Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүнийг удирдлагын тухай хууль, УИХ-ын 2022 оны 07 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8- р хуралдаанаар “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зөвлөл”-ийг байгуулсан билээ.
Зөвлөлийн бүрэлдэхүүнд:
Дарга: Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн
Гишүүд: Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Алтанцэцэг, Д.Батсуурь, Э.Доржсүрэн, Б.Жигмэддорж, Г.Мөнхзориг, З.Эрдэнэбаатар нарын бүрэлдэхүүнтэй юм.
Анхдугаар хуралдаанаар зөвлөлийн Хуралдааны дэг батлах, зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөө батлах, ИТХ-ын ээлжит бус -3 дугаар хуралдааны тов тогтоох тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Аймгийн ИТХ-ын ээлжит бус 3 дугаар хуралдаан 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хуралдана.