Д.Мөнхбаатар Төв аймгийн МАН-ын даргаар улиран томилогдлоо. Тэрбээр энэ тухай:
Төв аймгийн МАН-ын XXXIII бага хурлын төлөөлөгчдийн олонхын шийдвэрээр миний биеийг аймгийн МАН-ын даргаар улираан томиллоо.
Бага хурлын үеэр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулж ХАНГАЛТТАЙ гэсэн үнэлгээ авлаа.
Үргэлж дэмжиж, хамтран ажиллаж ирсэн Төв аймгийн МАН-ын гишүүд дэмжигчид, иргэддээ талархаж буйгаа илэрхийлье.
Энэ шийдвэрийг илүү их хичээх үүрэг хариуцлага хэмээн хүлээж авч байна. Итгэлийг зүтгэлээр хариулнаа. Цаашид намын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн тулд бүх талаар хичээж ажиллах болно.