Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлж, ээлжит бус чуулган өндөрлөлөө
Огноо
Унших
5 минут 54 секунд
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлж, ээлжит бус чуулган өндөрлөлөө
Нийтлэсэн огноо:

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлж, ээлжит бус чуулган өндөрлөлөө

Улсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2026.09.14) нэгдсэн хуралдаан 16 цаг 14 минутад Улсын Их Хурлын 65 гишүүн хүрэлцэн ирснээр 51.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хорооны холбогдох танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав. Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон бусад Байнгын хороодод шилжүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд 2026 оны 09 дүгээр сарын 08, 09, 10, 14-ний өдрүүдийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, танилцуулгаа боловсруулан Төсвийн байнгын хороонд ирүүлсэн байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар төслүүдийг хэлэлцэх үед Засгийн газар Улсын Их Хурлаас баталсан төсвийг хэрэгжүүлэх үүрэгтэй талаар дурдаж, төсвийн зардлын тэлэлт нь инфляцын түвшинд нөлөөлж, улмаар иргэдийн бодит орлого, амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг анхаарах, төсвийн төслийг хэлэлцэхдээ хууль дээдлэх зарчмыг баримтлах, мөн төрийн аудитын байгууллагын болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг төслийн хэлэлцүүлгийн явцад анхаарах, төсвийн хуулийг хэлэлцэхдээ хариуцлагатай хандаж, төсвийн сахилга батыг сайжруулах, иргэдийн орлого, амьжиргааг хамгаалах, мөн тухайн жилийн төсвийн болон төсвийн тодотголын төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатанд зарчмын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн саналуудыг хэлсэн гэв.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаанаар төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үеэр төсвийг тодотгохдоо төсвийн нийт зардлыг бууруулах, төрийн албан хаагчдын тоог цөөлж чанартай цомхон төрийн албыг бүрдүүлэхэд анхаарах, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эмнэлгийн ажлыг төрийн бодлогын түвшинд анхаарч мал байгууллагуудыг чадавхжуулах, мөн хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлтийг хувийн хэвшилтэй хамтарч зохион байгуулах нь зүйтэй гэсэн саналуудыг хэлсэн болохыг Н.Наранбаатар гишүүн танилцуулав. Түүнчлэн Өргөдлийн, Төрийн байгуулалтын, Хууль зүйн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Эдийн засгийн байнгын хороодын хуралдаанаар төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, холбогдох танилцуулгаа Төсвийн байнгын хороонд ирүүлсэн болохыг дурдав.

Ийнхүү Төсвийн байнгын хороо танилцуулга хийсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д заасны дагуу санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний 56 буюу 82.4 хувь нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд нь Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн байна хэмээн дэмжив. Гишүүдийн олонх дэмжсэн тул төсвийн тодотголын төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.

Үүгээр Улсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулган өндөрлөж, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэлэв. (бүрэн эхээр) Улс орны эдийн засаг, төсөвт тулгарч буй бодит хүндрэл, нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурал ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлснийг дурдлаа. Асуудлыг шийдэхгүй алдсан цаг хугацааны төлөөс монгол айл өрх бүрд орлогын хомсдол, аж ахуйн нэгж бүрд санхүүгийн дарамт нэмэх болно гэдгийг гишүүд ойлгож, өрхийн орлогыг үнийн өсөлтөөс хамгаалах, хүнс болон түлш, шатахууны стратегийн нөөц бүрдүүлэх, төр хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлэх төсвийн тодотголоо яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай байгааг тэрбээр ээлжит бус чуулганы хаалтын үгэндээ онцолж байв хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав