Алив хүүхнүүд ээ, манлайл, бос!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
УИХ-ын гишүүд
Огноо
Унших
8 минут 3 секунд
Алив хүүхнүүд ээ, манлайл, бос!
Нийтлэсэн огноо:

Алив хүүхнүүд ээ, манлайл, бос!

Нийслэлийн Монгол Ардын намын хороон дарга, Улаанбаатар хотын захирагч, Монгол улсын хүчит аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар нэгэн томилгоог жилийн өмнө хийжээ. Томилгоо хийлгүй яахав. Эрх мэдэл нь бий юм чинь. Гэхдээ ямар томилгоо хийв гэдэг нь чухал. Тэрбээр хууль хүчний байгууллагын том даргын дүүг Сөүл хотод дипломат чигийн, хангамж, эрх дарга бүхий албан тушаалд томилж. Үүнийг иргэн хүн, хүмүүс албан тушаалын авлига гэж хэлж байна. Сумъяаг шалгах учиртай хүмүүс Сумъяагаас алба тушаал горилчихоор утга муутай болчихож байгаа юм. Сумъяадаа ч, тэр даргадаа ч таагүй болчихож байгаа юм. Энэ нэг хэрэг.

Эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд тэгш оролцоотой, жигд ажиллуулчихвал авлига үнэмлэхүй буурдаг, эрүүл засаглал тогтдог бодитой судалгаа, практик байна. Та бүхэн, ажигла л даа, Шинэ Зеланд, Финлянд, Хорват гээд хөгжсөн, яралзсан улсуудын Ерөнхий сайдууд хүүхнүүд байна, ажиллаж байна, ажилласан. Тэгээд залуухан шүү. Гучин хэдтэй л хүүхнүүд.

Монголд өнөөдөр эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшний дээд албанд маш цөөхөн байна. Монголчууд өнөөдөр эмэгтэйчүүдээ шийдвэр гаргах дээд түвшинд аваачих цаг нэгэнт болсон. Нүүрсний хулгайтай тэмцэж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тун сая тогтолцоогоо шинэчлэх, Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Намуудын тухай хуульд өөрчлөлт оруулахаа зарлачихсан. Зөв.

Ингэж байж л энэхүү эдүгээн илжирсэн шавраас гарна. Харин гэвч түүнийг унагахыг, түүний реформыг дэвслэхийг хүсэгчид олон байгаа нь талбай дахь нүүрсний хулгайг илрүүлэхийг хүсэгч олноос янз бүрээр илэрч байгаа. Талбайн жагсагчид нэгдүгээр хүний, нэгдүгээр хүний өмнөх нэгдүгээр хүний, гуравдугаар хүний, дөрөвдүгээр хүний, Оюутны холбооны, НАМЗХ-ны гээд олон автортай байна.

Энэ олон эрх ашгийн цаад удирдлагууд дандаа эрчүүд. Үнэндээ, Монгол төрийн маань хор хутгагчид, увайгүй нөхөд эрчүүд болсон. Тэд арынхаа өрөөнд хундага тулгаж, гахайн жирээ огтолж, эрх мэдлийг лавшруулан, эгнэгт олон түмнээс холдоод байгаа учраас нүүрсний хулгай гарч, нүгэлтэй зүйлс улс оронд нүүрлээд байгааг хүмүүс мэдэж байгаа, ард түмэн анзаарсаар удлаа.

Эрдэнэтийг тоносон даргын хүүхэд Төсвийн байнгын хороон дарга хийж байна. Эндээс л дүгнэлт хийчих хэрэгтэй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийм л хүмүүсээр хүрээлүүлэн их хулгайчидтай тэмцэж байна. Оюук Ерөнхий сайд аа, одоо хүүхнүүдээсээ дэм аваа, тэднээрээ хүрээлүүл ээ.

Эмэгтэйчүүд бол үнэн байдаг. Ихэнхдээ худалгүй байдаг. Зорьсон, санасандаа нэг үнэмшвэл золбоо төгс байдаг. Тэд архи ууж, хор найруулахгүй. Эх орноосоо урвахгүй. П.Анужин гэхэд Д.Амарбаясгалангаас илүү л хийнэ, Засгийн газрын хэрэг эрхлэхийн даргыг М.Оюунчимэг гишүүн Хөдөлмөрийн сайдыг Т.Аюурсайханаас алд илүү хийнэ. Мэдэгдэж байна. Б.Баярсайхан С.Энхболдоос Эрүүл мэндийн сайдыг баараггүй дээр хийчихнэ.

Х.Булгантуяа Болдын Жавхлангаас нэр цэвэр, няхуур ширхэгээр хамаагүй илүү Сангийн сайд байж чадна. Бат-Өлзийн Бат-Эрдэнээс Батсүхийн Саранчимэг хамаагүй илүү байгаль орчныг мэднэ. Дамдинсүрэнгийн Өнөрболор Бэгзсүрэнгийн Мөнхбаатараас дэлэм илүү барилгын салбарыг аваад явчихна. Авлигатай тэмцэх газрын даргыг Ардчилсан намын З.Нарантуяа ариухан хийчихнэ, Ардын намын В.Удвал аятайханаас аятайхан нь аргагүй зарчимтай хашиж үнэхээр чадна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэдээ эмэгтэй гишүүд одоо тусал.

Эмэгтэйчүүд оролцоотой төрийн авлигын индекс буурдаг дэлхийн статистик байна. Нүүрсний хулгайчдыг Ерөнхий сайдтай хамжаад дар. Шударга ёс, ариун байдлыг тогтоо. Эмэгтэйчүүд илүү, сайн ажиллаж чадна гэдгээ нотол. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг Д.Сарангэрэл, С.Одонтуяа хоёр ахлаад, манлайлаад ажилла. Ц.Мөнхцэцэг тэргүүтэн нь Сонгуулийн хуулийг банжиж цэмцийлгэ, холимог тогтолцоог үнэмлэхүй дархлаад эмэгтэйчүүдийг пропорцианоль хэсэгт нэгдүгээр хүнд эмэгтэй хүн бичигдэхээр хуульчил.

Сөөлжүүлж нэр зоо. Арван хоёр онд Ардын намын анхны эмэгтэй нэр дэвшигч Д.Сарангэрэлээ аравдугаарт эрэмбэлээд мөнөөх нэр дэвшигч хамар таслуулж байсан. Үүнийг зас. Жендерийн тэгш төлөөллийг ханга. Хүн амын хаа 51 хувь болсон эмэгтэйчүүдийнхээ төлөөлөл болгож, нэр дэвшигчийн тавин хувийг эмэгтэйчүүдийг дэвшүүлэх эрх зүйг бүрдүүл. Улс төрийн намуудын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, санхүүжилтээ ил болгож, нүүрсний мөнгөөр санхүүжихгүй болгох ажлыг Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг нар оройлоод ажилла. Эмэгтэйчүүдийн эх оронч сэтгэлгээ өндөр байна.

Хүүхдээ элгэндээ бэхэлчихсэн жагсч асан Г.Сайнзаяа бүсгүй ярьж байна лээ. “Найман настай хүүхэд маань Үндсэн хуулинд буй эрхээ зөрчигдөж байгааг мэддэг. Хүйсийн тэгш төлөөллийг хангаагүй Засаг төр ийм харалган болж байна” гэж хатуухан хэлсэн. Элгэндээ тэвэрсэн хүүхдийнхээ ирээдүй хэтийн төлөө ингээд зогсож байна лээ. Ийм мянга мянган хүүхнүүд бий.

Одоо манай эмэгтэй гишүүд дүлэгнэж дүмбийсэн, зугтан зулгуйдсан, барьцаалагдан ороолдсон эрчүүдийнхээ үнэнийг илчил. Хэн нүүрсний хэрэгт хутгалдаагүйг хэлэх нь л одоо илүү амар болж. Тэднийг нь зарлаад, Ерөнхий сайдаа дэмнээд ажилла аа.

Орчлон дээр эмэгтэй хүн эр хүнээс гурван өгөгдөхүүнээр гурав дахин илүү байдаг нь үнэн гэж Ведийн сударт буй. Тэрний нэг нь эр хүнээс гурав дахин илүү зовлон даах чадвартай гэж байдаг. Гурав байтугай давхраар, дахинаар монголчууд эмэгтэйчүүдээ зовоож байгаа гэхэд хилс болохгүй. Яагаад гэвэл тэд шийдвэр гаргах түвшинд төлөөллөө оруулж, эх орны эрх ашгийн тэнцвэр, арга бэлгийн жанлавд алд хол дутаад байна.

Үүнийг өнөөгийн тогтолцоо, эрчүүдийн оролцоо өндөр энэ цагийн нийгэм бий болгосон. Үүнийг зогсоо. Гэрийг хоёр багана тулж байж гэр байдаг. Эр эм хүмүүн нийлж, эрдэнэт хүмүүнийг бий болгодог.

Ийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмэгтэй гишүүдээ энэхүү хийх гэж буй реформдоо хамжуул, ханалуул, ажиллуул. Тэд чадна. Ерөнхий сайд Оюук ханан дээр зураг нь байдаг Ерөнхий сайд биш, хайрлагдсан Ерөнхий сайд баймаар байна гэсэн утгатай үгс хэлсэн санагдана. Хайрлагдах учиртай Ерөнхий сайдад ард түмэн тодорхойлолтыг өгдөг. Тиймийн тул Ерөнхий сайд хүүхнүүдтэйгээ ажилла, тэдэнтэйгээ бос, сөр, хулгайн нүүрсчдийг гэсгээ. Магваны Билэгт гишүүн эгч ч гэсэн “Улс төрийн зуд болоход нүүрсчид зоолдог” гэж алдарт үгийг хэлэх хэрэгтэй. Алив хүүхнүүд ээ, манлайл, бос!.

З. Баяраа

Б.Асралт: Шаардлагатай бол шалгуулахад бэлэн
Б.Асралт: Шаардлагатай бол шалгуулахад бэлэн
 
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

АН-д шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов

Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа

Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа

Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална

Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНТУ-ын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНТУ-ын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв

УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

МАЛЫН ОРГАНИК ТЭЖЭЭЛИЙН “МИМО” ҮЙЛДВЭР ХҮЧИН ЧАДЛАА 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ

МАЛЫН ОРГАНИК ТЭЖЭЭЛИЙН “МИМО” ҮЙЛДВЭР ХҮЧИН ЧАДЛАА 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ

“УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР“-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

“УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР“-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа