Узбекистаны Самарканд хотод болох Дэлхийн шатарчдын 46 дугаар олимпиадад оролцох Монголын баг тамирчид эх орноосоо мордлоо.
Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг энэхүү тэмцээнд 188 орны үндэсний шигшээ баг оролцож, швейцарь системээр нийт 11 өргийн турш улс орныхоо нэрийн өмнөөс өрсөлдөх юм. Монголын эмэгтэй багийг ФИДЕ мастер Б.Ану, эрэгтэйчүүдийг Олон улсын шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайхан нар удирдана.
Бүрэлдэхүүнийг танилцуулъя.
Эрэгтэй
Нэгдүгээр ширээ: их мастер С.Билгүүн
Хоёрдугаар ширээ: олон улсын мастер М.Амилал
Гуравдугаар ширээ: олон улсын мастер Г.Амартүвшин
Дөрөвдүгээр ширээ: олон улсын мастер Х.Итгэлт
Нөөц тоглогч: олон улсын мастер Ү.Агьбилэг
Эмэгтэй
Нэгдүгээр ширээ: олон улсын мастер Б.Мөнгөнзул
Хоёрдугаар ширээ: их мастер Т.Мөнхзул
Гуравдугаар ширээ: кандитат мастер Х.Баясгалан
Дөрөвдүгээр ширээ: их мастер Б.Мөнгөнтуул
Нөөц тоглогч: олон улсын мастер Б.Баярмаа нар эх орноо төлөөлнө.
Дэлхийн шатрын олимпиадад Монголын эрэгтэйчүүд 1970 онд 16-р байрт, эмэгтэйчүүд 1990 онд 12-р байрт эрэмбэлэгдсэн нь хамгийн дээд амжилт юм. Эрчүүд 208 багаас 51, эмэгтэй нь 191 багаас 15 дугаарт чансаагаараа жагслаа. Манай эмэгтэйчүүд дэлхийн шатрын олимпиад 21 дэх удаагаа өрсөлдөх гэж байгаа бөгөөд их мастер Б.Мөнгөнтуул 11 дэх удаагаа оролцоно. Тэгвэл Т.Мөнхзул гурав, Б.Баярмаа, Б.Мөнгөнзул нар хоёр, Х.Баясгалан анх удаа олимпиадад өрсөлдөх гэж байна.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!