ-ын асуулгын цагийг гурван удаа зохион байгуулж, гишүүдийн асуултыг Ерөнхий сайдад хүргүүлж, цахим хуудаст байршуулжээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулжээ

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Ерөнхий хяналтын сонсголын зар

Ерөнхий хяналтын сонсголын зар

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо

Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

ТБХ:Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

Н.УЧРАЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАХ, ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭХ, БҮТЭЭМЖ НЭМЭХ ЗАМЫГ ЧӨЛӨӨЛӨХ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНДСЭН ЧИГ ШУГАМ БАЙНА

2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭНЭ

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өгсөн дүгнэлтийнхээ талаар мэдээлэл хийлээ

ЭЗБХ: Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ