ХХНББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ
Огноо
Унших
10 минут 43 секунд
ХХНББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ
Нийтлэсэн огноо:

ХХНББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.10.01)-ийн хуралдаан 14.49 цагт Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, М.Энхцэцэг, Ж.Баясгалан, С.Зулпхар, П.Наранбаяр, Л.Энхнасан, М.Сарнай, С.Эрдэнэбат, Ц.Мөнхтуяа, Д.Бум-Очир, Т.Мөнхсайхан, Ш.Бямбасүрэн, О.Саранчулуун, Б.Хэрлэн, Ж.Чинбүрэн, Ж.Галбадрах нарын буюу 53.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр удирдан явуулав.

2026-10-01 20.22.56.jpg

Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь, төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зүйл бүрээр явууллаа.

2026-10-01 20.23.11.jpg

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен асуулт тавьж, эмнэлгүүдийн өр төлбөр өсөн нэмэгдэж, зарим тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдох хэмжээнд хүрснийг хэрхэн шийдвэрлэхийг асууж, шатахууны үнийн өсөлт хөдөө орон нутгийн эмнэлгүүдийн үйл ажиллагаанд дарамт болж байгааг анхааруулав. Төсвийн тодотголын хүрээнд нийт 1.4 их наяд төгрөгийн өөрчлөлт тусгаснаас 1.0 их наяд орчим төгрөг нь боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний салбарын цалин хөлсний нэмэгдэл, мөн ахмад настанд олгох суурь тэтгэвэр зэрэгт зарцуулагдана гэдгийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр тодотгов. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр эмнэлгүүдийн өр, төлбөрийн асуудлыг ажлын хэсэг гарган судлуулж байгаа гэлээ.

2026-10-01 20.23.05.jpg

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан улсын төсвийн дунд хугацааны стратегийн баримт бичиг болон төсвийн хүрээний мэдэгдлийг тогтвортой баримталж ажиллах шаардлагатайг онцолж, энэ нь басхүү мөрөөдлийн шинжтэй байж болохгүй гэсэн юм. 2026 оны наймдугаар сарын байдлаар инфляцын түвшин 12.5 хувьд хүрчихсэн байхад Засгийн газар ирэх онд 8.0 хувьд барина гэж төсөөлж байгаа нь хэр бодитой вэ гэсэн асуултыг тавьж, түлш шатахуун, махны үнэ, төсвийн зардлын өсөлт, уул уурхайн орлогын савлагаа зэрэг хүчин зүйлс инфляцыг улам нэмэгдүүлж байгааг анхааруулав. Мөн тэрбээр экспортын өсөлтийг Засгийн газрын бодлогын үр дүн гэхээсээ дэлхийн зах зээлийн үнийн өсөлттэй холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

2026-10-01 20.23.17.jpg

Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд тааруу биш байгааг Тэргүүн Шадар сайд танилцуулаад нүүрсний экспорт 47 хувь, зэсийн экспорт 22 хувь өсөж, валютын нөөц 8.3 тэрбум ам.долларт хүрсэн гэдгийг онцлов. Тэрбээр инфляцад нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь хүнсний нийлүүлэлт болохыг хэлж, мах 4-5 хувь, төмс, хүнсний ногоо 1.7 хувиар нөлөөлсөн гэсэн судалгааны дүгнэлтийг дурдсан юм.

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргасангүй. Иймд хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан тухай Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулахаар болов.

Төсвийн тодотголтой холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй таван саналаар санал хураав

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дараа нь явууллаа.

2026-10-01 20.23.41.jpg

Хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг Сангийн сайд З.Мэндсайхан хийв. Тэрбээр төсвийн тодотголыг танилцуулахдаа, ахмад настны суурь тэтгэврийг хугацаанаас нь өмнө эхлүүлэх, төрийн үйлчилгээний салбаруудын цалингийн зөрүүг арилгах, урсгал зардлыг танаж иргэдийн орлого, нийгмийн хамгаалалд чиглүүлэх бодлогыг онцлов. Түүний мэдээлснээр 435 мянган ахмад настанд 2026 оны 11 дүгээр сараас эхлэн сард 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоход 196.3 тэрбум төгрөг төсөвлөсөн бол төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, жигдрүүлэхэд 170.1 тэрбум төгрөг тусгажээ. Мөн төсвийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг танаж, нийт 1.44 их наяд төгрөгийн хэмнэлт хийхээр тооцсон байна.

2026-10-01 20.24.15.jpg

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, С.Эрдэнэбат, Ц.Мөнхтуяа, Б.Бейсен, Т.Мөнхсайхан, О.Саранчулуун, Б.Хэрлэн, Ж.Галбадрах, О.Батнайрамдал нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, тэтгэмж болон ахмад настнуудын тэтгэврийн хэмжээг амьжиргааны наад захын түвшинд хүргэж нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын өр, төлбөрийг шийдвэрлэх, “гэрт ойр сургууль”, төрөлжсөн ахлах сургууль, хиймэл оюун ухааны лаборатори, цахим анги байгуулах төслүүдийн зардал, санхүүжилттэй холбоотой эргэлзээтэй асуудлуудыг нэг тийш болгох болон Боловсролын зээлийн сангаас олгох Монгол Улсын Багшийн Их Сургуулийн 3500 орчим оюутан тэтгэлэгийг төсвийн тодотголд тусгах гэх мэт бодитой бэрхшээлүүдийг хөндлөө.

2026-10-01 20.23.21.jpg

Ирэх 2027 оны төсвийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх зардал суусан талаар Сангийн сайд З.Мэндсайхан тодорхой танилцуулж, төсвийн тодотгол батлагдсанаар ахмад настнуудын дундаж тэтгэвэр 955 мянган төгрөгөөс 1 сая 188 мянган төгрөг болж нэмэгдэнэ гэлээ. Эрүүл мэндийн салбарын бүтэц, менежмент, худалдан авалтын тогтолцоог шинэчлэх шаардлагатайг тус салбарын удирдлагууд онцолж, нийт өрийн 80 орчим хувь нь 10 орчим эмнэлэгт төвлөрч буйг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Батбаатар тайлбарлав.

2026-10-01 20.23.52.jpg

Улаанбаатар хотод ачаалал өндөртэй, гурван ээлжээр хичээллэж байгаа 38 сургуулийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир тайлбарлаж, хотхоны бага сургуулиудад 9800 хүүхдийг суралцуулж байгааг болон нормоор тооцвол энэ хичээлийн жилд 705 багш дутагдаж буй гэдгийг хэлсэн бол багш мэргэжлээр суралцагчдад квот тогтоохгүйгээр тэтгэлэг олгоход 18 тэрбум төгрөг шаардлагатайг тус салбарын удирдлагууд дурдав.

2026-10-01 20.23.38.jpg

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголтой холбогдуулан тус Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй таван саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Үүний дотор Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Ж.Галбадрах, О.Саранчулуун, С.Эрдэнэбат нарын гаргасан Сангийн сайдын хөрөнгө оруулалт, их засварын зардлаас 13 тэрбум 223 сая 900 мянган төгрөг хасаж, Боловсролын зээлийн сангийн төсөвт нэмж тусгах зарчмын зөрүүтэй санал дэмжигдлээ. Гэвч Сангийн сайдын хөрөнгө оруулалт, их засварын зардлууд нэгэнт нэгэнт санхүүжигдэж дууссан гэдгийг тус яамны хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал тайлбарласан ч Улсын Их Хурлын гишүүд хүлээж авсангүй.

Төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан тухай санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дэмжлээ

Төсвийн тодотголын төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай болон холбогдох хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Мөн л хэлэлцүүлгийг төслүүдийн зүйл бүрээр явуулж, төсөл тус бүрээр санал хураалт явуулсан юм.

2026-10-01 20.24.12.jpg

Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир аймаг, орон нутагт олгох төсвийн дэмжлэгүүдийн үндэслэлийн талаар тодруулж, төсвийн тодотгол батлагдахгүй тохиолдолд хүндрэл үүсэх магадлал байгааг анхааруулсан юм. Мөн аймгуудад нэг удаа орох орлогыг тогтмол орлого мэтээр тооцох төсвийг төлөвлөх нь эрсдэлтэйг сануулсан юм. Үүнд Оюутолгой ХК-ийн ногддол ашиг ч хамаарна гэдгийг тэрбээр хэлж, уул уурхайн салбарын орлогыг өсөлттэй үеийг урт хугацааны төлөвлөлтөд хамруулан тооцож, төсвийг тэлж байгааг шүүмжлэв.

2026-10-01 20.22.51.jpg

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат суурь тэтгэвэр олгож эхлэх хугацааг наашлуулж буйд талархалтай байгаагаа илэрхийлж, иргэдэд тулгарч буй инфляцын сөрөг нөлөөг бууруулахад энэ алхам дэмжлэг болно гэж үзэж байгаагаа дурдав.

Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс нэмэлт асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгийг явуулсан тухай санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
 
МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН БОЛЛОО
МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН БОЛЛОО
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН БОЛЛОО

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН БОЛЛОО

ХХНББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

ХХНББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Хувийн хэвшлийг дэмжих олон улсын төв”-ийн төлөөлөлтэй уулзав

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Хувийн хэвшлийг дэмжих олон улсын төв”-ийн төлөөлөлтэй уулзав

ӨБХ: Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

ӨБХ: Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

Нийслэлийн Онцгой байдлын газрын ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР КАЗАХСТАНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД А.САПАРОВТОЙ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР КАЗАХСТАНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД А.САПАРОВТОЙ УУЛЗЛАА

Шадар сайд Н.Номтойбаяр Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

Шадар сайд Н.Номтойбаяр Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА

ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА

ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ

ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ТУЛГАРЧ БУЙ СААД БЭРХШЭЭЛИЙГ АРИЛГАНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ТУЛГАРЧ БУЙ СААД БЭРХШЭЭЛИЙГ АРИЛГАНА

Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

ХЗБХ: Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилохыг дэмжлээ

ХЗБХ: Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилохыг дэмжлээ

БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

АБГББХ: Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүд болон Францын хөгжлийн агентлагийг Монгол Улсад байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжив

АБГББХ: Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүд болон Францын хөгжлийн агентлагийг Монгол Улсад байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжив

Н.Учралыг Япон явсан араар түүн рүү  “хиамчид”  дайрч эхэлсэн нь юуны учир вэ?

Н.Учралыг Япон явсан араар түүн рүү “хиамчид” дайрч эхэлсэн нь юуны учир вэ?

Дэлхийн сурагчийн сүүний өдрийг тохиолдуулан “Сургуулийн хүүхдийн сүү” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Дэлхийн сурагчийн сүүний өдрийг тохиолдуулан “Сургуулийн хүүхдийн сүү” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН АСУУДЛААР ХУРАЛДЛАА

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН АСУУДЛААР ХУРАЛДЛАА

УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ

УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ХҮЧИН ЧАДАЛ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЭЖ, ЖИЛД 5.2 САЯ ЗОРЧИГЧ ХҮЛЭЭН АВДАГ БОЛНО

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ХҮЧИН ЧАДАЛ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЭЖ, ЖИЛД 5.2 САЯ ЗОРЧИГЧ ХҮЛЭЭН АВДАГ БОЛНО

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай“ УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай“ УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ ШИНЭ БЭЛГЭ ТЭМДЭГ ГЭДГИЙГ ОНЦЛОВ

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ ШИНЭ БЭЛГЭ ТЭМДЭГ ГЭДГИЙГ ОНЦЛОВ

Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа

Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Нойтон цас орсны дараа  5 цагийн дотор 240 зам тээврийн осол бүртгэгджээ

Нойтон цас орсны дараа 5 цагийн дотор 240 зам тээврийн осол бүртгэгджээ

Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна

Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна

100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ

100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

ТЕХНОЛОГИ, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЗЭРЭГ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД АНХААРЧ БАЙНА

ТЕХНОЛОГИ, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЗЭРЭГ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД АНХААРЧ БАЙНА

Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа

Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа

“1072 хувьцаа“ нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагдана

“1072 хувьцаа“ нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагдана

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН ЭНЭ ОНЫ АРАВДУГААР САРД БОЛНО

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН ЭНЭ ОНЫ АРАВДУГААР САРД БОЛНО

Дэлхийн сонгодогийг дэргэдээс нь харах боломжийг бүрдүүллээ

Дэлхийн сонгодогийг дэргэдээс нь харах боломжийг бүрдүүллээ

Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов

Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов