Засгийн газраас зохион байгуулж буй "Таван Ш" ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппин Улсын Сэбү хотноо саатуулагдаад буй. Тэгвэл манай хууль хяналтын байгууллагынхан өчигдөр Филиппиний талтай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу тохиролцож, Т.Бадамжунайг шилжүүлэн авахаар болжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Т.Бадамжунайг өнөөдөр /2023.04.05/ 10.50 цагт Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр авч ирэхээр болсон талаар мэдээлж байна.
Сануулахад, Т.Бадамжунай нь 2018 онд авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж эхэлмэгц эх орноосоо зугтан гарсан түүхтэй. Улс төрийн хүрээнийхэн болон хуулийнхан түүнийг УАЗ 469 машинд сууж, хил давсан гэдэг билээ.