Товчоонууд цахим болоод удаагүй бөгөөд Улсын хэмжээнд 30 төлбөр авах цэг цахим болон ажиллаж байна. Үүнээс одоогоор хот тойрсон таван цэг нь цахимжсан байна. Товчоонууд цахимжсанаар хотоос гарах хөдөлгөөн дараалал үүсэхгүй давуу талтай юм. Тухайбал урд нь 17 орчим секундэд нэг машин нэвтэрдэг байсан бол одоо бол 2-3 секунд болж буурсан байна. Түүнчилэн төлбөр хураагч ажилчдын ажиллах нөхцөл сайжирах гэх мэт давуу талуудтай юм.Тээврийн хэрэгсэл эзэмшигчид авто замаар товчоо гараад өнгөрөхөд тухайн хүний И баримт болон И монголиа, Нөэт пэй гэсэн сувгуудаар болон банкны бүх төрлийн картаар нэхэмжлэх илгээгдэх юм. Улсын хэмжээнд 22 автопүү ашиглан Тээврийн цагдаагийн алба болон Авто тээврийн үндэсний төв, Зам тээвэр хөгжлийн төв хамтарсан шалгалт эхэлсэн байна. Мөн Ачаа илгээгч болон ачаа хүлээн авагч, тээвэрлэгч нар стандартад нийцүүлэн ачаагаа тээвэрлэхийг анхааруулж байна.
Авто зам ашигласны хураамж Авто замын санд төвлөрлөг. Энэ сангаасаа эргээд авто зам засварлах үйл ажиллагаанд шууд зарцуулагддаг. Орон нутгийнхантай интернэт агшиглан камерын хяналтууд хийн хамтран ажиллаж байна. Улсын бүх төлбөр авах цэгүүд энэ ондоо багтан цахим болох төлөвлөгөөтэй ажиллаж байна.