Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг албаныхан танилцуулж байна. Энэ үеэр ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар "Гуравдугаар сарын эцсийн байдлаар 3 тэрбум 438 сая ам.долларын вальютын нөөцтэй байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд олборлохоос эксортлох хүртэлх бүх мэдээллийг цахимжуулсан. Нийт 863 гэрээ бүртгэгдэж, гэрээний дагуу нүүрс экспортлогдож байгаа.
Эхний гурван сард 14 сая тонн нүүрс экспортлосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 сая тонноор экспорт нэмэгдсэн байна. Энэ нь вальютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн гарч байна гэж харж байгаа" гэлээ.