П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Нүдний мэс заслын тасгаас зохион байгуулж буй “Хараа хамгаалах 7 хоног” аяны хүрээнд иргэдэд зориулсан урьдчилан сэргийлэх үзлэг, эмчийн зөвлөгөөг 10 дугаар сарын 6, 8-ны өдрүүдэд 14:00-16:00 цагийн хооронд 242, 244 дүгээр кабинетаар үнэ төлбөргүй зохион байгуулна.
Иргэд дээрх өдрүүдэд нүдний эрүүл мэндээ шалгуулж, харааны өөрчлөлт болон нүдний өвчний эрсдэлийн талаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах боломжтой.
Тус аян 2026 оны 10 дугаар сарын 5–12-ны өдрүүдэд үргэлжилж байгаа бөгөөд иргэдэд нүдний эрүүл мэнд, хараа хамгаалах зөв дадал, нүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлэх талаар мэдээлэл, зөвлөгөө хүргэх зорилготой.
Аяны хүрээнд глаукомын өвчний талаарх мэдээлэл, нүдний даралт хэмжих, нейроофтальмологийн чиглэлээр сургалт, мэдээлэл өгөх, нүд хуурайшилт болон глаукомын эрсдэлийн үнэлгээ хийх, хараа шалгах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.
Мөн нүдний оношилгоо, эмчилгээнд ашиглаж буй орчин үеийн тоног төхөөрөмж, технологийг танилцуулах юм.
Иргэд та бүхнийг хараагаа хамгаалж, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөөнд хамрагдахыг уриалж байна.
Amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!