ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Огноо
Унших
5 минут 10 секунд
ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Нийтлэсэн огноо:

ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.09.14) хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. (Хуулийн төслийг эндээс)

Энэ өдрийн хуралдаан 53.1 хувийн ирцтэй эхэллээ. Байнгын хорооны гишүүдээс УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Б.Мөнхсоёл, Л.Энх-Амгалан, Н.Батсүмбэрэл, Б.Жавхлан, З.Мэндсайхан, Г.Лувсанжамц, Д.Үүрийнтуяа, Б.Заяабал, Ч.Анар, Б.Уянга, А.Ундраа, Р.Сэддорж, П.Батчимэг, С.Эрдэнэбат, М.Энхцэцэг, М.Мандхай нар хүрэлцэн ирж, хуралдаандаа идэвхийлэн оролцов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд төсвийн алдагдлыг хэрхэн тооцоолсон талаар, УИХ-ын гишүүн Б.Уянга шатахууны хомсдол үүссэн хүнд үеийг даван туулж байгаа нөхцөл байдлыг тодруулж, худалдаа, үйлчилгээний салбар уналтад орсонд авч буй арга хэмжээний талаар тодруулж, байр сууриа илэрхийллээ.

Гишүүдийн асуултад Сангийн сайд З.Мэндсайхан хариулав. Тэрбээр, оны эцэст тавигдах зардлыг урагш татсан тул төсвийг тодотгох шаардлага үүссэн, нүүрсний экспортын биет хэмжээ боломжийн байгаа тул алдагдал багатай даван туулах боломжтой гэсэн юм. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, шатахууны агуулах сав бариулахаар төсөвт суулгасан, энэ онд 150 мянган мкв нөөцийн сав бариулж, гурван сарын нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг мэдээлэв. Хамгийн олон ажлын байрыг бүрдүүлдэг онцлогтой худалдаа, үйлчилгээний салбар нь валютын ханшаас шууд хамааран савлаж буй гэсэн хариултыг холбогдох яамны төлөөлөл тайлбарласан.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, мөнгөний бодлогын хүү өссөн нь цаашлаад зээлийн хүү нэмэгдэхэд нөлөөлнө, сургалтын төлбөрийн тэтгэлэг, зээл авах хүсэлт хэд ирсэн талаар, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг эрчим хүчний салбар дахь хэтийдсэн ачааллыг ирэх өвөл даван туулах, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл цалин, тэтгэвэр нэмэхийг дэмжиж байгаа ч үнийн өсөлтөд нөлөөлөх, орлогын тогтвортой суурь бий болгох бодлогын асуудлыг хөндөж асуув. Хөгжлийн төлөвлөгөөний биелэлт хэдэн хувьтай явааг, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд ямар тоног төхөөрөмж төсөвлөсөн талаар УИХ-ын гишүүн М.Мандхай тодрууллаа. Ижил чиг үүрэгтэй мөртлөө 16 дахин зөрүүтэй төсөвлөсөн байдлыг лавлав. Улсын төсвийг хэлэлцэх, батлахдаа хөнгөн хуумгай хандаж болохгүйг УИХ-ын гишүүн Ц.Баатархүү сануулав. Цахим зээлийн дарамтад иргэд өртөж буй асуудлыг цэгцлэх асуудлыг УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар хөндлөө. Санхүүгийн зохицуулах хорооноос цахим зээл буюу хэрэглээний зээлийн өр, орлогыг харьцааг бодлогоор шийдвэрлэсний үр дүнд харьцангуй тогтворжсон гэж тус Хорооны дарга Т.Жамбаажамц хариулсан юм. Төрийн өмчит компаниуд ачааллаа үүрч ирсэн, одоо төсвийн тодотголд өгөөжөө нэмэрлэнэ хэмээн холбогдох төлөөлөл мэдээлэв. Тухайлбал 1072 ширхэг хувьцааны үнэлгээг шинэчилнэ гэв.

Аудитын газрын дүгнэлтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн асууж, шаардлагагүй зардлыг тэлсэн, байхгүй хот дээр зөвлөл байгуулаад 1,4 тэрбум төгрөг төсөвлөсөн асуудлыг хөндсөн. Арилжааны банкны хүү багатай зээл өндөр байгаа нь хувийн хэвшлийг дэмжих бодлогод саад болж буйг УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа онцлов.

Хуулийн төслийг дэмжих эсэхээр УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Д.Үүрийнтуяа, С.Эрдэнэбат, Г.Лувсанжамц нар байр суурь илэрхийлэн үг хэллээ.

Ийнхүү 2026 оны төсвийн тодотголтой холбоотой хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үеэр холбогдох байгууллагуудын төлөөллөөс нэмэлт мэдээллийг гишүүдэд хүргүүлэхээ илэрхийлж байв. Сангийн сайд асуултад хариулахдаа, төсөвлөлтөд аль болох бодитоор хандаж, гэрээний дүнгээр санхүүжүүлэхээр тооцсон. Эдийн засгийн өсөлт зөвхөн уул уурхайн салбарт байгаа гэсэн юм. Төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг танилцуулах нь зүйтэй гэж үзсэнээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

Улсын Бага Хурлын гишүүд ном, бүтээлээ хандивлаж, парламентат ёсны хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав