ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав
Огноо
Унших
10 минут 25 секунд
ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав
Нийтлэсэн огноо:

ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр (2026.09.08)-ийн хуралдаан 15.31 цагт гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг Байнгын хорооны дарга О.Номинчимэг удирдаж, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Х.Жангабыл, Ц.Мөнхтуяа, М.Сарнай, Ж.Галбадрах, С.Замира, Ч.Ундрам, Д.Ганмаа, Ц.Идэрбат, О.Саранчулуун нар оролцов.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, Х.Баасанжаргал, Ц.Мөнхтуяа, О.Саранчулуун, Ж.Галбадрах, мөн хуралдаан даргалагч О.Номинчимэг нар асуулт асууж, Боловсролын, Эрүүл мэндийн, Сангийн болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын холбогдох албаны хүмүүсээс хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа эмнэлгүүдийн өр төлбөр ямар байгаа, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг бууруулж байгаа бол ямар тусламж, үйлчилгээний зардлыг хасаж, төсвийн хэмнэлтэд хамруулж байгаа, үүнд ямар шалгуур баримталсан зэргийг асуув. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал “гэрт ойр сургууль” хөтөлбөрт тусгагдсан 50 тэрбум төгрөгийн зориулалтыг задлан үзсэнээ дурдаж, хэд хэдэн хувийн сургуульд хувьсах зардал болон тоног төхөөрөмжийн зардал хуваарилсныг тодруулан асууж, хариулт авав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа энэ талаар хөндөж, нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг тооцох итгэлцүүр нь тухайн сургууль олон сурагчтай, ачаалал ихтэй байх тусам хувьсах зардлын дүн нь багасч байхаар томьёолсон нь зохимжгүй гэсэн байр сууриа илэрхийлж, тайлбар авсан бол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, асаргааны болон тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зардал буурч байгаа эсэх, энэ онд дэвшүүлсэн зорилтууд, байгууллага, аж ахуйн нэгжийн нийт ажилтнуудын тоонд харгалзах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эзлэх хувь, квот хангагдсан эсэхийг хөндөж асуулаа.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах улсын төсвийг тодотгох зайлшгүй шаардлага, хүчин зүйл нь юу байсан, ямар үр дүн хүлээгдэж байгаа талаар Үндэсний Аудитын газраас, төрийн өмчийн сургуулиудын сургалтын чанарыг хэрхэн нэмэгдүүлэх, багшлах боловсон хүчний хүрэлцээ ямар байгаа, 2021 онд сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүртээмжийн асуудлыг шийдвэрлэсэн схемээр хотхоны бага сургуулийн асуудлыг шийдвэрлэх нь хэр оновчтой болон сургууль түрээслэх түрээсийн төлбөр шоо метр тутамд хэдэн төгрөг байгаа талаар Боловсролын яамны албан тушаалтнаас асууж, хариу авав. Мөн дунд сургуулийн анги дүүргэлтийн норм, энэ онд гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр шийдвэрлэхээр улсын төсөвт тусгаж баталсан 108 сургууль, 95 цэцэрлэгийн хөрөнгө оруулалт хэрхэн шийдэгдсэн талаар Сангийн яамныхнаас асуусан юм. Улсын их Хурлын гишүүн Ж.Золжаргал төсвийн тодотголыг дагалдуулан боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд урсгал зардлын хязгаарыг дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас ихгүй байхаар тогтоосон заалтыг хасахаар тусгасан нь ямар учир шалтгаантайг асууж, хариулт, тайлбар авлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга О.Номинчимэг төрийн өмчит компаниудын цэвэр ашгийг улсын төсөвт татан авах нь тухайн компаниудын менежмент, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг зохистой түвшинд хадгалахад сөрөг нөлөөтэй эсэх, эрчим хүчний салбарт олгохоор төлөвлөсөн 107 тэрбум төгрөгийн татаасын 50 тэрбумыг олгох БНХАУ-ын компанитай ямар нөхцөлтэй гэрээ байгуулж байгаа, цалинг нэмж байгаатай холбогдуулан хувийн хэвшилд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэх зэрэг асуулт тавьсан юм.

Улсын Их Хурлын гишүүдэд өгсөн хариултдаа Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр тус салбарт нийгмийн даатгалын шимтгэлийн 61.9 тэрбум төгрөгийн, эм, эмнэлгийн хэрэгслийн зардлын 130.0 тэрбум төгрөгийн өр төлбөр байгааг мэдээлж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс оношийн хамааралтай бүлгүүдийн санхүүжилтэд тодорхой зохицуулгууд оруулж, тарифыг 8.0 хувиар нэмэгдүүлсэн тул өр төлбөр оны эцэст буурна гэлээ. Харин төсвийн тодотголд эрүүл мэндийн даатгалын зардлын дахин хуваарилалтад 79.3 тэрбум төгрөг, сайдын багцын эмнэлгүүдэд 10.9 тэрбум төгрөг нэмж хуваарилж буй талаар тайлбарлалаа. Боловсролын яамны Боловсролын эдийн засаг, санхүүгийн бодлогын газрын дарга А.Мөнх-Оргил энэ хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 77 сургуульд 46-аас дээш сурагчтай 1089 бүлэг хичээллэж байгааг дурдаад, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц бодлогын хүрээнд “гэрт ойр сургууль” хөтөлбөрийг хувийн хэмшилтэй хамтран хэрэгжүүлнэ гэсэн юм. Сургуулиудын ачааллыг бууруулах шаардлагатай нийслэлийн хэмжээний 43 байршилд судалгаа хийж, 38 байршилд цэцэрлэгийн барилгыг сургууль болгон ашиглах, гурван байршилд хувийн сургуультай хамтран ажиллахаар болсон талаар тэрбээр тайлбарлаж, тоног төхөөрөмж нийлүүлж, түр ашиглуулахаар төсвийн тодотголд тусгасан төрөлжсөн ахлах сургуулиуд бүгд их, дээд сургуулиудын харьяа ахлах, лицей сургуулиуд юм гэв. Хувьсах зардлын итгэлцүүр бол тухайн сургуулиудад байх ёстой, хүүхдэд чанартай сургалт хүргэх бүхий л хэрэглэгдэхүүн, хүчин зүйлсээр тооцдог тохируулга болохыг тэрбээр тайлбарлаж, сургууль түрээслэх нэгж үнийг метр квадрат тутамд 48000 төгрөгөөр гэрээлж байгааг мэдээлсэн юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан жилийн 5.9 тэрбум төгрөгийн төсөвтэй гэдгийг танилцуулж, үндсэн үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх гэдгийг хэлэв. Энэ оны эхний хагас жилийн байдлаар тус сан 300 орчим хүнийг хөдөлмөр эрхлэлтэд сургасан байна. Төсвийн тодотголоор Нийгмийн халамжийн сангийн төсвөөс 44.2 тэрбум төгрөг хасагдаж байгаа нь халамж олгох механизмыг зөв болгосонтой холбоотой хэмнэлт гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга танилцуулж, халамж хүртэх ёстой хүмүүсийн санхүүжилт хасагдаагүй гэлээ.

“Чингис хаан баялгийн сан” ХХК энэ оны эхний хагас жилийн байдлаар 9.0 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 1.6 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласныг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай танилцуулж, энэ нь зэсийн үнэ өндөр байгаа болон нүүрсний экспортыг нэмэгдүүлсэнтэй холбоотойг дурдав. Тус компани оны эцэст 3.1 их наяд төгрөгийн ашигтай ажиллахаар төлөвлөснийг гүйцэтгэх захирал мэдээлж, төр ногдол ашгийн бодлоготой байх ёстой гэсэн Байнгын хорооны даргын саналтай санал нэг байгаагаа илэрхийллээ.

Үүний дараа Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, О.Саранчулуун, Ж.Галбадрах нар үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа төрийн албан хаагчдын цалинг механикаар жигдрүүлэх бус мэргэжлийн ур чадвар, ажлын ачаалал, хөдөлмөрийн нөхцөл, эрсдэл, хариуцлагад тулгуурласан тогтолцоонд шилжүүлэх шаардлагатай гээд төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарын зардал, санхүүжилтэд оруулж буй өөрчлөлтийн талаарх нарийвчилсан судалгааг ирүүлэхийг хүсэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа төрийн бодлого, эдийн засгийн өсөлт ард иргэдэд наалдахгүй байна гээд төсвийн тодотголын төслийг дэмжихгүй гэдгээ хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хүн амын зорилтот бүлэгт чиглэсэн төрийн үйлчилгээний төлөвлөлт, санхүүжилт, хүртээмж болон бодлогын тогтвортой байдал, хэрэгжилт, тайлагналт хангалтгүй байгааг шүүмжлэн ярилаа. Тэрбээр, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх ажил үр дүнгүй байгааг онцолж, бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлэхээс гадна тэдний сэргээн засалт, ур чадвар, боловсролд нь хөрөнгө оруулах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах боловсрол тэргүүлэх салбар юм бол төсөв, хөрөнгө оруулалтыг хасах учиргүйг сануулав. Нийгэмд газар аваад байгаа тэгш бус байдлыг багасгахад улсын төсвийн бодлого чиглэх ёстой гэдгийг тэрбээр онцоллоо.

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

АН-д шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав