“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хувийн компани, ТББ-уудад Өмнөговь аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга болон зургаан төлөөлөгч хувь эзэмшдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
УИХ-ын гишүүд
Огноо
Унших
10 минут 6 секунд
“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хувийн компани, ТББ-уудад Өмнөговь аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга болон зургаан төлөөлөгч хувь эзэмшдэг
Нийтлэсэн огноо:

“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хувийн компани, ТББ-уудад Өмнөговь аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга болон зургаан төлөөлөгч хувь эзэмшдэг

УИХ Хөгжлийн банкны хулгайд холбогдсон дөрвөн гишүүнээ гүрийж, гэдийсээр авч үлдэж, хавар дуусахтай зэрэгцэн Хөгжлийн банкны дуулианыг ч "хаав" бололтой. Эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн бнакны хулгайчдын араас нь Өмнөговь дахь нүүрсний хулгайчид тэмцэнэ гэж "амалсан". Гэхдээ Хөгжлийн банкны "шавилхан" хулгайчиддаа хариуцлага тооцож чадалгүй итгэл алдсан төр нүүрсний бүлэг хулгайчидтай тэмцэж чадах нь юу л бол. Ямартай ч Өмнөговь дахь Нүүрсний бүлэглэлүүд ямар хүчтэй, нөлөөтэй, өргөн сүлжээтэй байдгийг "Ажнай" Д.Бат-Эрдэнийн "тэргүүлдэг" бүлэглэлээр жишээ татан танилцуулъя.

"АЖНАЙ" Д.БАТ-ЭРДЭНИЙНХЭН БУЮУ УЛСАД 60 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭХ АЛДАРТ "МӨРГӨЦГИЙН ХЭРЭГ"

Өмнөговь аймгийг "атгандаа" байлгаж, улс доторх улс, өөрийн эзэнт гүрэн шахуу болгосон "Ажнай" Д.Бат-Эрдэнийн Өмнөговь дахь бүлэглэлийг танилцуулахын тулд эхлээд оршил хэрэгтэй. Өөрөөр бол, Өмнөговь аймагт он удаан жил "ноёрхож" ирсэн энэ бүлэглэлийн тухай зах үзүүрийн мэдээлэл олон нийтэд хэрхэн задарч байсныг эхлээд сануулах нь зүйтэй байх. УИХ-ын гишүүн асан, одоогийн “Эрдэнэс монгол” ХХК-ийн дэд захирал Л.Энхболд 2018 оны хавар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ашиглалтын талбайн мөргөцгөөс их хэмжээний буюу 20 орчим сая ам.долларын үнэ бүхий 268 мянган тонн нүүрс “хулгайд алдагдсан” тухай асуудлыг анх нийтэд ил болгож байв. Тухайн үедээ эл мөргөцгийн хулгай бөөн шуугиан болж, тэр үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан, МХЕГ, ГЕГ, ТЕГ, АМГТГ-аас төлөөлөл багтсан 10 гаруй хүнтэй баг газар нь дээр нь ажилласан гэдэг. Ингээд явц дунд өнөөх “сураггүй” алга болсон нүүрсний хэмжээ 340 мянган тонн болж, улсад учирсан хохирол нь 60 гаруй тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Хамгийн ноцтой нь, “алга болсон” нүүрснийг орон нутгийн “Тавантолгой” ХК олборлож, “Тавантолгой транс” ХХК хил давуулсан болж таарсан.

Өөрөөр бол, шалгалтын явцад “Тавантолгой транс” ХХК 340 мянган тонн нүүрс эх үүсвэргүйгээр буюу хаанаас авснаа мэдүүлэлгүй хил нэвтрүүлсэн, нэмээд нүүрс тээврийн автомашин “хоосон” гэж мэдүүлээд 446 удаа хилээр гарсан зэрэг ноцтой асуудлууд илэрч, “Таван толгой транс” ХХК гол холбогдогч болсон юм билээ. Гэвч “сураггүй” алга болсон буюу хил гараад “талийсан” 340 мянган тонн нүүрсний асуудлаар “Эрдэнэс тавантолгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК-иуд харилцан тохиролцох гэрээ үзэглэсэн болж, хэрэг замхарсан. Угтаа бол орон нутгийн “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ашиглалтын талбайгаас нүүрс “туусан” асуудал анхных нь энэ биш буюу улс төр, хууль хяналтынхны хүрээнд аль 2013 оноос л яригдсан асуудал юм билээ.

Хамгийн гол нь, үе үе “алга болдог” нүүрсний хэрэг эцсийн цэгт ингэж “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” ХХК-иудын цаад эзэн “Ажнай” хочит Д.Бат-Эрдэнэ рүү чиглэдэг боловч тэгсгээд замхардаг. Хариуцлага хүлээх байтугай, 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулаад төрийн ордонд заларчихсан учраас хэрэг нь хав дарагдсан. Уг нь бол “Тавантолгой” ХК-ийн 51 хувь нь Өмнөговь аймгийн өмч, 49 хувь нь хувьцаа эзэмшигчдийн өмч гэдэг. Үнэн хэрэгтээ “Ажнай” Д.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн Засаг дарга, ИТХ-ыг бүхлээр нь “халааслах” замаар “Тавантолгой” ХК-д “эзэн” суучихсан. Ингэж орон нутгийн “Тавантолгой” ХК-иар халаасаа түнтийлгэж байгаа мөртөө ханахгүй, хаяа залгаа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ашиглалтын талбайгаас үе үе нүүрс “туудаг” гэх. Хаанчлана гэхэд хэтэрхий биз дээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ өдгий хүртэл яаж Өмнөговь аймгийг “атгандаа” байлгаж, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийг хэрхэн хувийн компани шигээ удирдаж ирснийг маш ойлгомжтойгоор тайлбарлъя.

“ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН, ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Р.СЭДДОРЖ АНХ “АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНИЙН ТУСЛАХ БАЙСАН

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж 2002 онд математикч мэргэжлээр их сургуулиа дүүргэмэгцээ Д.Бат-Эрдэнийн “Ажнай корпораци”-ийн маркетингийн албаны дарга болжээ. Улмаар “Ажнай” Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүнээр сонгогдоход буюу 2004-2008 онд бие төлөөлөгч, туслахаар нь ажилласан. 2008 оны УИХ-ын сонгуульд Д.Бат-Эрдэнэд унаж, 2012 оны сонгуулиар дахин сонгогдоход нь Р.Сэддорж мөн л туслах зөвлөхөөр нь ажилласан. Ингээд жилийн дараа буюу 2013 онд “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал болсон. Ингээд “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар долоон жил ажиллаад 2020 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар томилогдсон. Чухамдаа "Ажнай" Д.Бат-Эрдэнийн дэмжлэг, татаасаар өдий хүртэл дэвшсэн нэгэн, хуурай ахдаа хариуг нь ч сайн барьдаг биз. Түүнчлэн Р.Сэддорж өдгөө “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хүү Б.Билгүүнтэй хамт “Говь төрх” ХХК-ийг эзэмшдэг.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Б.БАДРАА 2020 ОНД “АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНИЙН “КАПИТРАН” БАНКАНД ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛТЭЙ БАЙЖЭЭ

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Бадамгаравын Бадраа нь УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнтэй хамт “Шанх амазон” санг тэргүүлдэг. Тус сангийн УЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнийн хүү Б.Билгүүн ажилладаг. Б.Бадраа, Д.Бат-Эрдэнэ нарын Өмнөговь дахь хоршил хэн хэндээ ашигтай байж ирсний нэг жишээ бий. Б.Бадраа 2012 онд Өмнөговь аймгийн Засаг дарга болж байхдаа 195 сая төгрөгийн орон сууцтай байсан. Харин 2020 онд 2.8 тэрбум төгрөгийн хоёр орон сууц, нэг үйлчилгээний барилга, нэг оффистой болжээ. Сонирхуулахад, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа 2020 оны ХОМ-тээ дурдсанаар УИХ-ын гишүүн, “Ажнай” Б.Бат-Эрдэнийн Капитрон банканд хоёр тэрбум төгрөгийн зээлтэй ажээ. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраагийн "Ажнай" Д.Бат-Эрдэнэтэй болон бусад нэр бүхий албан тушаалтнуудтай хамт нэр холбогдсон авлига, албан тушаалын хэргүүдийг дурдвал барагдахгүй. Гэхдээ удахгүй ил болох буюу холбогдсон хэргүүд нь захаасаа АТГ-д ирчихсэн, тэрбээр энэ хаврыг АТГ хаалга сахиж өнгөрүүлж буй гэх мэдээлэл бий.

“АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНЭ, ТҮҮНИЙ ЭХНЭР Г.ГАНЧИМЭГ, ХҮҮ Б.БИЛГҮҮН НАРЫН ХУВИЙН КОМПАНИ, ТББ-Д ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ЗУРГААН ТӨЛӨӨЛӨГЧ ХУВЬ ЭЗЭМШДЭГ

Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Чойжилын Жаргалсайхан нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэ болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн захирал асан, саяхан “Тавантолгой түлш” ХХК-ийн захирлаар томилогдоод буй Ц.Даваацэрэн нартай хамт “Гурван сайхан интернэшнл” ХХК-ийг эзэмшиж ирсэн. Мөн тэд Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийг хамт удирддаг. Дээрээс нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн ээж Д.Хуушааны эзэмшдэг “Мон Ит булигаар” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан.

Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Насанбуянгийн Энхбат нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн төрсөн хүү Б.Билгүүн, туслах асан одоогийн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нартай хамт “Говь төрх” ХХК-ийг эзэмшдэг. Мөн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ болон түүний эхнэр Г.Ганчимэг нартай хамт “Оюун ухааны говь академи” ТББ-ыг эзэмшдэг. Тус ТББ-ын ТУЗ-ийн даргаар Г.Ганчимэг ажилладаг.

Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Бавуугийн Түвшинбаяр "Ажнай" Д.Бат-Эрдэнэ болон түүний ээж Д.Хуушаан нарын “Жуулчин говь” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Мөн тэрбээр 2020 оноос өмнө буюу Б.Бадраагийн өмнө Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга байсан бөгөөд саяхныг хүртэл орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж ирсэн. Чөлөөлөгдсөн гэх боловч “Тавантолгой” ХК-ийн албан ёсны цахим хуудаст одоог хүртэл нэр ТУЗ-ийн дарга хэсэгт байсаар байна.

Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Гэлэнбандийн Гангамаа "Ажнай" Д.Бат-Эрдэнэтэй хамт “Тост тосон бумба” ТББ-ийг эзэмшдэг.

Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Цогтын Дэнээдорж нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн эхнэр Г.Ганчимэгтэй хамт “Төв ази поло клуб” ТББ-ыг эзэмшиж, УЗ-д багтдаг. Мөн энэ төрийн бус байгууллагын бас нэгэн хамтрагч нь Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Гантулга ажээ.

Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ваанчигийн Мөнхбат нь “Өмнөговь аймгийн боксын холбоо” ТББ-ын УЗ-ийн дарга ажээ. Харин тус холбооны УЗ-д “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хүүтэй “Говь төрх” ХХК-ийг эзэмшдэг Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ИТХ-ын төлөөлөгч Н.Энхбат нар багтдаг ажээ.

Э.Бат-Амгалан: УИХ-ын гишүүд өөрсдийн зөвлөх, туслахуудыхаа цалинг танах хэрэгтэй
Э.Бат-Амгалан: УИХ-ын гишүүд өөрсдийн зөвлөх, туслахуудыхаа цалинг танах хэрэгтэй
 
Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна
Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна

Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна

УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа

УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна

Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БОДИТ ҮР ДҮНД ХҮРГЭНЭ

ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БОДИТ ҮР ДҮНД ХҮРГЭНЭ

ХҮНД ЦАГ ҮЕД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЖ БУЙ ОРОСЫН АРД ТҮМЭНД ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

ХҮНД ЦАГ ҮЕД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЖ БУЙ ОРОСЫН АРД ТҮМЭНД ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Н.УЧРАЛ: МОНГОЛ УЛС БҮС НУТГИЙН ТЭЭВЭР, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАНГИЛАА УЛС БОЛОХООР ЗОРЬЖ БАЙНА

Н.УЧРАЛ: МОНГОЛ УЛС БҮС НУТГИЙН ТЭЭВЭР, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАНГИЛАА УЛС БОЛОХООР ЗОРЬЖ БАЙНА

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

Ээлжит бус чуулган товлон зарлалаа

Ээлжит бус чуулган товлон зарлалаа

1072 хувьцааг өвлүүлэхтэй холбоотой олон талын үйлчилгээг Сүхбаатрын талбай дээрээс өнөөдөр маргааш авах боломжтой

1072 хувьцааг өвлүүлэхтэй холбоотой олон талын үйлчилгээг Сүхбаатрын талбай дээрээс өнөөдөр маргааш авах боломжтой

ШИНЭ ҮЕИЙН ШАТАРЧИД СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЧУУЛЖЭЭ

ШИНЭ ҮЕИЙН ШАТАРЧИД СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЧУУЛЖЭЭ

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ.

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ.

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ

Байнгын хорооны дарга М.Мандхайгаар ахлуулсан Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

Байнгын хорооны дарга М.Мандхайгаар ахлуулсан Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо

“Мянган морьтон“ аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно

“Мянган морьтон“ аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно

Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ

Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

“Айчи-Нагояа 2026” Азийн спортын 20 дахь удаагийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг хүндэтгэн үдлээ

“Айчи-Нагояа 2026” Азийн спортын 20 дахь удаагийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг хүндэтгэн үдлээ

Ази тивийн аварга шалгаруулах тийболын тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдад баяр хүргэлээ

Ази тивийн аварга шалгаруулах тийболын тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдад баяр хүргэлээ

Нийслэлийн 21 байршилд “Хотхоны бага сургууль“ үүдээ нээлээ

Нийслэлийн 21 байршилд “Хотхоны бага сургууль“ үүдээ нээлээ