Х.Булгантуяад алдах эрх алга
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
ЗГ-ын гишүүд УИХ-ын гишүүд
Огноо
Унших
5 минут 15 секунд
Х.Булгантуяад алдах эрх алга
Нийтлэсэн огноо:

Х.Булгантуяад алдах эрх алга

Хүрэлбаатарын Булгантуяа нэгэнтээ Миеэгомбын Энхболдод хандан “Энхбаяр даргадаа баярлалаа” гэж хэлж байв. Эндүүрч. Харин одоо эндүүрэлгүйгээр Л.Оюун-Эрдэнэ даргадаа баярлалаа гэж хэлэх нь зохист болов уу. Учир нь, түүнийг намын дарга нь Боомтын сайдаар томилоод төд удалгүй Хөдөлмөрийн сайдаар шилжүүлэн томилов.

Энэ томилгоог Д.Амарбаясгалан болон намын дарга хоёр шийдсэн бололтой юм. Намынхаа УИХ дахь эмэгтэй гишүүдийнхээ эсэргүүцэл, дургүйцлийг эс харгалзан Х.Булгантуяа дээрээ буужээ. Ингээд харвал наян оны дарга нар наян оныхоо эмэгтэйг илтэд дэмжин “эрхлүүлж” байгаа байдал илхэн. Сайхан хэрэг ээ, үе тэнгийнхээ нам толгойлж байгаа нөхдийнхөө итгэл үнэмшилд ийм бат байгаа нь. Энэ нэг л хэрэг.

Одоо Х.Булгантуяад жинхэнэ асуудлууд тулна даа. Эсэргүүцсэн хүүхнүүд тань эвтэй байж дэмжих эсэхийг өөрөөсөө, ажлаасаа эрэх хэрэгтэй байх. Нийгмийн даатгалын багц хуулийг батлуулахаас эхлээд ажил их байна гэж шинэ сайд мэдэгдэж. П.Анужин гишүүн, Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичиг Г.Өнөрбаяр нар энэ хуулийг тун сайн банжсан.

Б.Пүрэвдорж гишүүн ч энэ талаар боломжийн ажиллачихсан байх. Үндсэндээ энэ хууль эдгээр хүний гараас эх баригдсан. Хуулиа батлуулалгүй яахав, гэхдээ Хөдөлмөрийн сайдын хувиар энэ хууль дээр хэрхэн “эх баригч” байсанд бодууштай нь ойлгомжтой.

Хөдөлмөрийн яамны сайдын суудал өнцөгдөөд удаж байгаа. Хэд хэдэн сайдыг ширвэчихлээ. Ээ дээ, Булгантуяа сайд минь, тун бэх суухгүй бол болохгүй шүү. Өмнөх сайд хүүхнүүд тань одоо болтол өш хонзон маягийн юм ярих нь өчигдөр гэхэд хэвлэлээр гараад л байх. Аюур нар нь асуудалтай хэцүү байсаар.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам чухал яам, бодлогын яам гээд Б.Тулгыг алгасуулан, хэл амаас үл айн дарга нар тань томилсон болохоор Х.Булгантуяа сайд энэ суудлыг булган сүүлтэй болгохгүй бол өмнөхүүд нь “бохирдуу” суудал болоод удчихлаа.

Х.Булгантуяа сайд аа, яамныхаа ажлыг маш сайн судал аа. Намынхаа этиктэй, арга барилтай хэрхэн нийцэхээс эхлээд бод. Манай улсын халамж мундаагүй. Харин үйлдвэрлэл таг. Үйлчилгээ сайнгүй. Эрүүл мэнд, нийгмийн даатгал төгсгүй. Энэ чиглэлээс л шинээр ажиллах хэрэгтэй дээ. Халамжаар бус хөдөлмөрөөр амьдрахын зөвийг шинэ жишгээр эхлүүлээсэй. Хэнд халамж очих ёстой гэдгийг онож нарийвчлах нь дамжиггүй. Юуны учир даатгагддагийг ч утга төгөлдөр мөрдүүлээсэй.

Хэцүүдсэн салбар шүү. Х.Булгантуяа зүтгэлтэй байх, зүтгэлээ чин зүрхнээсээ гаргах учиртай санагдах. Нөгөө талаар намынхаа, ерөөс Монголын хүүхнүүдээс одоо бол албан тушаал, эрх мэдэлд ойроороо нэгэнт цолгорлоо. Эмэгтэйчүүд төрд, шийдвэр гаргахад илүү олон болгох нийгмийн давалгааг иргэний нийгмийн байгууллагууд тун сайн хийж, төр ч, намууд ивээж байна. Энэ учир эмэгтэй хүн илүү том, илүү ажиллаж чадахын үлгэрийг Х.Булгантуяагаас монголчууд харна, нэхнэ. Үүнд тэнцэх.

Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, шийдвэр гаргах түвшний оролцоог шинэ сайд үнэмлэхүй өөрчлөөсэй. Эл асуудлыг хариуцсан агентлаг байдаг. Дарга нар нь нүүдлийн шувуу шиг л яваад байх. Дотроос нь сайн хүн тавиад энэ агентлагаа утга төгөлдөр ажиллуулаасай.

Хөдөлмөрийн яамны олон сайдын ороо бусгаа явдлаас үүдэн энэ салбар ширвэгдэж гүйцсэн. Шинэ сайд шинэ томилгоо хийлгүй, хуучин яамыг шинээр манлайлж ажиллаасай билээ. Хүрэлбаатарын Булгантуяад нам сайн хандаж байгааг ярилтгүй боллоо. Нэгээс дээш сонгогдсон хүнд сайдын суудал өгнө гэсэн нэг “юм” Ардын намд байдаг байх.

Түүнийгээ Х.Булгантуяа дээр барьсангүй. Ингээд олон талаас нь харвал Х.Булгантуяад алдах эрх алга. Яамаа, УИХ-аа, Тө өө, намаа гээд мөн ч олон элэг сэтгэл түүнд хэрэгтэй болно. Дэд сайд байхдаа ажил ихийн, чармайн зүтгэж байснаас үүдээ биз дээ, төрийн ордны арын цэцэрлэгт Х.Булгантуяа нярай хүүхдээ ажлын завсраараа хөхүүлж суугаа зураг байдаг.

Одоо Хүрэлбаатарын Булгантуяа сайдыг тийм элбэрүү, нинж төрх үйл, сэтгэлээр ихийг бүтээхийг Монголын ард түмэн ажиглаж эхэллээ дээ.

З.БАЯР

Буяагийн ТУЛГА
Буяагийн ТУЛГА
 
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ ШИНЭ БЭЛГЭ ТЭМДЭГ ГЭДГИЙГ ОНЦЛОВ
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ ШИНЭ БЭЛГЭ ТЭМДЭГ ГЭДГИЙГ ОНЦЛОВ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ ШИНЭ БЭЛГЭ ТЭМДЭГ ГЭДГИЙГ ОНЦЛОВ

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ ШИНЭ БЭЛГЭ ТЭМДЭГ ГЭДГИЙГ ОНЦЛОВ

Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Нойтон цас орсны дараа  5 цагийн дотор 240 зам тээврийн осол бүртгэгджээ

Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна

100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

ТЕХНОЛОГИ, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЗЭРЭГ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД АНХААРЧ БАЙНА

Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа

“1072 хувьцаа“ нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагдана

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН ЭНЭ ОНЫ АРАВДУГААР САРД БОЛНО

Дэлхийн сонгодогийг дэргэдээс нь харах боломжийг бүрдүүллээ

Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов

УИХ ард түмний төсвийг ард түмнээрээ хэлэлцүүлж байна

УИХ-ын гишүүд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг тойрогтоо өрнүүлж байна

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа

2028 оны УИХ-ын сонгууль болоход 641 хоног үлдлээ, эрх баригч МАН-ын сонгуулийн амлалт хэрхэн хэрэгжиж байна вэ?

МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “АЙЧИ НАГОЯА-2026” НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ БАГ, ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЛЭЭ

УИХ-ын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгийн анхны айлчлал хэрэгжүүлэв

Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн саналыг хүлээн авлаа

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО

“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо

Өвөр Монголын XIV соёлын өдрүүдээр олон талт арга хэмжээг зохион байгууллаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

Байнгын хорооны дарга М.Мандхай олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцлоо

Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг захилаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ТӨВ БОЛГОНО

ЦАГААННУУР БООМТООР НЭВТЭРСЭН АЧААНААС БӨХӨНГИЙН ЭВЭР БАЙЖ БОЛЗОШГҮЙ 3,260 ШИРХЭГ ЭД ЗҮЙЛ ИЛРҮҮЛЛЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа