МАН-ын бүлгийн өчигдөр /2023.04.03/-ийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцсэн билээ. Үүний нэг нь Аялал жуулчлалын тухай хуулийн талаар байв.
Засгийн газраас 2023-2024 оныг аялал жуулчлалын жил болгон зарласан тул УИХ-ын хаврын чуулганы эхэнд хэлэлцэх ёстой хэмээн ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хэлсэн юм.
Тэрбээр "Аялал жуулчлалын салбарыг либералчлах, жуулчдын тоог нэмэхэд эрх зүйн шинэчлэл хийх хэрэгтэй тул хуулийн шинэчлэлийг найруулсан. Уг хуульд татвартай холбоотой гурван төрлийн өөрчлөлт оруулахаар ярьж байна" гэв.
Тодруулбал,
- Гадаадын жуулчид худалдан авсан барааныхаа НӨАТ-ыг буцааж авах боломжийг бүрдүүлэх
- Дотоодын нислэгийн НӨАТ-ыг тэглэх
- Жуулчны аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг хуулиар шийдэх талаар тусгажээ.
Мөн жилийн дөрвөн улиралд жуулчдыг татан авах ажлыг зохион байгуулах бөгөөд зам дагуу амралтын цэг барих, онгоцны буудлын тохижилт гэх мэтийг хувийн хэвшлээр хийх боломжтой гэдгийг дурдсан юм.