УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг өчигдөр/2022.12.12/ нүүрсний хулгайн хэрэгт өөрийн нэр холбогдсон асуудалд тайлбар өгсөн билээ.
Энэ үеэр тэрбээр "Аспайр майнинг" ХХК нь Монголд байгаа цөөхөн олон улсын бирж дээр байдаг нээлттэй компани. Би энэ компанийн хувьцаа эзэмшигч мөн. Энэ компани өнөөдрийг хүртэл нэг ч хүрз нүүрс гаргаагүй. Нүүрсний хувьцаа эзэмшдэг хүн бүрийг нүүрсний хулгайд буруутгах гэж байгаа бол "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг хүн бүхэн үүнд холбоотой” хэмээсэн юм.