Г.Сайханбаяр сайд та үүнийг сайн бод!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 41 секунд
Г.Сайханбаяр сайд та үүнийг сайн бод!
Нийтлэсэн огноо:

Г.Сайханбаяр сайд та үүнийг сайн бод!

Паламын Сүндэв, Дашбалбарын Базарсад гээд баавартай генералууд байв даа. Элдэггүй сэлэм, элэгддэггүй дөш шиг эрс байв. Базарсад нь УИХ-ын гишүүн хийж элбэг явсан, Сүндэв Элчин сайдын албанд зүтгэж ханагар явсан. Одооны генералууд ч дээ, эдний хажууд “ямаа шүдлэн” аятай.

Батлан хамгаалахын сайдын үүргийг эдүгээ Гүрсэдийн Сайханбаяр гүйцэтгэж байна. Улаанбаатарын унага. Дэслэгч генерал. Албан тушаал, цол дэвийн гудмаар саадгүй давшиж яваа. Засгаас засгийн танхимд шилжиж сайд хийгээд л. Урамтай. Саунд сууж энхрийшсэн, салхинд явж нүүр холцруутаагүй, ер нь бол Батлангийн хүмүүсийн царайнаас өөр маягийн царайтай л хүн яваад байгаа. Сайн андын буян их юм даа. Буян байж болно оо, бололгүй яахав. Буяныг даана гэдэг, албандаа тэнцэнэ гэдэг чинь л буяндаа тэнцэх эсэхийн шалгуур.

Гүрсэдийн Сайханбаяр гүйцээж элдсэн сур шиг, гүрмэл хар генерал шиг ажиллахгүй байгаа юу гэвэл, энэ салбарыг мэдэх хэн ч хэлнэ. Тийм эрхэм нот байж чадахгүй байна аа гээд. Хотод өссөн, мэдээлэлд ойр торнисных уу, юутай ч улс төрийнхөө хор хошооныг бол гадарлаад, доторлоод байдаг болохоор алба ахиад яваад байдаг шиг байна.

Салбарынхан нь яриад л, бичээд л байх юм. Яамны сайд, төрийн нарийн хоёр генерал эрх ашгийн зөрчил ихтэй ээ, элдэв юм дуулдаад л байна гээд барим тавим яриад байх. Барилга нэлээд барьсан бололтой юм. Салбарынхандаа. Бас ардын армийн цэргүүд барилга зам барихад их оролцох болтой юм.

Гэхдээ энэ барилгууд, дэд бүтцийн ажлууд дунд эрхэм сайд, төрийн нарийн хоёр генералын эрх ашиг, захиалга заавал ордог гэдэг яриа батлан хамгаалахынханы дотор байнга сонсогдох юм. Баригдсан байр болгонд эрх ашгийн хүмүүстээ, өөртөө наах боломжийг олгодогоо гэж ярих. Энэ үнэн үү? Үүнд Г.Сайханбаяр, Д.Ганхуяг нар хариулах хэрэгтэй.

Авлигатай тэмцэх газрынхан ч гэсэн энэ асуудлаар нэг шинжилгээ, сорилыг эрхтэнүүдэд тавих нь буруугүй. Г.Сайханбаяр генерал барилга тойрч явахаар хилээ тойрч явсан нь дээр дээ. Одоо, хаврын тарчиг цагт хилчид, хил дээр асуудал гарамтгай байдаг. /Цэрэг арми дах хүчирхийлэлээс болж гарсан гэмт хэргийн талаарх мэдээллийг та энд дарж уншина уу/

Байлдагчийн эрх үүрэг байрандаа байна уу, дарга эрхтэн нь дарамталж байна уу гээд хилээрээ яваад хийх ажил мундахгүй. Алтай суманд гэхэд хоёр цэрэг даргаа хөнөөсөн нь, дарга цэргийн дэг журмаас хэтийдсэн харилцаа байснаас л үүдсэн асуудал байсан.

Батлангийн Сайдыг Ц.Цолмон, Н.Энхболд гээд яг салбарын биш улбан сайдууд их хийсэн. Г.Сайханбаяр салбараас төрсөн генерал, сайд нь үнэн юм бол энэ салбартаа Засгийн газрын гишүүдээс цолгортол ажил үйлс хийгээч ээ. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй л хүн байна шүү дээ.

Эрхэм сайд Архангай ойр ойрхон явамтгай болсон сурагтай. Өмнөх сонгуулиар Архангайн гурван гишүүн соёолон морьд шиг биднийгээ сонгоод өгөө гээд явцгаасан. Архангайнхан тэднийг хоёр ч удаа сонгоод өгсөн, түрүүч нь замын дундаасаа орхилоо, орхилоо ч гэж дээ орхихоос өөр аргагүйд хүрлээ, үлдсэнүүд өнөө маргаашгүй татуулчих гээд бөөн асуудал. Явуургүй. Архангайд суларсан УИХ-ын гишүүний тоонд Г.Сайханбаяр сайдтан ардын намаас очих гэж байгаа бол адаглаад нийлж бүдүүрсэн морь шиг, нэжгээд бус ажил хийж, хүний өмнөөс харахтайгаа очсон нь дээр болохоос, рапортод унадаг маршалын тоомсог шиг зүгээр л гоё ганган “амьтан” очоод хэрэггүй л болов уу. Гоё сайхан үг яриа, дуу шүлгэнд Архангайнхан хууртаж ханалаа.

Дэслэгч генерал гэдэг бол том цол. Армийнхандаа бол баавгай байх. Г.Сайханбаяр Засгийн танхимдаа баавгай байж чадахгүй байна, ажил үйлсээрээ. Батлангаас олон арван хүн ажлаас гарч байгаа юм билээ. Шалтгаан нь шударга бусаас үүтгэлтэй, цалин хангамж нь бага гэдэг тайлбартай. Энийг Г.Сайханбаяр сайд ултай бодох, эргэж харах хэрэгтэй.

Та өөрөө Налайхаас цааш явсан нь эргэлзээтэйгээр салбартаа ажилласан намтар харагдах. Хил манаж үзсэн эрс, тангараг өргөсөн эрс яагаад салбараасаа дөлж байна бодох хэрэг шүү. Сайд өөрөө дэслэгч генерал. Өмнөх сайдууд нь энгийн байсан юм билээ. Цол хэргэм нэмэгдэх тусам хариуцлага яригддаг. Үүнийг сайд тун болгооно бизээ.

Энэ салбар бүтээн байгуулагчийн ажлаас илүүтэй батлан хамгаалах салбар гэдгийг бодох. Сайд, дэслэгч генерал хүний даах зүйл их. Хэр дааж байгааг салбарынхан нь хариулаад өгнө. Дунд дүн тавихад ч бэрх гэх түгээмэл хандлага байна.

Г.Сайханбаяр та үүнийг сайн бод! Таны удирдсан салбарт урьд хожид байгаагүй яг ямар шинэчлэл хийгдлээ, танд хэлэх юу байна вэ, сайд аа, гэж асуухад Г.Сайханбаяр юу гэж хариулах сонин байна. Хэвлэл мэдээлэлд яриасай. Хэвлэл мэдээлэл ч энэ сайдын хувьд хол зүйл шиг билээ дээ. Ингэж дуугардаггүй нь, энэ агуулгаараа ээлж өнгөрөөсөн нэгэн шиг л харагддаг.

Б.БАЯР

Amlalt.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ
 
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

“Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөц бүрдүүллээ

“Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөц бүрдүүллээ

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

Дархан-Уул аймгийн шатахуун хадгалах багтаамж 40 хувиар нэмэгдэнэ

Дархан-Уул аймгийн шатахуун хадгалах багтаамж 40 хувиар нэмэгдэнэ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 10120 гомдол, хүсэлт, иржээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 10120 гомдол, хүсэлт, иржээ

Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна

Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна

Э.Даариймаа охин  “Зуун буудалт даам“-ын Өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа охин “Зуун буудалт даам“-ын Өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга боллоо

“Бод малын эмнэлэг” байгуулах төслийн багийнхантай санал солилцов

“Бод малын эмнэлэг” байгуулах төслийн багийнхантай санал солилцов

Сэтгүүлч Т.Цолмонсайхан гардан тулааны Азийн аваргаас алт, мөнгөн медаль хүртлээ

Сэтгүүлч Т.Цолмонсайхан гардан тулааны Азийн аваргаас алт, мөнгөн медаль хүртлээ

Х.Баасанжаргал: Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг эргүүлэн татаж, засаж сайжруулах шаардлагатай гэвэл хууль санаачлагч Засгийн газарт хандах нь зөв

Х.Баасанжаргал: Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг эргүүлэн татаж, засаж сайжруулах шаардлагатай гэвэл хууль санаачлагч Засгийн газарт хандах нь зөв

Хүүхдийн хэл ярианы хөгжлийг бага наснаас нь дэмжинэ

Хүүхдийн хэл ярианы хөгжлийг бага наснаас нь дэмжинэ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ 2027 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ОНЦЛОХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ 2027 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ОНЦЛОХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Робот мэс заслын хүний нөөцөө эх орондоо бэлтгэх тогтолцоо бүрдлээ

Робот мэс заслын хүний нөөцөө эх орондоо бэлтгэх тогтолцоо бүрдлээ

Хүүхдийн диабетийн шинэ тохиолдол нэмэгдэж байна

Хүүхдийн диабетийн шинэ тохиолдол нэмэгдэж байна

Алслагдсан бүсийн айлууд угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийсэн түлш авах сонирхолтой байна

Алслагдсан бүсийн айлууд угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийсэн түлш авах сонирхолтой байна

НИТХ-ын төлөөлөгчид Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдтэй уулзлаа

НИТХ-ын төлөөлөгчид Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдтэй уулзлаа

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ

Монголчууд “Тэнгэрийн үнсэлт“ бүтээлээрээ тэргүүн байр эзэллээ

Монголчууд “Тэнгэрийн үнсэлт“ бүтээлээрээ тэргүүн байр эзэллээ

Нэг их наяд төгрөгийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ

Нэг их наяд төгрөгийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа болно

Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа болно

Ч.Лодойсамбуу: “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, судалгааны шатанд ажиллаж байна

Ч.Лодойсамбуу: “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, судалгааны шатанд ажиллаж байна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ ТОГТОЛЦООГ ҮНДСЭЭР НЬ ШИНЭЧИЛЖ БАЙНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ ТОГТОЛЦООГ ҮНДСЭЭР НЬ ШИНЭЧИЛЖ БАЙНА

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

Д.Цогтбаатар: Сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлчид өөрсдөө эрхийнхээ төлөө тэмцэхгүй юм бол хэн ч тэдний төлөө дуугарахгүй

Д.Цогтбаатар: Сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлчид өөрсдөө эрхийнхээ төлөө тэмцэхгүй юм бол хэн ч тэдний төлөө дуугарахгүй

Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авна

Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авна

Сэтгүүлчдийг хамгаалах үндэсний механизмыг бүрдүүлэх эхлэлийг тавилаа

Сэтгүүлчдийг хамгаалах үндэсний механизмыг бүрдүүлэх эхлэлийг тавилаа

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна

Хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг сурагчдад тэтгэлэг гардууллаа

Хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг сурагчдад тэтгэлэг гардууллаа

Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна

Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна

Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байна

Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байна

ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ

ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв

Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна

Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна

УИХ-ын дарга C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

УИХ-ын дарга C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай

Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана

Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана